БХБЯ: Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Б.БУРМАА / Улстөр

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар өнөөдөр барилгын салбарт баримталж буй бодлого үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстойг онцоллоо. Мөн тэрээр " Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна. Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айлын орон сууц байна. Түрээсийн орон сууцны шинчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно. Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно" гэсэн юм.

Харин Дэд сайд Д.Мөнхбаатар, "Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Тодруулбал,

10 мянга нь амины орон сууц,

57 мянга иргэн ААН-ийн газар дээр

3000 нь дахин баригдах

18488 түрээсийн орон сууц барина гэсэн төлөвлөгөө гаргасан.

Бага, дунд орлоготой иргэддээ зориулсан энэ хөтөлбөрийг Улаанбаатар хот болон 21 аймагт хэрэгжүүлнэ. 150 мянган айлын орон сууцны инженерийн шугам сүлжээг БНХАУ-ын 2 сая юанийн буцалтгүй тусламжаар байгуулна" гэв.

-БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЖЭЭ-

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.

Сүүлийн таван жилд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.

Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.113] 2019-06-21 10:21:23

Бага дунд орлоготой хүмүүст зориулсан гээд чанар муутай үнэ хямдтай барилга барих юм даа. Машинаар бол пивоны лаазаар хийсэн приус машин шиг л юм.Нэгэнт л хөрөнгө мөнгө зарж байгаа юм бол чанартай олон жилийн эдэлгээ даах юм хиймээр юм .Би ямар дотор нь амьдрах биш ямар ч юм хийсэн яадаг юм гэсэн сэтгэлээр юмыг битгий хийгээчээ.Барилгын чанарын асуудлыг тэргүүн зэрэгт тавиачээ.Барилгыг барихаас нь эхлээд хүлээн авч ашиглалтанд оруулах хүртлэх үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага тооцдог мeханизмыг хүчтэй ажилуулах хэрэгтэй шүү Бадeлхан сайдаа.

Зочин [202.126.89.73] 2019-06-21 06:55:43

Badelhan zailaa chi. Chinii barilgiin salbar meddeg gej yu baisiin. Ipotekiig zogsoochihood buh yumiig gatsaachaad yu hudlaa shaagaad bnaa.

Зочин [202.126.88.54] 2019-06-21 06:28:52

Ih gariin avilgachin Magnaisurengeer tolgoiluulsan heden super avilgachid egneed suusan bn daa. Ed nar dotor mergejliin ajlaa meddeg amitan tui ch bhgui. Dandaa erguu songuuliin bugs doloogchid. Barilgiin salbariig samraad duusgaj bn daa ene avilgachid

Irgen [64.119.24.6] 2019-06-21 01:07:08

Za bitgii hudlaa huts l da uchnuun jil ingej hudlaa hutsaj bn . Hudlaa hutsaj bhar ter olon ezengui bairaa utas nii golomt uusgej bga ger horoololoiroo solij utaaga bagasga lalaruudaa

Зочин [202.21.108.159] 2019-06-21 00:29:23

Одоо байгах энэ их үнэтэй эзэнгүй байруудаа хямд заралдаа ипотекийн зээлээ хангалттай гаргалдаа тэгээл болоошд худлаа төсөл гээл ямарч үр дүнгүй баахан мөнгө

Khulan [27.104.184.123] 2019-06-21 00:36:03

yag tiim. Ter talaa sudalmaar yum. Sudlaad yahav de tegeed, hotiin tovd bariulsan bairuud dandaa nogoo erh medelten bolon tuunii ham hamsaatnuudiih uchraas ted yu gej tord hymd esvel urt hugatsaanii zeeleer olgohov. SHunaldaa avtaad bugd gediine shd. Mongold gaigui niigem uztel dahiad 1 buten ue ongorch baij l zamdaa oroh bh oo. Terniig bid lav otol nasandaa l uzvel ih yum. odoonii ene tord baigaa ulsuud bur ugui bolj duusch baij ter talruu hazaina.

zochin [103.229.123.224] 2019-06-20 23:00:09

goy shaah yumaa unemshtel shaalaadaa harin ch neg

Зочин [66.181.189.56] 2019-06-20 20:47:02

МАН ДАНДАА ТЭГНЭ ИНГЭНЭ ХИЙНЭ ГУЙЦЭТГЭНЭ ГЭЭД Л ИРЭЭДУЙ ЦАГ ДЭЭР Л АЖИЛ ЯРЬЖ БАЙНА. ХИЙХГУЙ ГЭХГУЙ Л БОЛ ЯАМАЙ ДАА

Bold o [121.163.70.184] 2019-06-20 19:57:14

MAN 26 jil zasag bariad yu hiisen be ..harin AN 4 jiliin dotor ih zuilhiisen shuu. AN.iin hiisen bugdiig ta nar zogsooson odoo yu yariad bn aa mangaruudaa

Зочин [182.160.0.103] 2019-06-20 20:44:19

za boli. MAN ehlesen uuntei magrah hereggui.

