С.Эрдэнэ: Иргэдийн 67 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна

Д.Тулга / Улстөр

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудал нь яагаад хууль бус гэж үзэж байгаа болон, Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан эмгэнэлт хэрэг явдлын талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцээд явж байна. Энэ нь Үндсэн хуульд халдсан явдал гэж зарим хуульчид үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг хийж байгаа үйл явдал нь хууль бус. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг анх хэлэлцэж эхэлсэн үеэс л маш олон хуулийн зүйл заалтыг зөрчиж буй юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, бүх ард түмнээс санал асуулга авах ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авах ёстой байдаг. Мөн л Ерөнхийлөгчөөс саналыг нь авсангүй. Орж буй нэмэлт өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь уншиж, судлаад үзвэл ашиг сонирхлын зөрчилтэй маш олон асуудал байгаа юм.

-Та бүх аймгаар тойрч Ардчилсан намын үзэл баримтлалаа танилцуулсан. Энэ үеэр ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэхийг сонирхов уу?

-Би саяхан 21 аймгаар тойрч “Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян”-ыг зохион байгуулаад ирлээ. Энэ үеэр иргэд сонгогчидтой уулзалт хийсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар иргэд, сонгогчдын санал бодлыг сонсч харилцан ярилцаж ирсэн юм. Тэгэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй иргэд, сонгогчид бараг алга. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэг санал гарч байгаа. Гэвч дийлэнх нь ийм ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй. Үүнээс гадна дийлэнх иргэд “Бидэнд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гээд байгаа талаар ямар ч мэдээлэл алга” гэсэн байр суурь илэрхийлж байна. Судалгааны байгууллагын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хийсэн судалгааг харлаа л даа. Гэтэл “Иргэдийн 67 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэл, ойлголт алга” гэсэн санал өгсөн байна. Тэгэхээр иргэд мэдээлэл, ойлголтгүй байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг нь зөв зүйтэй асуудал биш. Ийм учраас Үндсэн хуультай холбоотой асуудалд анхаарах ёстой. Аливаа улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болдог баримт бичиг бол Үндсэн хууль байдаг. Манай улсад бас ялгаагүй Үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, тусгаар тогтнолын гол баталгаа болсон баримт бичиг нь Үндсэн хууль юм. Ийм баримт бичигт дур мэдэн гар хүрэх гэж байна. Үүнээс гадна өнөөгийн эрх баригчдын бодит байдлыг харах хэрэгтэй. Өнөөгийн УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүн дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн тун цөөхөн үлдсэн. Тэдний талаас илүү нь ямар нэг хэлбэрээр гэмт хэрэгт холбогдсон. Эрх мэдэлдээ дулдуйдаад шалгуулахгүй яваад байгаа юм. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн олон тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан асуудал бий. Мөн 800 гаруй тэрбум төгрөгийн концесстэй холбоотой хэрэг байна. Энэ мэтээр авлига, албан тушаалаа ашигласан маш олон асуудал байгаа юм. Энэ бүх асуудлыг огт шийдээгүй. Хэт олонхдоо дулдуйдаад явж буй нь ёс зүйтэй төрийн төрх байдал биш. Тэгэхээр ийм увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш гэж харж байна.

-Энэ удаагийн УИХ олонхоор хүч түрээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинжтэй болоод явчихлаа. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө хууль зөрчсөн ямар ямар үйлдэл гаргаад байна вэ?
-Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар албан бичиг хүргүүлсэн. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой зөрчлүүдийг тодорхой дурдсан.

