ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайт 2019.06.27-ны өглөөний багц мэдээг хүргэж байна

Д.Тулга / Боловсрол

ЭНЕРГИЙН ТӨВД ХИЙХ ЗАН ҮЙЛ

Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой ажээ. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна. Хийдийн эргэн тойронд энергийн хүчтэй урсгал буй, газрын доор амин судал бий хэмээн үзэж, Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ.

Хамарын хийд зурган илэрцүүд

Хамарын хийдээс 1.5 км зайд, хойноос урагш 2 га талбай хамран орших Луутын цав хэмээх газарт улаан, шар, хөх шавар бүхий дов толгодууд бий. Эндээс иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн яс, өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл зэргийг судлаачид олсон байна.

ЗӨВЛӨГӨӨ

Сармис нь хоолонд амт оруулаад зогсохгүй гайхалтай чадалтай эмчилгээний найрлага юм. Сармис нь нянгийн болон мөөгөнцрийн эсрэг чанартай бөгөөд батганы сорвийг эмчлэх болон багасгахад ач тустай.

1. Нүүр угаагч шингэнээр өдөрт 2 удаа нүүрээ угаана. Нүүрээ угаах бүртээ бүлээн усаар угаах ба угааж дууссаны дараагаар нүүрээ хуурай болтол нь зөөлөн алчуураар арчина.

2. Нэг ширхэг сармисыг үрж хоёр халбага устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвитой гадаргыг мөн гуужуулна.

Мөн түүнчлэн батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгана. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаана.

Сармис зурган илэрцүүд

Хамгийн сонирхолтой тоглолт

Монголын рок поп ертөнцийн “Феррари" гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлаг 25 жилийн ойн тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээ зарлаад байна.

Ойдоо зориулан бодит амьдралаа харуулсан телевизийн реалити шоу үзүүлэхээр бэлтгэж хамтлагийн найман уран бүтээлч нэг гэрт цуг амьдарч эхэлжээ. Сонирхолтой шоу болно хэмээн фэнүүд нь хүлээж байна.

Тасалбарын үнэ 10.000, 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Холбоотой Зураг

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААРЫН 5 ХОНОГИЙН МЭДЭЭ

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.127] 2019-06-27 00:18:59

Ийм юм уздэг хун байдаг л юм байх даа ... ?!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.