3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

М.Амаржаргал / Спорт

Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг эхнээсээ тодорлоо. Монголын эрэгтэй баг “D” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа.

Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт бичигдлээ. Манай залуус Украйныг хожсон тохиолдолд цааш өрсөлдөх боломжтой болох байсан. Энэ тоглолт маш өрсөлдөөнтэй болж, тоглолтын үндсэн 10 минут 16:16-аар өндөрлөсөн. Ингээд нэмэлт цагт украйнчууд түрүүлж хоёр оноо авч чадсанаар шилдэг наймд үлдлээ.

“D” хэсэг

  • Украйн – 3 хожил, 1 хожигдол
  • Пуэрто Рико – 3 хожил, 1 хожигдол
  • Монгол – 2 хожил, 2 хожигдол /ОХУ, Эстонийг хожив/
  • Эстони – 1 хожил, 3 хожигдол
  • ОХУ – 1 хожил, 3 хожигдол

Анх удаа ДАШТ-д оролцсон Монголын эмэгтэй баг “А” хэсэгт Испани, Румын, Чех, Ираны багуудтай багтаж, хожил авч чадсангүй. Манай эмэгтэйчүүд хамгийн эхний тоглолтоо Ирантай хийж, тоглолтын төгсгөлд 19:18-аар ялагдсан. 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, маргааш медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Эрэгтэй багуудаас Украйн, Пуэрто Рико, Польш, Латвийн багууд шалгараад байна. Мөн эмэгтэй багуудаас БНХАУ, Румын, Испани, Унгарын багууд шилдэг наймд үлджээ. Өнөөдөр үлдсэн хэсгийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.

image

image


Сэтгэгдэл

Ооөлж [122.201.24.71] 2019-06-23 20:05:06

Нэг үеэ бодвол дэлхийд тэмүүлдэг болж ээ амжилт

Зочин [103.26.193.165] 2019-06-23 15:34:00

Дэлхийд бол 3х3 сагс гэгчээр Монгол дунджаас доогуур хавьцаа л ордрг юм байна гэдэгийг харлаа. Олимпийн эрх авч чадахааргүйл юм байна. Манайхыг хожсон Украйн ,Пуэрто Рико хоёр зоноосоо гараад хоёулаа хожигдоод хасагдлаа

Хүн [202.21.100.218] 2019-06-23 07:30:02

Багахан амжилтандаа их ханахаар аргагүй ээ.

Зочин [223.38.35.239] 2019-06-22 21:25:34

Дэлхийтэй харьцуулхад муул байналээ..жаахан юман дээр их онгирох юм..болоогүй бналээ..за бариад идчэв..үнэн гэвэл энэ л байна..дэлхийгээс мeдаль авбал одоонийх шигээ бичицгээж болох юм

Зочин [112.72.11.106] 2019-06-23 00:55:19

Өөрөө хийж чадаагүй бол зүгээр чимээгүй л байх хэрэгтэйшд адаглаад ганц урмын үг хэлчихэж чадахгүй байж шүүмж бичихдээ сайн манайхны үзэл баримтлал нийт масс ийм байхаар яаж хөгжнөө эхлээд аливаа зүйлийг хийж үзчихээд чаддаг болчихоод бусдыг шүүмжилдэг байх хэрэгтэй. Хуучнаа бодвол харицангуй дээр тив дэлхийд Монгол гэх улсыг таниулаад бор зүрхээрээ энэ бүхнийг бий болгож байгаа тамирчиддаа талархах хэрэгтэй байх.

Зочин [66.181.185.153] 2019-06-22 01:48:22

Үнэхээр сайн тоглосон.Украйтай тоглоход азгүй байлаа.

Zochin [124.5.49.223] 2019-06-21 21:41:48

Manaihan deed tsegtee hursen genee xaxaxa ingeel boloo gj vv dee tamirchin hun hezee ch buuj ugdugui shvv manaihan bol yahaw minii bodloor uursduu odoo bolson uunees tsaash uneheer chadahgui n gj bodoj bga bh tiim bol yah gj ene sportod hul tavij togolsiin negent avarga avsan bol avarga shig l sharguu, daichin, hezeech ul tsutsah robot shig l baildaa manaihan tegj unendee chadahgui bga shvv bi togloltiig n uzsen l dee ugaasaa haragdaj blaa ehniig heden minutand yahaw nileed hudluh bh svvliin minutan deer buur tamiraa barchaad bh yum uulan ene hed chin beltgel hiideg bzdee uursdiiguu daichlah l heregtei bndaa zaluuchuudaa duusah boloogui shvv dee!!!

Зочин [66.181.161.87] 2019-06-22 00:10:07

Manaihan yu gj l iim amarhn amjiltandaa hanahw dee. Hojil hojigdol ugaasaa eeljilj bdg shuudde bnga hojood bn gj yu bhw

Зочин [202.9.45.45] 2019-06-21 19:32:29

Болноо мундаг залуусдаа амжилт

ABCD-korea-gaas [101.235.52.61] 2019-06-21 18:09:35

Zaluuchuud maani uneheer setgeleesee goe togloson . Alich bagaasn aij bergelgui hojino gesen itgeltei togloj baigaan uneheer taalagdsan . Ene jildee medal avch chadaaguich daraagiin temtseenuudees olimpiin erhee avaad ireh jil olimpoos neg ym zulgaachihvalch saihandaa saihan . Uneheer buren bololtsootoi haragdsan shuu !

Манайхан сайн тоглосон. [202.131.228.118] 2019-06-21 17:08:03

Бөмбөг бөөрөнхий. Манайхан яс тоглосон, гэхдээ илүү хүчтэй баг дэлхийд байж л байгаа юм байна. Хүчээ хуримтлуулж дараа дараагийн тэмцээнд бэлтгэж байя. Хожлын од гялалзан харагднам.

MGL [103.11.193.202] 2019-06-21 16:24:35

joohonl az dutsndaa

ИРГЭН [202.21.115.82] 2019-06-21 15:23:13

МАНАЙХАН ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН , ҮҮНЭЭС ЦААШ ЯВАХ БОЛОМЖГҮЙ

Зочин [202.9.44.72] 2019-06-21 15:53:36

Яг үнэн

Админ [66.181.187.197] 2019-06-21 14:45:28

Эрэгтэй баг супёр тоглосон. Баяр хүргэё

Зочин [202.21.108.81] 2019-06-21 12:59:47

Манайхан муу байсан,

Зайл [66.181.176.91] 2019-06-21 13:10:01

Зайл


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.