Өглөөний цайны ач тус

Д.Тулга / Эрүүл мэнд

Зөв зохистой хооллолт бол эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг юм. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ.

Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.

ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛЛОХ ЗӨВЛӨМЖ

1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг давамгайлан хэрэглэх
3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
4. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальци ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
7. Давсыг бага хэрэглэх
8. Аль болох цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх
9. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
10. Ус ихээр хэрэглэх
11. Өглөөний цайгаа заавал уух


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.121] 2019-06-30 12:39:23

Ogloo odoriin tsai hool zaaual uuj id gehdee hemjeeg ni taaruul tsadatlaa hezee ch bvv id emch narin zouolgoog barimtalah heregtei hvmvvsiin duraaraa bichsen batalgaagvi zviliig duuraij herheuch bolohgvi tani ervvl mended hortoi

Зочин [43.242.243.72] 2019-06-29 16:45:11

эдийн засагт хэмнэлттэй ш дээ. өглөө шууд ажил руугаа явах нь хэ хэ

Замын цагдаа [202.126.88.133] 2019-06-29 14:27:27

Өглөө архи уугаад гарч бай. Цагдаа ахыгаа дэмжээрэй. Thx. Баруун 4 замын бараан зүсийн цагдаа

davaa [64.119.26.202] 2019-06-29 13:27:39

ogloonii tsaigaa zaaval us uusnii daraa ideh heregtei hooson yvad baival tsos chuluutai boln

Эмч [66.181.161.58] 2019-06-29 14:04:41

Өглөө юм идэж уух хэрэггүй , харин өдрийн хоол бол маш сайн идэх хэрэгтэйг анхаарах естой

Зочин [43.242.243.72] 2019-06-29 10:50:18

өглөө цай уудаг хүн ховор л доо.

Ugluunii tsai [202.126.89.5] 2019-06-29 10:47:47

Ene nuhur ugluu 200gr us uugaad boloo geed baikh yum, Ugluunii tsaigaa zaaval uukh chuh shuu

Зочин [77.179.34.98] 2019-06-29 10:55:03

Suuliin yed ogloonii tsaigui interval matsag barih eruul gdeg bolson bna le

Эмч [66.181.161.58] 2019-06-29 10:26:59

Өглөөний цай уух муу . Зөвхөн 200 мл цэвэр ус уугаад ажилдаа гарахад болно.

Зочин [183.81.171.2] 2019-07-01 10:44:59

ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУХ НЬ ЗӨВ,

davaa [64.119.26.202] 2019-06-29 13:29:21

us uusani daraa zaaval ideh heregtei hoodon yvad baival tsos chuluutai bolno


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.