АТГ-аас төрийн 15 байгууллагад хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг танилцууллаа

Д.Тулга / Хууль

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.1.5 дахь заалтыг үндэслэн 2019 оны эхний хагас жилд Эрүүл мэндийн салбарын 6, Боловсролын салбарын 3, Төрийн өмчит 6 байгууллагын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Энэхүү ажлыг судалгаа, шинжилгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд Авлигатай тэмцэх газрын захиалгаар гүйцэтгэсэн байна.

Эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдах шалтгаан нөхцөлийг үүсгэж буй, үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлж тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулах үндсэн зорилготой.

Авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлсэн нь тус газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нэг хэлбэр болдог. Цаашид ч мөн мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай энэ маягаар хамтран ажиллах болно.

Авлигын эрсдэлийн үнэлгээ нь тухайн байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэл баримжаа тогтоох чухал ач холбогдолтой юм. Тиймээс үнэлгээний үр дүнг танилцуулсны дараа тухайн байгууллагуудад авлигын эрсдэлийг бууруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг АТГ-аас зохион байгуулах болно.

Төрийн байгууллагууд цаашдын авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өөрсдийн санал, санаачилгаар авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу эрсдэлээ үнэлж, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдах шалтгаан, нөхцөлийг тодорхойлж тэрхүү эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай байна.

Үнэлгээнд хамрагдсан байгууллагууд:

Эмнэлгүүд:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Нийслэл Өргөө амаржих газар
  • Шастины нэрэмжилт гуравдугаар төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв

Сургуулиуд:

  • МУИС
  • МУБИС
  • АШУҮИС

Төрийн өмчит компани:

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Авто тээврийн үндэсний төв
  • Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл
  • МИАТ ТӨХК
  • Монгол шуудан ТӨХК
  • Хөдөө аж ахуйн бирж ТӨХК


Сэтгэгдэл

Зочин [223.104.15.127] 2019-06-28 09:16:58

Эмч нар хүний амь аварч байна! Шүүх прокуророо шалгаачээ!!

ATG-d [202.179.31.54] 2019-06-28 08:47:03

naad emch nar yah ve ter gaali tatvar shuuh prokuroroo shalgaachee. hevlel medeelel unshaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.