MEDEE.MN сайтын уншигч танд-ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ

Д.Тулга / Энтертайнмент

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.06.22-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

image

Өнөөдрийн цаг агаарын мэдээ

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 33-35 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 28-32 градус, бусад нутгаар 32-37 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.


Хөөрхөн үрсээ баярлуулаарай

image

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
11:00 цагаас Орос ардын үлгэр "Чоно ба 7 ишиг" хүүхэлдэйн жүжиг,
13:00, 15:00 цагуудаас В.Гауфийн зохиол "Том хамарт одой" хүүхдийн жүжиг.
6 дугаар сарын 23-ны өдөр
11:00, 13:00 цагуудаас Орос ардын үлгэр "Чоно ба 7 ишиг" хүүхэлдэйн жүжиг,
15:00 цагаас В.Гауфийн зохиол "Том хамарт одой" хүүхдийн жүжиг тус тус тоглох тул хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хамгийн хялбар өглөөний цайны жорыг танилцуулж байна

image


Мэдэхэд илүүдэхгүй

Өвөг дээдэс минь алтыг нь аваад авдрыг нь хаяв хэмээн гоомой зүйлхийсэн хүнийг зэмлэдэг. Үүгээрээ авдар нь алтнаасаа үнэтэй болохыг, аливаа юмны агуулга нь өнгөнөөсөө чухал гэдгийг сургаж буй хэрэг. Тиймээс өвөг дээдсээс өвлөж авсан буяныхаа савыг өнөөдрийн хэд гурван төгрөгөөр бусдад өгч олз омгийн үүдээ бүү хаагаарай. Дахин хэлэхэд айл гэрт эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоож байх учиртай энэхүү саваа энд тэнд хамаагүй хаяж элдэв хуучин зүйлээр бүү дүүргээрэй.
1. Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл
2. Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айл өрхийн амь нас бат бөх байхын бэлгэдэл
3.Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална- Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ.
4.Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл.

image


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-06-23 19:38:31

Хүрээд ирээч....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.