Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

Б.БУРМАА / Энтертайнмент

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.143] 2019-06-25 00:07:16

Хүнд үзүүлэх юмтай, тайлбарлаж чадах мэргэжилтэнтэй бол ч яахав. Энэ чинь АПУ юу ч гэлээ архины дэлгүүр биш билүү, хотод төрж өсөөд 50 жил болохдоо орж үзээгүй юм байна. Централ таурын өмнө хэдэн жилийн өмнө гудамжинд хотын холбоотой хэдэн зураг тавьж байсан, тэр хэдэн зураг бишийздээ

Зочин [202.9.42.209] 2019-06-24 11:54:28

ЕР нь социализмыг муулаад узэн ядаад нулимаад байгаа хумуусийг ер ойлгохгуй юм соцд ийм ч юм байдгуй тийм ч юм болдгуй гээл нэг л их муулсан хумуус та нарын бишрээд хогжлийг нь гайхаад байгаа солонгос хятадад 70 аад онд яг л адилхан хомс тарчиг машин тэрэг гэж байхгуй хумуус нь одоржин ажлаас оор юм мэдэхгуй л амьдардаг байсан юм билээ одоо тэр солонгосын залуу уе нь онгорсон уеээ муулаад ахмад уеээ нулимж хараасан хумуус байнуу монголын шинэ уе гэж ахмад уеээ онгорсон уеээ харааж зухэж нулимсан зачин муухай бэртэгчингууд болсон байна

Зочин [202.9.42.209] 2019-06-24 11:51:07

Лениний музейг торд авч яг хуучнаар нь засаж бух хуучин узмэрийг гь олж тавиад дэлхийд ганц соц уеийн тухай музей болгож жуулчдад узуулье лениний хошоог олж ирж ялалтын талбайд тавиад тэр завиа цэцэрлэгжуулээд жуулчдад узуулэх ганц ч гэсэнузмэр нэмье

Зочин [202.9.43.203] 2019-06-24 10:58:35

Ингээсэй гэж олон жил бодож байж билээ. Хот ч сайхан музейтэй болбол аятай юу. Жижиг ч гэсэн номын сантай байх болов уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.