Айдас дагуулсан хавдрыг эх орондоо эмчлэх боломж нэг шатаар ахилаа

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ЖИЛД 600 ГАРУЙ ӨВЧТӨНД ТУЯА ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ БАЙСАН БОЛ ШИНЭ АППАРАТ АШИГЛАЛТАД ОРСНООР 1000 ГАРУЙ ХҮНИЙГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлдэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд хоёр шугаман хурдасгуур аппаратыг тус төвд суурилуулан, энэ сарын 17-ноос эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлжээ.

image

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг бөгөөд үүнд туяа эмчилгээг хийх боломжгүй байсан аж. Харин шугаман хурдасгуурт хоёр шинэ аппарат суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна. Туяа эмчилгээний үр дүн сайжирснаар эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. ХСҮТ-ийн ахлах физикч В.Энхцэцэг, “Өмнө нь бидний ашигладаг байсан аппарат технологийн хувьд хоцрогдмол байсан. Тухайн үед жилд 600 гаруй өвчтөнд эмчилгээ хийдэг байсан бол, одоо 1000 гаруй хүнийг эмчлэх боломжтой боллоо. Үүнтэй зэрэгцээд эмчилгээний чанар сайжирч байна. Хавдрын нөхцөлийг нарийн тооцоолж, хавдрын эд эсийг үхүүлэх, үржүүлэх магадлалыг зогсоох үйлчилгээ үзүүлнэ. Хоёр шугаман хурдасгуурын аппаратыг нэг дор байршуулснаар эх орондоо дэлхийн стандартын дагуу хавдрын эмчилгээ хийх боломж бүрдэх том шат ахиж байна. Өвчтөнийг аппаратад оруулахаас өмнө хавдрын төрөл, үе шат, аль эрхтэнд байрласан зэргийг тооцож эрүүл эрхтэнд очих цацрагийн нөлөөллийг бага байлгахаар тохируулдаг. Түүний дараагаар цацраг гарч эмчилгээ хийх үед өвчтөнд ямар нэг зовиур, өвдөлт мэдрэгдэхгүй” гэлээ.

Энэхүү шугаман хурдасгуур аппаратыг гурван сарын турш шалгаж, эмчилгээг хийх туяаны эмч, эмнэлгийн физикч, дозиметрист, засварын инженер, техникч гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын тогтолцоо байхгүй. Тийм учраас манай орны эмч мэргэжилтнүүд Олон улсын атом энергийн комисстой хамтарсан төслүүдээр 170 гаруй мэргэжилтэнг Чех, Сингапур, ОХУ, Энэтхэг, Хонг Конг, Герман, Австри зэрэг орнуудад багаараа суралцуулж, бэлтгэжээ.

-ШИНЭ ТЕХНОЛОГИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХАМААГҮЙ ИЛҮҮ, ГАЖ НӨЛӨӨ БАГАТАЙ-

image

Туяа эмчилгээний шинэ технолгийн үр дүнгийн талаар ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Хорт хавдрын эмчилгээ нь өндөр технологи шаардсан том салбар. Хорт хавдрыг эмчлэх үндсэн гурван том багана, тулгуур байдаг. Үүнд мэс засал, химийн эмчилгээ, туяан эмчилгээ ордог. Бид энэ удаа туяан эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад, тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулж байна. Энэ нь шугаман хурдасгуурт аппарат нь Монголын хавдрын эмчилгээг шинэ шатанд авчирч байгаа томоохон технологийн дэвшил. Энэхүү технологийн давуу тал гэвэл эмчилгээний чанар хамаагүй илүү, гаж нөлөө багатай, богино хугацаанд хийгдэх учраас олон хүн хамруулах боломжтой. Хуучин зайн туяа эмчилгээний аппарат 40-60 минутын хугацаанд эмчилгээ хийдэг байсан. Одоо нэвтрүүлж буй гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” нь 10-15 минутын хугацаанд эмчилгээг хийнэ. Мөн энэ аппарат нь цахилгааны эх үүсвэрийг шугаман хурдасгуураар дамжуулан цацраг идэвхтэй бодис болгон тэр туяа нь хавдрын эсийг үхүүлэх үйлчилгээтэй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, энэ аппаратыг унтраахад ямар нэгэн цацраг идэвхт бодис гарахгүй гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт шинэ аппаратаар уушги, улаан хоолойн хорт хавдартай хоёр өвчтөн эмчилгээгээ амжилттай хийлгэж, эхлээд байна. Энэхүү шинэ туяа эмчилгээний аппаратаа ашиглахын тулд гурван сарын турш модель дээр туршиж, командын дагуу машин ажиллаж байгаа эсэхийг шалгасан. Тэгээд Олон улсын атомын энергийн комиссоос экспертүүд ирж, “Туяа эмчилгээний аппаратаа ашиглаж болно. Хэмжээ нь яг таарч байна” гэсэн дүгнэлт гаргасны дараагаар эмчилгээгээ эхлүүлээд байна” гэдгийг онцлон хэлж байв.

