Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг ШШГЕГ-аас чөлөөлжээ

М.Амаржаргал / Хууль

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас чөлөөлжээ. Уг орон сууцыг Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн юм. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилсан юм.

Мэдэгдэлд:

“Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11-дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32018/15949 дүгээр захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны “Цэцээ гүн” хотхоны ТН-5 дугаар байрны В1-3 давхрын 41/5 тоот хаягт байрлах байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцад тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилжээ” гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг мэдэгдлээ. Хэрэв мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.


Сэтгэгдэл

зочин [103.194.176.117] 2019-06-25 01:29:42

Монголын төр тйм л сүрхий юм бол Сайд асан С Баярын 7 хаусыг улсын орлого болгочих л доо тар тэгээд амжих уу айн

Зочин [180.149.93.14] 2019-06-25 02:51:33

чи дут эргүү нусан чавх минь, чам шиг юманд хамаагүй

ЗОЧИН [64.119.27.3] 2019-06-24 14:57:33

УБТЗ-ын ДАРГА ЖИГЖИДНЯМАА 1.5 ТЭРБУМЫН ХАУСТАЙ ЖИЛ ШАХАМ ТЭМЦЭЛДЛЭЭ, АВЛАА, ХАРИН 2007 ОНД ХЯТАДААС 12.8 САЯ ДОЛЛАРААР АВСАН СУУДЛЫН 16 ВАГОН, 32 ТЭРГЭНЦЭРИЙГ ХЯТАДАД ИХ ЗАСВАР ХИЙЛГЭНЭ /БЭЭЖИНРҮҮ 1 ЖИЛ ӨНЖӨӨД ЯВДАГ ХУГАЦАА БОЛООГҮЙ Ч/ ГЭЖ АНХ АВСАН ҮНИЙН ТЭН ХАГАС БУЮУ 6.349 САЯ ДОЛЛАРЫН ГЭРЭЭГ 2018 ОНЫ 1 САРД ХЯТАДЫН ОФФШОР ХУЛХИ КОМПАНИТАЙ БАЙГУУЛЖ ВАГОНУУДАА ЯВУУЛААД ТЭНД БУДАГААС ӨӨР ЮУ Ч ХИЙЛГҮЙ ЭРГҮҮЛЖ АВСНЫГ УБТЗ-ЫНХАН, МЭРГЭЖЛИЙН ВАГОНЫХОН НЬ ГАЙХАЦГААСАН БАЙДАГ. ЯМАР ВАГОНД ЯМАР ИХ ЗАСВАР ХИЙСЭН ТУХАЙ ЮУ Ч, ЯМАР Ч БАРИМТ БАЙХГҮЙ АЖ. ГАНЦ ХУУДАСНЫ ТАЛ ЦААСАН ДЭЭР ИХ ЗАСВАРААС ХҮЛЭЭЖ АВСАН,ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН ГАРЫН ҮСЭГ БАЙДАГ АЖ.ТЭР 6.349 САЯ ДОЛЛАРЫГ УБТЗ-Д АЖИЛЛАЖ БУЙ ОРОС ДАРГА НАР, МОСКВАД БАЙДАГ УБТЗ-ЫН ОРОСЫН ТАЛЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ АВИЛГАДААД ОДОО ХҮРТЭЛ МОНГОЛЫН ТАЛЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮД ЖИНХЭНЭЭРЭЭ ТОМИЛОГДООГҮЙ, ШИЛЭН ЦОГОО, СЯ -НЫ 1 ОРЧУУЛАГЧ,ӨӨР НЭГЭН БАЙГАА ГЭХ ЯРИА БНА,ҮҮНИЙГЭЭ ЖИГЖИДНЯМАА ЯАХ ГЭЖ БАЙНА ВЭ, 6.349 САЯ $-ОО /17 ТЭРБУМ ₮/ТӨЛӨХГҮЙ ЮМУУ.

Зочин [66.181.178.60] 2019-06-24 13:28:34

ЖДҮ ЯАХ ВЭ ЖИГЖИДНЯМАА ЯАСАН БЭ?

Зочин [202.9.42.25] 2019-06-24 09:48:01

зөв хууль хэрэгжих ёстой

Ard [202.9.42.70] 2019-06-24 08:49:49

ULUN BUUS.UBTZ N MUNGUUR OIMS HURTEL AVAHUULJ BSAN ICHIH NUURGUI ULUN BUUS

Зочин [122.201.31.145] 2019-06-24 08:45:36

маш зөв зүйтэй хандлага байна шүү араас нь өшөө олон зуун мянган луйварчидаа агнах хэрэгтэй байна

zochin [223.104.15.118] 2019-06-24 08:16:30

Ter tom housaa ugson udroos l jargaj setgeliin amar amgalang edleh bolno! Amid yavhad busad ne bol ochuuhen zuil bj de gj uhaarna!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.