Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд өнөөдөр эхэлнэ

Б.БУРМАА / Спорт

АНУ-ын Форт-Уэйн хотод өнөөдөр эхлэх дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай улсын пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцоно. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн медаль хараахан хүртээгүй байна.

Сэтгэгдэл

зочин [103.212.119.246] 2019-06-30 06:06:22

Манайхан Мөнх Хөх Тэнгэрийнхээ хүчин дор амжилт гаргах болтугай.

Зочин [202.9.43.169] 2019-06-29 07:52:22

Бүгдэд нь амжилт

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.