Зочин [202.179.31.115] 2019-06-20 19:07:12

Одоо гадаадад нэг барилгын компани 4 давхар барилга сарын дотор л монголоос ялгаатай нь гадна талын орчинг хүртэл яг зураг дээрх шиг ногоон зүлэг мод замтай нь хийгээд өгдөг. Хятадууд бол үүнээс олон давхрыг гялалзуулж байгаа ! Та нар хаана явна яст мэлхийнүүд минь ?

Зочин [202.179.31.115] 2019-06-20 19:05:49

Ер нь чадахгүй бол та нар суудлаа тавиад өгөх хэрэгтэй. Сонгуулиар гарсан 3 жилд юу хийсэн. БУЯНТ УХАА 2 чинь тэртэй тэргүй сонгуулиас өмнө төлөвлөсөн байсан зүйл ! 3 жил мөнгө олж хямд барилга барьж хүмүүсээ хурдан оруулж хурдан эргэлдүүлж өшөө олон хүнийг хамруулах ажил хийхэд толгой чинь хүрэхгүй байна уу?

Алдаагаа засаагүй хвээр [202.179.31.115] 2019-06-20 19:00:34

Энэ түрүүнд бас энэ тухай гарахад алдаатай юм гараад байсан хэвээр байх шив дээ. 150 000 айл =? 10 000 амины сууц + 57 000 иргэн ААН-н газар дээр + 3000 дахин баригдах + 18 488 түрээс =88 488 гарч байна. Тэгвэл 150 000 - 88 488 = 61 512 зөрүүг нь яах гэж байгаа юм бол? 150 000 батлагдсан баттай. Үүнд зориулсан дэд бүтцийг буцалтгүй тусламжаар хийнэ гэчихээд ?????????

Зочин [202.179.31.115] 2019-06-20 19:03:43

88 488-г л баталсан юм биш үү?

Зочин [202.179.31.115] 2019-06-20 18:52:06

Зүгээр яг цэвэр барилга байшин барих гэж байгаа этгээдэд гадаадад, дотоодод үйлдвэрлэсэн нь нэг их чухал биш байх. Гол нь ҮНЭ мөн тээврийн зардал, нийлүүлэх чадвар ! Тийм үү ? Дотооддоо үйлдвэрлээд материалын үнэ буурсан бол харин ингэж БАХДАЖ бичүүлүүштэй байх л даа ? Баделхан гуай ! Гэтэл энэ тухай мэдээлэл алга. Бахархаад байхыг бодвол үнэ буурсан болов уу? Миний мэдэхийн дотоодын үйлдвэрлэгчийн үнэ хангалттай сайн буусан байдаггүй.

Иргэн [202.126.89.38] 2019-06-20 18:43:55

Аргагүй л сонгууль болох дөхөж байгаа юм байна даа, бүлт бүлт үсрээд, энхрий хайрт ард түмэндээ ихийг бүтээж өгнө гээд л.

үхэр [66.181.185.41] 2019-06-20 18:07:38

хугцаачин дууслаа худлаа чалчихаа болиоч.ккк

Зочин [64.119.25.15] 2019-06-20 17:56:26

Алтанхуягийн засгийн газрын наад яриад байгаа цемент энэ тэрийг чинь танай намын гэж туйлшралгүй Чингис бондоор шийдсэн худлаа ярих юм

Зочин [182.160.0.103] 2019-06-20 20:45:48

unen. Altankhuayag sain bsan . AN oorsdoo Altnakhyaagaa unagasan,

Зочин [202.126.89.27] 2019-06-20 17:15:29

show hiigeel yavhiimfaa zailuul

Зочин [202.179.31.96] 2019-06-20 16:34:31

Өмнөх амласнаа яас бэ нэмээ л духлаа аашгаад, рухалдаал рузагтаар рагаал ккк


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.