Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Д.Тулга / Эдийн засаг

Барилга, хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн үед түрээсийн гэрээгээр орон сууцжуулах болсон учир иргэд их сонирхож мэдээлэл өгөхийг хүссэн гэдгийг салбарынхан онцолж байв.

БХБ-ын сайд Х.Баделхан, 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр 60 хувь нь нийслэлд амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 72 нь хот, суурин газарт амьдарч байна. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ч хотжилт руу төвлөрч байна. Тэгэхээр бид хот төлөвлөлтөд анхаарал тавих шаардлага гарч байна.

Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна.

Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна.

Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан.

1.Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно.

2. Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно.

Дэд сайд Д.Мөнхбаатар, Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүний:

-10 мянга нь амины орон сууц,
-57 мянга иргэн ААН-ийн газар дээр
-3000 нь дахин баригдах
-18488 түрээсийн орон сууц барина гэж төлөвлөгөө гаргасан. Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын 2 сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулна. Барилгыг хувийн компаниуд л барина.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай Хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Улаанбаатар хотод 50 гаруй жилд үнэртсэн лагийн үнэрийг арилгах зорилгоор Монгол, Японы эрдэмтэд ажиллаж, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Ингэснээр ирэх долоодугаар сард Улаанбаатар хотын өмхий үнэр арилна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.68] 2019-06-20 20:15:36

Орон сууцыг 5аас илүү давхар барихыг хориглох хэрэгтэй шүү ямар газар. Нутаггүй биш

Зочин [110.54.144.243] 2019-06-20 17:33:59

magnaisuren ulaan tsaim huuliig zurchij, uurt olgogdoogui erhiig edelj tender budilaantuuldag, Magnaisureng hurdan shalgaachee, arai denduu. sangiin yamniihan ch yalgaagui, edniihee ugeer shiiddeg.

зочин [54.39.181.229] 2019-06-20 15:56:36

ТОСК-ийн Хичээнгүй чинь 7-10 сая гээд ханш гаргацан байсан ш дээ. Тэгээл хахууль авилгалаа өгсөн хүн нь л ордог байсан. Одоо ч хэвээрээ. Ядарсан мань мэтэд Түрээсийн байр, Буянт-Ухаагаас байр авна гэдэг мөрөөдөл юм байна лээ. Энэ хэдэн Түрээсийн байр авилгалаар өгдөг хүмүүсийг шалгадаг, хянадаг байгууллага байна уу арай л дээрэлхэж байгаа шүү. 4 жил хөөцөлдөөд авч чадаагүй, гэтэл нэг танил маань 10 сая төгрөг өгөөд 7 хоноод л түрээсийн байранд орсон байсан. Хичээнгүй гэж хогийн авилгачин байна.

Зочин [202.126.88.54] 2019-06-21 06:31:07

Unen shuu Hicheengui, bas Itgelbat gej neg avilgachin bgaa Tureesiin darga. Ene hoyort avilga ogoogui bol bairand orno gej goridoltgui dee

бид [202.126.88.70] 2019-06-20 15:46:13

Ахмадын хотхоны түрээсийн хугацаа 5жил болсон

irgen [202.179.22.253] 2019-06-20 15:27:06

tosk -n bairand xumuusee avaad exeltsen bnlee xaxuuli 5say 500g tolood orxuu gj nadaas asuuj bsiin bna tosk shal xudlaa deeguuree tanidaguud ni erx medleeree xamaatan sadan ax duu nar nz noxoddoo ogtsiin bnlee shu odoo bair bxgui tsaxim burtgel inter chin shal xudlaa ym bnlee

ккк [202.21.99.42] 2019-06-20 15:03:26

АТГ, хууль хяналтын байгууллага одоо зүгээр л бялдуучийн ажил хийж ард иргэдийг дарамтлах ажил хийж байгаа

Irgen [77.247.181.162] 2019-06-20 14:56:07

Энэ Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Санхүүгийн хэлтсийн дарга Д.Баярсайхан гэж хоёр авилгачинг АТГ хэзээ шалгах юм бэ? Барилгын яаманд зарлагдсан бүх тендерийн материалыг шалгаад үз л дээ. Дандаа хууль бус энэ хоёр нөхөрт авилгал өгсөн дандаа энэ хоёр нөхөртэй хамаарал бүхий холбоо сүлбээтэй, сүлжээний компаниуд л тендерт ялж байна ш дээ. Ил цагаан авилгал аваад л баяжаад байхад АТГ нүдээ аниад л толгойг нь илээд суух юм. Барилгын бор зүрхээрээ яваа компаниуд энэ хоёрт авилгал өгч чадахгүй байна. Хэдэн ажилчидаа цалинтай байлгах гэж махаа зулгааж байна ш дээ. Магнайсүрэн, Баярсайхан гэсэн авилгачиддаа арга хэмжээ аваачээ Дашдаваа даргаа, Батсайхан даргаа. АТГ ажлаа хийнэ үү ???????????????

Зочин [202.126.88.54] 2019-06-21 06:32:04

Barilgiin heden kompani Magnaisurengiin avilgaliig diilehgui suhurch bn doo yaadgiin bgaan


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.