УИХ-ын гишүүн С.Жавхлан хуулийн төсөл өргөн барилаа

Б.БУРМАА / Улстөр

Монгол УИХ-ын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.

Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ.


Сэтгэгдэл

Монгол [176.215.244.116] 2019-06-19 10:18:47

Овоодоо

зочин [202.179.24.63] 2019-06-19 08:18:57

Чи зүгээр хойлойгоо сөөж хошногоо төмбийтөл тэр зохиолын дуугаа дуулаад хэдэн цаас олоод явж байвал зүгээр дээ. Улс төр энэ тэр чинь чи бид хоёр байтугайгаас нь хол эд юм шүү.

дэмжигч [202.179.4.250] 2019-06-18 15:41:26

маш сайн байна. луйварчдыг шоронд хатаах хэрэгтэй

Zochin [202.126.88.220] 2019-06-18 14:22:12

Mash zuv demjij bn

0000 [103.10.23.111] 2019-06-18 12:48:26

Зөв шүү Жавхалаан Эр оронч эрдэмтэн хуульч нарын санал зөвөлгөөнийг сайн тусагсан гэдгэд итгэж байна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.