image

image

-“ШУГАМАН ХУРДАСГУУРАППАРАТЫГ ДЭЛХИЙ ДАХИНД 20 ЖИЛИЙН ӨМНӨ НЭВТРҮҮЛСЭН Ч ГЭСЭН БИД ЭХ ОРОНДОО ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ ЧАДЛАА-

Өндөр хөгжилтэй орнуудад яг энэ “Шугаман хурдасгуур” аппаратаар хорт хавдрыг бүтэн эмчлэхэд 40-60 мянган ам.долларын төлбөртэй байдаг аж. Монгол Улсад хорт хавдартай өвчтөний эмчилгээг төрөөс үнэ төлбөргүй хийдэг давуу талтай. Тиймээс хорт хавдартай иргэд маань үр дүн сайтай туяа эмчилгээг хийлгэхийн тулд гадны аль нэг орныг зорих шаардлагагүй болсон гэсэн үг. Өчигдөр ХСҮТ, БНСУ-ын хорт хавдрын эмч нартай санамж бичиг зурж, элэгний хорт хавдрыг мэсгүйгээр туяа эмчилгээгээр шардаг шугаман хурдасгуур ашигладаг технологийг нэвтрүүлэхэд туслахыг хүссэн юм. Ингэснээр ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд туяагаар элэгний хорт хавдартай хүмүүст хагалгаа хийх чадамжтай болно.

image

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2011 оноос Монгол Улсын Засгийн газар Австрийн хөнгөлөлттэй зээлээр хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд хорт хавдрын үеийн туяан эмчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх боломж бүрдлээ. Үүнийг маш энгийнээр тайлбарлавал, тухайн хорт хавдрын хэлбэр дүрс, хэмжээнд тохирсон цацрагийг тухайн өвчин дээр нь аваачиж эмчлэх юм. Энэ нь эрүүл эд эрхтнийг цацраг туяагаар хордуулахгүй байх сайхан боломж. Мөн эмчилгээ хийх явцаа хянах боломж бүрдэж байна.

Өндөр өртөгтэй эмнэлгийн үйлчилгээг заавал гадаад орон руу очиж авах шаардлагагүй, эх орондоо эрүүл мэндийн даатгалаараа энэ үйлчилгээг авах боломжтой болж байна. Энэ нь хорт хавдрын эмчилгээнд гарч байгаа маш том түүхэн үйл явдал гэж бид үзэж байгаа. Өнөөдөр манай хорт хавдрын нөхцөл байдал хүнд байгаа. 2017 оны статистик судалгаагаар жилдээ 6,073 тохиолдол шинээр бүртгэгдсэн, үүнээс 4,004 хүн нас барсан. Монгол Улсад 18,053 хүн хорт хавдартай амьдарч байна. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд дэлхий дээр 32 сая хүн хорт хавдартай болох, үүнээс 8.2 сая хүн амь насаа алдах тооцоолол судалгааг гаргачихсан байна.

Ер нь хорт хавдар нь амьдралын хэвшил, буруу хооллолт зэрэг олон төрлийн хүчин зүйлээс болж нэмэгдэж байгаа. Тийм учраас ДЭМБ улс орнуудад гурван зөвлөмж өгч байгаа. Үүнд:

  • Хорт хавдрыг эрт илрүүлэх
  • Хүний нөөцөө бүрдүүлэх
  • Шинэ техник технологи нэвтрүүлэх орно.

