“Яараад яах вэ” аяны хүрээнд нөлөөллийн постууд байрлуулж байна

Б.БУРМАА / Хууль

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэсдэг. Яг энэ үед аялж зугаалж, хөдөө орон нутгийг зорин аяны жолоо яаран мушгиж байгаа жолооч нарт Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа “Яараад яах вэ” аяны хүрээнд Төв аймгийн Баянцогт сумын замд нөлөөлөх арга хэмжээ зохион байгууллаа. Учир нь энэ л замаар баруун аймгууд руу жолооч нар зөрчил ихтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог байна.

Учир нь эрсдэлтэй гэгддэг орон нутгийн замд бага насны хүүхдийн зориулалтын бус аргаар буюу өвөр дээрээ суулгаж урд суудалд тээвэрлэдэг, хэт ядарсан үедээ жолооны хүрдний ард суудаг, хурд хэтрүүлэн давхидаг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэдэг зэрэг энгийн дүрмийг биелүүлээгүйн улмаас 2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас бөгөөд үүний 45 нь хүүхэд байсан гэх харамсалтай тоон мэдээг албанаас өгч байна.

image

Иймээс хөдөө нутгийг зорин яваа жолооч бүрийг зогсоож аяны талаар товч мэдээлэл өгч хурд хэтрүүлэхгүйгээр анхаарал болгоомжтой байхыг анхааруулан автомашин дээр нь яараад яах вэ гэсэн зурагт хуудсыг нааж нэг ч гэсэн автомашин дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь олон хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах юм гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж ажиллав.

Өнөөдрийн арга хэмжээнд иргэдийн хайрлан хүндэтгэдэг олны танил хатагтай “Аримун” продакшны захирал, СТА Д.Ганцэцэгээр дамжуулан замын хөдөлгөөнд хурдгүйгээр оролцох хэрэгтэйг сануулсан юм. Мөн залуусын нэгдэл болох crown club ийн 15 залуус нэгдлээ. Тэд залууст хандан уриалга гаргаж автомашинаа бүрэн тоноглолтойгоор унаж хэвших, холын замд гар утас болон согтууруулах ундаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг урилсан юм.

“Яараад яах вэ” аян нь орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах

аж.

“Яараад яах вэ” аяныг автомашин сонирхогчдын хэд хэдэн клуб, урлаг, спортын болон бусад салбарын олны танил хүмүүс дэмжиж хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэсэн автомашин их зорчдог таван зам бий. Цагдаагийн байгууллагаас автомашин сонирхогч клубүүдийн гишүүд болон олны танил хүмүүстэй хамт нийслэлээс орон нутаг руу явдаг гурван зам дагуу байрлаж, жолооч нарт мэдээлэл хүргэж, нөлөөллийн ажил хийж байна. Тухайлбал, өнөөдөр(өчигдөр) Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг Багануур дүүрэг рүү явдаг зүүн чиглэл, Дорноговь, Говьсүмбэр аймаг руу зорчдог зүүн урд чиглэл, баруун таван аймаг болон Дарханы зам руу зорчдог баруун чиглэлд “Яараад яах вэ” аяны пост байрлуулжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.127] 2019-07-03 04:04:37

Монголын нийт иргэдэд ухамсар тѳлѳвшил хүмүүжлийн хичээл заах хэрэгтэй байна шүүдээ улс орон даяр энэ маш чухал юм шүүдээ

Зочин [192.82.65.160] 2019-07-02 00:47:17

Аяныг дэмжиж байна. Гэхдээ өөр аргаар аялагчдыг хүндрүүлж болохгүй. Аль болох шалган туслах ажлыг л хийх хэрэгтэй. Бичиг баримт хураах, Олон цагаар зогсоох. Зөрчлийг газар дээр нь барагдуулдаг л байх хэрэгтэй. Татвар, Оншилгоо, Засвар гэх мэт

Зочин [202.179.31.51] 2019-07-01 09:24:58

Гадаадад бол 2хон цагдаа нууц камераа аваад гардаг. Нэг баг нь л. Энд тэгсэн хэд байна? Өөрсдийнхөө зургийг дарсан тэнэгүүд ! Замын цагдаагийн даргыг зайлуулах хэрэгтэй.

Зочин [202.179.31.51] 2019-07-01 09:21:47

зөрчил гаргаагүй бол саад болж зогсоох эрх цагдаад бий юу?

Зочин [202.179.31.51] 2019-07-01 09:20:52

teneg шууд нууц камер тавиад торгоод байх хэрэгтэй. 500 м-н зайд зогсоож торгох цагдаагаа тавиад мэдээллсэн машиныг зогсоовол зогсоогоод зогсоохгүй бол торгуулийн бичиг цахимаар явуулаад болно. ажил хийж чадахгүй байж аан-ээс мөнгө салгаад аян зохиогоод хүнд саад болж зогсоогоод зөвлөгөө өгч болохгүй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.