Бразилийн ерөнхийлөгч Ши Жиньпинийг хүлээж тэсэлгүй уулзалтаа цуцалжээ

Д.Тулга / Улстөр

Өчигдөр “Их 20”-ын чуулганы үеэр болох байсан нэг чухал уулзалт цуцлагджээ.

Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээж тэсэлгүй уулзалтаа цуцалсан байна.

Дэлхийн улс орнуудын удирдагч нар албан ёсны уулзалтаас хоцорч, нэг нэгнээ хүлээлгэх үзэгдэл түгээмэл байдаг ч ийм шалтгаанаар уулзалтыг бүхэлд нь цуцлах явдал маш ховорт тооцогддог.

Жишээ нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бусдыг хүлээлгэж, хоцордогоороо алдартай ч одоогоор түүнтэй хийх уулзалтаа цуцалсан хүн гараагүй байгаа.

Осакад болох Бразил-Хятадын удирдагчдын уулзалт өдрийн 2:30 цагаас эхлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл Ши Жиньпин ирэлгүй удсан тул Бразилийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч 2:55 цагт уулзалтыг цуцалж байгааг зарласан байна.

Болсонаругийн хэвлэлийн төлөөлөгч Отавио Рего Баррос “ерөнхийлөгчийн онгоцноос хоцрохгүйн тулд төлөөлөгчид ачаагаа баглаж бэлдэх шаардлаатай болсон” гэж цуцалсан шалтгаанаа тайлбарлажээ.

Хятад улс нь Латин Америкийн хамгийн том эдийн засагтай Бразил улсын хамгийн том худалдааны түнш. Нөгөө талаар өнгөрсөн онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жайр Болсонару нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үзэл санаа, бодлогыг дэмжигч, түүнтэй ойр харилцаатайгаараа бахархдаг нэгэн. Түүнийг “Экваторын бүсийн Трамп” гэж хочлох нь бий. Тиймээс Болсонару энэ үйлдлээрээ Трампын нэгэн адил Хятад улстай харилцах харилцаандаа хатуу чиг шугам баримтлахыг харуулж байж магадгүй юм.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлчидтэй уулзахдаа “Хятадууд Бразилд ирээд юм худалдан авч болно. Харин тэд Бразил улсыг худалдан авах ёсгүй” гэж хэлж байжээ.

Тиймээс энэ явдал хоёр орны харилцаанд асуудал үүсгэхээс болгоомжилж байгаагаа Бразилийн судлаачид ярьж эхэлжээ.

“Хариу цохилт ирэх эрсдэл өндөр байна. Хятад руу манай улс шар буурцаг, газрын тос, металл гэсэн хэдхэн нэр төрлийн түүхий эд экспортлодог. Болсонаруд улс төрийн дарамт үзүүлэхийн тулд харилцаандаа асуудал үүсгэх нь Хятадын хувьд хэцүү биш” гэж Рио Де Жанейрогийн их сургуулийн улс төрийн ухааны профессор Маурисио Санторо хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: Bloomberg


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.26] 2019-07-01 00:07:00

Хитад vнэхээр дийлж бн доо!! Америкаас авахуулаад Дэлхийн бараг бvх орнууд нэг л мэдэхэд улсыг нь Хитад худалдаад авчихаас vнэнээсээ айдаг эмгэгтэй болчихсон бн гэдэг бахархмаар том vзvvлэлт!

Зочин [172.56.13.221] 2019-06-30 18:49:27

Zob hujaa nar staliniig duuraigaad huleelgeh gej tenegteed baigaa tul mash zob sanuulga bolson bna

Иргэн [122.201.21.20] 2019-06-30 11:02:10

ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА. МОНГОЛД ХУУЛЬ ГЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Зочин [36.110.192.174] 2019-06-30 07:15:55

hujaa nar ireed yum avch bolno, haron BRASIL-g hudaldaj avahgui, saihan heljee uhsen muu ugur hujaa hen yim be melamholig novsh

зочин [103.212.119.246] 2019-06-30 06:09:51

Бразили мөрөөрөө байхгүй, Хятадын эсрэг Трампын талд орсон биз.

Zochin [122.201.31.172] 2019-06-30 04:33:43

Zuv. Hyatad yu yum be. Brazil hyatadaas dutahgui mash tom zah zeeltei uls shu de.

Зочин [202.126.88.162] 2019-06-30 05:22:05

Аан тийм үү, дэлхийн хэд дэх эдийн засаг билээ?

Zochin [112.224.67.236] 2019-06-30 03:45:29

Trampiin bogsiig doloogood yu ch olj doloohgui dee Hoorhii

Зочин [103.26.193.171] 2019-06-30 03:23:30

Болчимгүй овилгогүй яасан хачин амьтан бэ? Улс орноо боддоггүй хачин амьтан юм даа!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.