Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаевтай уулзав

Б.БУРМАА / Гадаад мэдээ

Нур-Султан хотноо Олон улсын Түрэг академийн зүгээс зохион байгуулсан Хүмүүнлигийн ухааны «Улы дала (Их тал)» олон улсын 4-р форум энэ оны зургадугаар сарын 24 өдөр болж өнгөрлөө.Энэхүү чуулганд Азербайжан, Америк, Герман, Молдав, Гүрж, Монгол, Пакистан, Энэтхэг, Узбекстан, ОХУ, Тажикстан, Турк зэрэг 21 улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид 6 салбарын дагуу илтгэл хэлэлцүүлэн, санал бодлоо солилцлоо.

Тус Форумд Монгол улсын ерөнхийлөгч асан, академич П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгч эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэнүүд оролцлоо. Тодруулж хэлэхэд, Монгол улсын БН Казахстан улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга, Монгол улсын Дипломат академийн захирал, профессор Х.Бэхбат, Монгол улсын ахмад дипломатч, элчин сайд Л.Удвал, Монгол улсын парламентийн гишүүн асан, академич А.Бакей, дипломатч Сүх-очир Болд, Монгол улсын БН Казахстан улс дахь элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба нар оролцлоо. Форумын нээлтийн хуралдаанд үг хэлсэн академич П.Очирбат казах болон монголын ард түмний түүх, соёл, хэл, ес заншил буурал түүхийн жимээр холбоотой, нэг зэлтэй байсаныг цоохон дурдаж, уг чуулганд Алтан ордон улсын 750 жилийн ой, мөн Өгөөдэйн ач хүү Хайду жанжны зохион байгуулсан алдарт Талас хурилдайн 750 жилийн ойг салбар хуралдаанд тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтой болохыг дүгнэлээ.

Форумын үеэр академич П.Очирбатыг Олон Улсын Түрэг академийн ернхийлөгч Дархан Кыдырали академийн алтан медалиар шагнав. Мөн энэ форумд оролцон Казахстан улсад ажиллаж байгаа Монгол улсын төлөөлөгчид Олон улсын Түрэг академийн хөтөлбөрийн дагуу Казахстан улсын төрийн зарим удирдлагуудтай хэд-хэдэн чухал ач холбогдолтой нөхөрсөг уулзалтанд оролцлоо. Тухайлбал, 6 сарын 25-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч асан, ноён П.Очирбат БН Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаевтай нөхөрсөг уулзалт хийлээ. Уузалтын үед талууд хөрш зэргэлдээ оршдог ах дүүгийн найрамдалт улсуудын хооронд тогтсон найрамдалт харилцаанд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэн, Олон улсын Түрэг академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлсэн хэсэг төслүүд үр дүнтэй болсоныг дурдан, иймэрхүү эрдэм шинжилгээний хамтын ажилгаа, форум уулзалтууд цаашдаа өргөжих ёстойг онцлон, хоёр улсын хоорондын хамтын ажилгааны цар хүрээ улам тээлэх боломжтой байгаа талаар санал солилцов.

Мөн П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчдийн бүлэгийг БН Казахстан улсын Гадаад хэргийн сайд, ноён Б.Атамкулов хүлээн авч уулзан, хоёр орны найрамдалт харилцааны талаар чөлөөт санал-бодлоо солилцлоо.

Бас 6-р сарын 26-өдөр Монгол улсын төлөөлөгчид Л.Н.Гумилевийн нэрэмжит их сургуулийн эрдэмтэдтэй уулзан, ноён П.Очирбат Монгол болон Казахстан улсын найрамдалт харилцааны хөгжлийн асуудалаар лекц уншив. Энэхүү уулзалт хуралдааныг удирдсан Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал Е.Б.Сыдыков их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу академич, ноён П.Очирбатад хүндэт профессор цол олголоо.

image

П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид 6-р сарын 27-ны өдөр Олон улсын Түрэг академид ажлын айлчилал хийлээ. Академийн ерөнхийлөгч Дархан Кыдырали ноён П.Очирбатыг алд цэнхэр хадагтай, аяга дүүрэн сүүтэй угтан авч, аян замдаа цог хиймортой, өлзийтэй явахын ерөөлийг чин сэтгэлээс дэвшүүлэв. Монгол улсын төлөөлөгчид академийн музей болон номын сантай танилцав.