Бид гурван зөвлөмжийг баримталж ажиллаж байна. Бид 2018 онд хорт хавдрын хэмжээг жижиг байхад оношилдог аппаратыг нэвтрүүлж чадсан. Одоо тэр оношилсон хорт хавдраа эмчлэхэд цоо шинэ технологийн туяа эмчилгээний аппаратыг өнөөдөр нэвтрүүлээд байна. Өмнө нь Монголд 60 жилийн турш хорт хавдрын туяа эмчилгээг хийсээр ирсэн. Энэ туяа эмчилгээний технологийн дэвшил гурван хэмжээст “Шугаман хурдасгуур” аппаратыг дэлхий дахин нэвтрүүлээд 20 жил болж байгаа. Бид хэдийгээр 20 жилээр хоцорсон ч ямар ч байсан эх орондоо шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлж чадлаа. Өмнө нь элэгний хорт хавдартай өвчтөнг туяа эмчилгээнд хамруулж чаддаггүй байсан. Энэ шинэ аппаратыг нэвтрүүлснээр элэгний хорт хавдрыг мэс хүргэхгүйгээр туяа эмчилгээгээр шарж, устгаж болдог. Эл эмчилгээг нэвтрүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Энэ аппаратад шинэ технологийг хамгийн хурдан нэвтрүүлэхийн тулд зургаан сараас нэг жилийн хугацаа шаардлагатай” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ТУЛГА

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [172.58.229.97] 2019-06-21 01:23:21

Lambaa yah geed bnaa?

Зочин [77.38.148.28] 2019-06-21 00:45:18

сайхан мэдээ байна.евчингуй бол жаргал

hahahahah [185.39.141.4] 2019-06-20 22:30:47

tembvv saraa uuruu uuriin munguur bosgochihson yum shig aimaar nylhamsan nyalganaj bn daa .; zavaan lalar yumaa hvrelsvh ene emeed yamar ur tavichihsandaa enee emeegeer ervvl mendiin salbariig emchnariig doromjluulj chadaj bn aaa ????????

zochin [213.55.221.121] 2019-06-20 14:14:11

yaj ysvj baigaaf Lambaa hiitsen bolchvoo. Kkk Sain umand ezen mondohgui gej. Ene tusul yaj ehelsen, hem sanaachilsnyg Ediin zasgyn yamny archive, Zasgyn gazryn shidveruudees harj bolno

Зочин [66.181.161.2] 2019-06-20 13:15:36

Олон хүнд тус дэм болж аюулт өвчнөөс нь илааршуулах болтугай. Ламбаа сайд буянт үйл эхлүүлжээ.

mongol [202.131.230.20] 2019-06-20 13:14:20

sainan medee bna

Зочин [64.119.27.182] 2019-06-20 12:30:37

Чинбүрэн гээд эмч гэхэд хэцүүхэн өлөн харцтай,дээр нь бас сайд болчих санаатай юм шиг байгаа юм.

Zochin [202.126.89.196] 2019-06-20 12:26:29

Sarangerel end hereggui ee ooriigoo reklamdaad Chinburen baihad l bolno

Зочин [202.21.108.195] 2019-06-20 10:42:06

angli hel medku orc emch nar tohirgoog n alduulad shal hudlaa emchilgee shaaj ugnuu

зочин [103.229.123.224] 2019-06-20 09:45:14

Дарга нар өөрсддөө наадхаас чинь үнэтэй ланд200 лексус 570 хөлөглөдөг байж хэдэн арван жилийн дараагаас ард иргэдээ боддог болсон нь харамсалтай. Наадхыг чинь сайндаа наад авгай чинь хийсэн юм шиг шоу хийхээ боль. Наад авгайд чинь ийм юм оруулж ирэх ухаан ч хүрэхгүй. Ламбаа энийг хийсэн юм. Заваан авгай шоу хийхээ боль

Зочин [66.181.161.2] 2019-06-20 13:17:59

Хорь гучин ландын үнэтэй байх шүү

Зочин [202.131.227.178] 2019-06-20 08:56:58

европын эмчилгээ монгол хүний онцлогт таарахгүй.

Зочин [66.181.161.102] 2019-06-20 10:58:07

Эргүү гар вэ?

Зочин [66.181.179.218] 2019-06-20 09:32:23

Teneg

зочин [203.91.116.118] 2019-06-20 08:49:23

Баяр хүргэе, Олон хүний амь нас аврах аппарат юм байна. Сараа сайд сайн байна аа,

Зочин [66.181.161.27] 2019-06-20 09:30:57

Сараа саад хийгээгvй юм. Ламбаа сайд хийсэн ажил. Сараа хvний хийснээр л хvvдэгнэж бна

Зочин [64.119.23.95] 2019-06-20 08:40:35

Баяр хүргэе хамгийн сайхан мэдээ блаа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.