УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд өөрчлөлт хийхийн тулд юунд ч бүдрэхгүй гэв

Б.БУРМАА / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр МҮОНТ-ээс санаачилсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх шууд ярилцлагад орж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр УИх-ын дарга болсноосоо хойш анх удаа хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгч буй юм.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД НАМ, БҮЛГИЙН БАЙР СУУРИНААС ХАНДАЖ БОЛОХГҮЙ ГЭВ-

Тэрбээр “Үндсэн хуулийн эх баригч Чимид гуай хэлсэн байдаг. Үндсэн хууль бол араг яс, яс булчингаар зангидсан нэгдмэл тогтолцоо. Системүүдийн систем юм. Түүнээс нэг л судас тасалчихвал системэндээ шархлаа буглаа үүснэ. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулав” гэж хэлсэн. Энэ дордуулсан долоон өөрчлөлт төрийн тогтолцоо дахь гажуудал, замбараагүй байдал, хариуцлагагүй байдлын бас нэг шалтгаан болчихоод байна. Үүнийг засч залруулахын тулд нийгмийн тогтолцоонд шинэчлэлт хийж, айлаар бол гэрээ сайхан цэвэрлээд шинэчлээд урагшлаад явах зайлшгүй шаардлага нийгмийн захиалга болсон байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох замаар төрийн байгууллага, судлаачдын түвшинд хоёр жил хийж гүйцэтгэлээ. Энэ бол хоёр жил гаруй үргэлжилсэн нөр их ажлын үр дүн. Энэ ажилд бид нам, бүлгийн байр сууринаас хандаж болохгүй. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил ярьж, зорьсон. УИХ-д дөрвөн ч удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Өнгөрсөн 27 жилд Үндсэн хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Энэ бол нийгмийн шаардлага. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ.” Гэв.

Түүнчлэн тэрбээр цаашид улс төрийн намууд, хувь улстөрчид, Ерөнхийлөгч, намын нөхөд гээд олон даваатай тулна. Харин энэ бүхэнд бүдрэхгүй, удаан ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хамгаалж чадна гэдэгтэй итгэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын толгойлсон УИХ энэ удаад үнэмлэхүй олон буюу 65-уулаа байгаа, 2000 оны дордохын долоон өөрчлөлтийг давтахгүй байх том үүрэг, даалгавар, хариуцлагаа том дугарч байгаа шигээ хамгаалж чадах уу гэдгийг харах үлдлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Уг төслийг чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2019.06.14/ хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан тул ѳнѳѳдѳр үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.


Сэтгэгдэл

цэцэг [64.119.23.227] 2019-06-18 11:07:40

энэ хэдээр ингэж хоёрын хооронд үндсэн хуулийн нэр бариулаж холион бантан хийлгэж байхаар угаасаа алдаатай болсон асар том цоорхойтой үндсэн хуулийг нэг мөсөн өөрчилөхөөр зүтгүүлчих нь дээр юм уу ?лүндээ зандан нарын ард түвдийн хар лам нар араа шүдээ хавираад л сууж байна тэр хэдэн хар ламаас хэн айхав .бакулаа 14 -р лам хоёр шашинтай холбоотой заалт оруулаж ир гэж шахаж үндсэн хуульд халдаж байсан шүү тэр халдалгын гай маш их байна .лүндээ занда нар монгол хүн гэдэг нэрнээс цаашгүй хар түвдийн боолууд үндсэн хуулийн гол цоорхойг засахгүй хулгайч нарт нийцүүлсэн өөрчилөлт хийх гэж байгаа .нэг мөсөн өөрчил эсвэл огт өөрчилөхгүй байх нь зөв удахгүй хүссэн ч хүсээгүй ч үндсэн хуулийг тэртээ тэргүй өөрчилөнө .одоогын 76 -н сарлагын хийдэг ажил биш юм .

цэцэг [64.119.23.227] 2019-06-18 10:52:10

тэнэг ламын хар толгой эргүү зандан чи бүдэрэх байтугай орвонгоороо онхолдохыг хүсээ юу .энэ хуулийг нэг мөсөн орвонгоор нь өөрчилөх ёстой болохоос хэдэн тэнэгүүдийн таацалд нийлүүлэж хэдэн алдаатай заалт оруулаж батал гэж хэлээгүй шүү сарлаг толгойт занданшатар хулгайч аа .нэг мөсөн энэ тэнэгүүдийн үйлдэл дээр нь эсргүүцэлээ илэрхийлээд нийгэмийг босгож ирээд 76 сарлагыг заазанд явуулчихдаг юм бил үү ?