Олон улсын Түрэг академи сүүлийн жилүүдэд Монгол судлалын олон улсын холбоотой Санамж бичиг үзэглэсэн бөгөөд Алтай судлал, Түрэг судлал, Монгол судлалын байнгын нарийн бичгийн газар болон Монгол судалын төв байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ бүтцүүдийн зүгээс «Алтай судлал, Түрэг судлал, Монгол судлал» болон «Монгол судлалын мэдээ» сэтгүүл, мөн монгол судлалын чиглэлээр нилээд бүтээлүүд хэвлэн гаргасан юм. Ноён П. Очирбат, Д.Кыдырали нар Монгол судалын төвийн албан ёсны нээлтийн ёслолыг хийж тууз хайчилан, мөн академийн монгол судлалын бүтээлүүдийн номын нээлтийн баярыг давхар хийлээ. Тухайлбал, түрэг, монгол судлаач, доктор Базылханы Напилийн «Монголын нууц товчоо»-ны эрдэм шинжилгэний үгчилсэн, утгачилсан казах хэлний орчуулга болон үгсийн толь, бас «Монгол судалын мэдээ» сэтгүүлийн 2019 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсын Дипломат академийн захирал, профессор Х.Бэхбат, Монгол улсын урлагийн гавьяат мастер Э.Дөлгөөн, Монгол улсын БН Казахстан улс дахь элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба нар байлцав. Найрсаг халуун дотно болсон энэхүү уулзалтанд талууд академийн Монгол улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудтай хамтарсан төслүүдийн хэрэгжилт, гаргасан амжилтыг дүгнэж, ирээдүйд хийгдэх ёстой эрдэм шинжилгээ судалгааны агуулга, цаашдын харилцааны өргөн боломжуудын талаар илэн далангүй санал солилцов.

Ийнхүү Монгол улсын ерөнхийлөгч асан, академич П.Очирбат тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчдийн Казахстан улс дахь ажлын айлчилал амжилтай, ажил хэрэгчээр үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчид маргааш Караганда мужийн Жезказганы нутагт оршдог Зүчи хааны бунханд очиж, ариун дагшин нутгийг үзэж сонирхох юм.

Дашрамд хэлэхэд, Олон улсын Түрэг академи Монгол улсын ШУА хооронд хамтран ажиллах тухай 2014 онд анх Санамж бичиг байгуулсан юм. Мөн тус академи Монгол улсын Түүх, археологийн хүрээлэн, Монгол улсын Архивийн Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол улсын Уламжлалт анагаах ухааны музейтэй хамтын ажиллагаануудаа идэвхтэй явуулж байна. Олон улсын Түрэг академи Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн нутагт оршдог Шивээт улааны тахилын онгонд, Монголын Үндэсний музейтэй хамтарч Хэнтий аймгийн нутагт оршдог Хаяахудаг, Гүнбүрд тахилын онгонд дөрвөн жил дараалан археологийн судалгаа үр дүнтэй явуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.164] 2019-07-01 02:51:57

ховдогийн гай

zochin [185.39.141.87] 2019-06-28 22:50:09

ene hulgaich lalar .. yyuuugaa hiigeed hudlaa arga saam hiigeed tenvvchleed bn... batij horioch .... yamar urhats tarisan . odoo ene tugtsug tarisan urgatsandaa horlogdoh tsag ni bolson. 30 jiliin tursh jargan mansuursan ulugchin

Зочин [49.0.171.43] 2019-06-28 13:19:23

hasaguud tureg sudlal gedegeer dalimduulj naashaagaa ungulzuj bui hereg tsaad sanaa n mongolchuud hasaguudiin nutag deer =amidarch baigaa manj irged gesen bodlogiig batalgaajuulah alham yum hasaguudad tuuhee nair tavij ugch baina

Зочин [66.181.161.4] 2019-06-28 08:46:25

Монгол улс тансагласаар байжБАР бишБААР. улс болсон нь П.Очирбатын түүхэн гавьяа мөнөөсөө мөн юм.

Зочин [103.10.23.111] 2019-06-28 13:48:31

МОНГОЛЫГ БААР УЛС БОЛГОСОН ХОВДОГ БУРХАНД ХАМРААН ЗАНГИДУУЛАЖ ШИЙТГҮҮЛСЭН ГАЙ

зочин [64.119.22.217] 2019-06-28 07:47:26

Арслантай авдар ч монголд хийж гийгүүлсэн ни юу л бол,хаврын тарчигхан цагт даржин айлын хаалгаар орсон нөхөр өнөөдөр эргээд 27 жилийн дараа тэр айлыг ямар хэмжээнд болгосоноо хар даа,энэ нийгмийн хамаг муу,муухай бузар булайг үндэс суурийн малтаж,ухаж тависан нөхөр энэ шүү дээ,нийгмийг улс орныг буруу замаар хөтөлж оруулчихаад өөрөө баян тансаг амидарч,монголчуудын гэнэн цагаан сэтгэл,хүнд итгэмтгий байдлыг ашиглаж ардчилал гэсэн хэдэн сагсуу нусгай бацаануудтай нийлж.монгол орныг сүйрүүлж сүйтгэх алхам руу оруулж өгсөн хогийн новш доо,одоо өдий зэрэгтээ тэсэж бгаан монгол орны хуви заяа их юм,монголын ард түмний ач гавияа ни их юм,монголын ард түмэнд эцэг өвөг дээдэс ээл ивээлээ өгч бгаан энэ юм даа,арслантай авдарт хийсэн бүтээсэн зүйлгүй хулгай,луйвар монголын ард түмэнээс хулгай хийсэн бүх зүйлаэ өгч газрын гаваар далд ор гэж хэлэх бна

БЦ [103.10.23.111] 2019-06-28 13:51:09

Газарын баялагыг ард түмнөөс луйвардаж хулгайч нарт өгсөн гайт хар луд бол Очирбат мөнөөс мөн

Зочин [117.111.7.83] 2019-06-28 10:14:27

Omhii huvhai MAH-guu p.izda min Ardchilliin 29 jiliin 22 tn dangaaraa 4 tn hamtarch zasag barisan naad omhii MAH-gasuud chin aldaa onoogn uureh eostoi ! Esvel ergeed sotsializmiin ueiin olon zelmuun amidraldaa och chi 1990 ond Orosuud garch ysnaar Mongol uls languun deeree baigaliin jamts davsnaas oor ym uldeegui tiim niigmiig ardchilal huleej avaad onoodor ymar bolgochihood baigaag har chi omhii har amtai darvaasan MAH-guu p.izda min chi ! Esvel hurdhan bushuuhan dald or chi lalaraa !

Зочин [208.54.37.137] 2019-06-28 08:42:12

Demjij bna. Hynii hog doo.

Зочин [203.91.112.44] 2019-06-28 05:54:57

Ochirbat ter 1992 onii ued hiisen aldaaga zasaachee ter kazakuudiig ni kazakstand ugch yavuul

Зочин [202.55.188.34] 2019-06-28 05:18:39

Манай улсын ололтыг Казахстантай харьцуулах хаашаа ч юм. Гэхдээ Оожоо залуу Назарбаяваас дутуу эрх мэдэлтэй мөртөө улсаа чирэхийн тал дээр гологдохооргүй амжилт гаргажээ. Тэр л Тавантолгойн төслийг социализмын үеэс лобидсон. Тэр үүнийг шууд ажил хэрэг болгоогүй ч нөлөөлсөн. Түүний эхлүүлсэн алт хөтөлбөрийн үр дүн бол өнөөгийн Оюутолгой юм. Арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ? Тэр болон түүний тойрон хүрээлэгчид, багийн гишүүд дэлхийгээр нэг гуйлга гуйж явж гадны хөрөнгө оруулагчдыг татаж ирсэн юм. Энэ аян, төсөл хөтөлбөр, кампанит ажил Оюутолгойгоор зогсохгүй цаашид үргэлжлэх ёстой. Магадгүй энэ талаараа тэр бол Зүүн Ази, Төв Азид загвар болохуйц төрийн түшээ, ерөнхийлөгч хүн юм.