Буруу Цолмон [103.10.23.111] 2019-06-18 09:52:39

Үндсэн хууль араг яс булчингаар зангидсан нэгдмэл тогтолцоо юм бол Түүнээс одоо зарим эрхтэнгий нь салгаж өөрчлөх юм бол нэгдмэл зүүль нэгдмэл байж чадхаан болох биш үү Эрхтэнг нь салгаж өөрчлөөд тийм сайн сайхан зүүль болохгүй Өнөөгийн нийгэмийн хэргэцээ цаг үеийн шаардлагд тохирсон Цоо шинэ үндсэн хууль шаардлагтай байгаа юм биш үү Үнэндээн нийгэмийн шаардлаг хангасан Үндсэн хууль хийх сонирхол өнөөнийн 20 гаруу жил төрд ноёрхосан ард иргэдийг ажил амьдирлаар нь барицаалан гэшүүнчлэн хувааж Монголын нийгэмд ноёорхол тогтоосон МАН -АН ийн хулгайч алуурчин эрх мэдэлтэн нарт байхгүй Тэд ард түмнийг хуурч Монгол төрд удаан хугцаанд ноёрхолоо тогтоох хүсэлтэй Гэмэт хэрэгтэн нар Үндсэн хуулийг тахир татуу болгож нэг мөр зэрэмдэглэж санаа амрах санатай зүтгэж байна

Зочин [103.229.120.209] 2019-06-18 09:45:47

Нэг нам олонх байхдаа аархаж үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй 1992 оны үндсэн хууль батлах төлөөлөгч бүрийг 360 сум нийслэл дүүргээс лоббигүй сонгож батлах онцгой эрх олгох хэрэгтэй эс бөгөөс бослого үймээн гарах бүрэн эрсдэлтэй

Б Ц [103.10.23.111] 2019-06-18 10:08:57

Санал адил байна үүнийг л Ард түмэн хүсээд байгаа юм Одоо Монголд шинэ Үндсэн хууль хэргтэй болсон гэдэг нь ил тод байгаа зүүль Өнөөгийн Үндсэн хуулийн гол алдаа бол Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм Үүнийг өөрчлөөгүй цагт хулгайч алуурчан нар төрийн эрхэнд байсаар байх бололцогоон МАН -АН хэмээх хоёр хулгайч алуурчан үүрэлсэн байгуулаг тэдний бөхсийг долоогч намын гэшүүд хэмээх ажил албан тушаал цалин бусад зүүлийг горьдогсод нарын бүлэлэл бүрдүүлсэн юм

Зочин [202.126.88.207] 2019-06-18 09:02:09

Yalanguya shuugch shuuhiin togtoltsoonii uurchlultuud uneheer taalagdsan

Irgen [192.82.64.220] 2019-06-19 06:53:20

Suukhiig ni UIKH-in gishuud ni uuriin garin dor baiguullaga bolgoj baikhad taalagdana l daa. UIKH-s songoj tmilson erunkhii zuvluliin gishuud ni uriin shuugchee olj tomiluulna, UIKH-in gishuudiin songoson khuniig l gargana, ingej tsagaandaa garch baikhad zuv gekh ni araggui. Bukh uls orond uls turchduus suukhiig khol bailgaj baikhad manaikh shuud nuluund ni oruulj kharaat bolgoj bna. Khariutsalgin khoroo baiguulj ban geed khuurtsugluud baikh yum. Ted narig UIKH ni bas songono, 3-n irgen chini erkh zuin bish gej baigaa. Shuukhiin shiidveriig bas tataj khyanana, UIKKH-in gishuud ni bas songoj tomilson nuguu khumuuseerei damjuulj durtai shiidevree khyanaj zuv buruug shiidej, shuuchid yamar shiidbver gargakhig uureg bolgono. IIm zuvulul baiguulakh uurchlult oruulj baikhad shuukh chini shudarga boloo l, irged bid bayarlaj ukhekh ni l dee. Ene UIK gishuud chini shuukhrru darich baigaad shuukhiig nudnii khartsaaraa khudulgudug bolgoj bna. Udakhgui kharaarai.

Зочин [202.126.88.207] 2019-06-18 08:57:12

Uurchlult bol mash heregtei bga shuu


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.