Зочин [202.55.188.34] 2019-06-28 05:33:56

Та нар зөгнөлт зохиолч Түдэвийг сонгосон бол энэ бүхэн цогцлох болов уу? Юу гэж бодож байна? Үгүй байхаа тэр л үүнийг хийж чадна. 1980-аад онд монголчууд бүр нам засгийн хөтөлбөрт орсон албан ёсны ганц мөрөөдөлтэй байсан юм гэсэн. Тэр нь 2000 онд бид юу ч хийхгүйгээр сайхан амьдрах боломжтой болно. Кноп дараад л хоол унд, хувцас хунар бэлэн. Ажил хийх шаардлагагүй. Нийгмийн баялаг, сайн сайхныг хэн ч юм бэ бүү мэд нэг үл үзэгдэгч гар зохицуулах ёстой ч юмуу бүү мэд. Магадгүй тэр зөгнөлт зохиолын найруулгыг мань Түдэв бичиж өгсөн байж ч магадгүй. Гэвч амьдрал дээр бол бодит нөхцөл үүнээс арай өөрөөр өрнөсөн. Яахав авилгачдын хувьд бол үүнтэй ойр дөхүү юм байгаа л байх. Жишээ нь Нямдорж, Хүрэлсүх нар түц ч ажиллуулж үзэлгүй ердийн шударга зарчмаараа давшиж байтал тэрбум тэрбумын сууцтай болчихдог. Жишээ шүү дээ. Харин энгийн амьдрал дээр бол асуудал өөр байсан. Бид үүнийг мэднэ. Түүний хэлсэн бар болох төлөвлөгөө мэдээж биелээгүй. Гэхдээ тэртээ 92 онтой харьцуулахад өнөөгийн 2020 оны босгон дээр монгол гэдэг жижигхэн улс яажшуухан дэвшсэнийг бичиг үсэгт нэвтэрсэн, 4 аргын тоо мэддэг, болж өгвөл эрүүл саруулаар аливааг тунгаах бололцоотой хэн хүн бүрэн гадарлаж түүнд сэтгэл ханах боломжтой юм. Мэдээж үйгүйсгэх үзэлд живсэн, галзуу солиотой, авилгач үзэлтэй нэгэнд бол тэр зүгээр л нэг новш. Түүнийг гадны компанид ажиллалаа гэж буруушаадаг. Хэрэв аливаа хүнд чадал байгаад, биш хүмүүс түүнийг нь үнэлээд, тэр хүн чадвараараа орлогожиж байвал, энэ нь тэгээд хууль зөрчөөгүй бол буруу нь юу байна аа? Ёстой чадал муутай хүн ийм хүнд атаархасны дүнд л тийм яриа гарах байх. Тэр дансан дахь 2 тэрбумын хөрөнгөө төрөөс түүнд бэлэглэсэн байрны газрыг зараад олсон мөнгөө эргэлдүүлж бий болгосон гэж тайлбарладаг. Энэ бол Хүрэлсүх тэрбумын байраа тайлбарлахдаа эгчийгээ Солонгост ажилладаг гэх, Нямдорж тэрбумын сууцанд суугаагаа түрээсийнх болгох гэж улайрдагтай огт жишимгүй үндэслэл сайтай тайлбар шүү дээ. Нэгэнт түүнд бэлэглэсэн бол түүний хувийн өмч гэсэн үг. Хувийн өмчөө яах нь хувь хүний л асуудал. Манай ядарсан үндэстэн зайлуул хэдийгээр түүний буянаар агуу ололттой нүүр тулсан боловч сэтгэлгээ мөнөөхөн 13-р зууныхаараа тул тэр бэлэглэлийн байшинг 100 жил өнгөрсөн ч одоогийн Богдын орднорхуу юм ноолойгоод байж байх ёстой гэж төсөөлөөд байгаа хэрэг. Гэтэл тэр тэгэж үзээгүй. Ингэж үзээгүйгээрээ биднээс сэтгэлгээ нь лав 100 жилээр тасарсан байгааг харуулж буй хэрэг. Тэгэхээр түүний бүтээсэн, бий болгосныг бид зохистой хэмжээгээр үнэлэхийн тулд дахиад 100 жил хэрэгтэй ч юм билүү. Ер нь ч Түдэв ч, би ч бай, та ч бай түүний хэмжээнд алсыг харж арай л чадахгүй шиг байна. Тийм ч учраас та бид энд комэнт бичиж чангарч, Түдэв гуай тэнд зөгнөлт зохиолоо бичсээр байгаа хэрэг байх.

Зочин [66.181.176.214] 2019-06-28 04:54:56

за ямар ч байсан хамраа янзлуулчихжээ

Зочин [64.119.18.116] 2019-06-28 13:59:55

МОНГОЛ НУТАГТ МААНЬ СҮНС НЬ ХОРОГДСОН ҮХСЭН ЛУУХААНЫ СҮНСИЙГ МЭДЭЭГЭЭР ГАРГАЖ ОЛОН ОЛОН ХҮМҮҮСИЙГ БУХИМДУУЛЖ ЯАДАГ БАЙНА АА !

Зочин [66.181.179.127] 2019-06-28 04:34:54

Эрдмийн их чуулалдааны тухай юм шиг тэгсэн атлаа уг _ усэг - найрлагын АЛДААГ яана аа , эрдэмтэд ээ ядаж бичиг усэгт тайлагдаач .... !!! Бас " урлагийн гавтяат мастер " гэнэ ; оорсоддооч элдэв НЭР ХОЧ дураараа огох юм аа , ээ ... - ууд ...

Зочин [202.21.108.197] 2019-06-28 04:33:00

urvagchbat zarj idej uuh, tuuhee hudaldah yum hiij yavaa biz

Зочин [202.126.88.144] 2019-06-28 04:26:43

Монгол улсын БН казахстан улс гэж юугаа гуцаад байгаан бэ зөв найруулан бичиж сураач малаа

Батсайхан [150.129.142.36] 2019-06-28 04:12:57

Энэ хөгшин банхар тэнд үхсэнээ хийж байгаан.

Зочин [103.229.123.113] 2019-06-28 05:17:08

Хахаха


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.