-Тухайлбал?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан байдаг. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

-Тэгэхээр үүнээс гадна Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж үзэх хууль зүйн ямар үндэслэл байна вэ?
-Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч үйл явцын алдаа гаргасан юм. Ийм учраас Үндсэн хуулийн Цэцээс уг өөрчлөлтийг хүчингүй болгосон. Гэтэл 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дахин баталсан гашуун түүх бий. Үүнээс өнөөгийн эрх баригч МАН сургамж авсангүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ өмнө нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр тогтоосон зөрчил алдаагаа дахин давтсан. Энэ Үндсэн хуулийн эрх зүйн маргаан дахин үүсэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах... саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй, Цэц санал өгөөгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломж олгоогүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй тохиолдолд, санал авалгүй эс үйлдэхүйг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх жишгийг Үндсэн хуулийн Цэц өмнө нь тогтоосон. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Цэцийн саналыг аваагүй бол уг нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эцсийн шийдвэрийг Цэц гаргасан байдаг.

-Зарим хуульч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга тал руугаа явчихлаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Үнэхээр ийм байдалд хүрээд байна уу?
-Аливаа хуулийн тодорхой хувийг давсан тохиолдолд шинэчилсэн найруулга гэж үздэг. Зарим хуульч “Энэ бол нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Нөгөө хэсэг нь “Нэмэлт өөрчлөлтийн хэмжээнээс давсан байна. Тэгэхээр шинэчилсэн найруулга гэж үзнэ” гэсэн зүйл ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас анхаарч үзэх ёстой.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар ард түмний саналыг авч байна гээд УИХ хэд хоног завсарласан. Иргэдээс авсан гээд байгаа саналаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө тусгах болов уу?
-Ард түмнээс ингэж санал авдаггүй. Өөрийн ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, намынхаа хэдэн гишүүдийг цуглуулж ярьсан. МАН-ын гишүүдийн хийж буй уулзалт, ярилцлагыг сөрөг хүчний хувьд ажиглаж байгаа. Тэдний хийсэн хэлэлцүүлэгт олон иргэн оролцоогүй. Тэр хурал хийсэн танхим нь дүүрэхгүй байна гэсэн. Би дээр хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй иргэд алга гэж. Судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар иргэдийн 67 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн. Мэдээлэлгүй иргэдэд ярих асуудал байхгүй шүү дээ. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа, аль зүйл заалт нь нийгэмд ашигтай, ашиггүй гэдэг талаар мэдээлэлгүй хүмүүс юугаа ярих билээ дээ. Нөхцөл байдал ийм байхад ард түмэн дэмжиж байна гэж тархи угаагаад яваад байгаа юм. Хууль бус, ёс зүйгүй ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй. 1992 онд Үндсэн хууль батлахад Ардын Их Хурлын 400 гаруй депутатууд, тухайн үеийн нийгмийн бүхий л улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагууд, ард иргэдийн санал бодлыг бүрэн тусгасан байдаг. Ингэж байж одоо мөрдөж буй ардчилсан Үндсэн хуулийг баталсан юм билээ. Тэгэхээр маш өргөн хүрээнд хэлэлцүүлж Монголын ард түмэн бараг бүгд оролцож байж баталсан Үндсэн хуулийг өнөөдөр эрх баригч гэдэг нэрийн дор УИХ-д 64 суудалтай нам дангаараа өөрчлөх нь зүй зохистой үйлдэл мөн үү гэдэг асуудал яригдах учиртай. Ер нь Үндсэн хуульд бид олонх гээд хэн дуртай нь гар хүрч болохгүй.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар чимээгүй суугаад байгаа. Уг асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой юу?
-Цэц Үндсэн хуультай холбоотой зөрчил, маргаан үүссэн тохиолдолд байр сууриа илэрхийлдэг байгууллага. Түүнээс биш урьдчилсан дүгнэлт хэлдэг байгууллага биш. Хэн нэгний өргөдөл гомдлоор асуудлыг үүсгэж шийдвэр гаргадаг.

-Тэгвэл ард түмэн, хуульчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар гомдол гаргавал хэлэлцэх нь ээ дээ?
-Тийм. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн Цэц өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой.

-Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн үйл явдал одоогоос 11 жилийн өмнө болсон. Үүнд хариуцлага хүлээсэн хүн бий юу?
-2008 оны долдугаар сарын 1-нд болсон харамсалтай үйл явдалд тушаал биелүүлсэн албан тушаалтнууд хариуцлага хүлээгээд өнгөрсөн. Цагдаагийн байгууллагын хэдэн хурандаа, дарга нар хариуцлага хүлээсэн байдаг. Түүнээс биш тухайн үеийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудаас хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй л явж байгаа. Тэр бүү хэл тухайн үеийн улс төрийн намууд энэ асуудлаар сандал суудлын наймаа хийж байсан тохиолдол хүртэл бий. Энэ асуудлыг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Нэг ёсондоо Монголын ард түмний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийг л хүчээр нухчин дарсан, хүний амь насыг хохироосон явдал болсон юм. Тэгээд баригдсан хүмүүсийг бүгдийг нь эрүүдэн шүүсэн байдаг. Тухайн үед баригдсан хүмүүсийг цементэн шалан дээр хэвтүүлж байгаад дээгүүр нь гүйдэг, цахилгаан бороохойгоор цохиулах зэрэг үйл явдал болж байсан. Тэгвэл өнөөдөр эрүүдэн шүүлт яриад байгаа нөхдүүд тухайн үед чимээгүй л байсан. Өнөөдөр ч тухайн үед болсон хэрэг явдлыг ярихгүй л байна. Эрүүдэн шүүлт гэдэг зүйл тэнд жинхэнэ утгаараа болсон. Хэдэн зуун хүн хорьж дарангуйллын нийгэм ямар байдгийг харуулсан харамсалтай үйл явдал болсон шүү дээ.

-Тэгэхээр тухайн баригдсан, хохирсон хүмүүсийг цагаатгах, нөхөн төлбөр олгох асуудал яригдах болов уу?
-Энэ асуудлыг сайн судлах ёстой. Аливаа хууль бус ийм үйлдэл хэзээд хариуцлага нэхэж байдаг жамтай. Энэ асуудлын үнэн зөв хэзээ нэгэн цагт шалгагдаж гарах байх. Тэр үед гэм буруутай хүмүүс заавал хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Ардчилсан намын хувьд “Энэ хэргийг илүү нарийвчлан шалгаж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, гэм буруугүй иргэдээс Монголын төр уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой” гэсэн байр суурьтай байгаа.

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН


Сэтгэгдэл

mongol [98.228.96.94] 2019-07-12 19:26:13

Elbegdorj Erdene 2 iig l nuraaj baij unen gedeg yumny oroi xaragdana

би [202.9.43.46] 2019-07-10 20:21:39

яахав. "хулгайч хулгайчийг бариарай" гэдгийн сонгододог жишээ энэ алуурчин юм. за даа. хир удах болоо.

Зочин [59.153.85.138] 2019-07-10 09:49:17

энэ дээр чи өөрөө буруутай, танай намын гишүүд буруутай, улс эх орныхоо төлөө ажлаа хийхгүй амин хувьдаа ашиг харж ажилсан тул Монголын ард түмэн танай нам танд төрийн эрх барих дээд байгууллагад бүлэгч байгуулах эрхгүй 5-хан суудал өгсөн шүү. хэт цөөнхөө хүндэтгээд УИХ-ын олонхоороо шийдэх нь ардчилсан зарчим. УИХ-ын 7-хон хувийг бүрдүүлдэг танай намыг хэзээ ядаж 30 хувийн сууудал авч бүлэгтэй болохыг хүлээх үү. одоо нам тань хэд хуваагдчихсан байхад танайх ирэх сонгуулиар 10 сууудал авч чадах уу, Энхбаярын намын хойноос явж буйгаа сэтгэл хөдлөлөө дараад холоос хардаа АН-хаан. уг нь АН монголд хэрэгтэй нам боловч одоогийн гишүүдтэйгээр бол ёстой хэрэггүй дайсан нам боллоо

Зочин [202.55.191.194] 2019-07-08 13:04:49

za chi ZAILAAAAA

иргэн [150.129.140.165] 2019-07-08 13:03:29

Ардчиллын энэ он жилүүдэд АН улс орныг бусниулж өөрсөддөө ашиг хонжоо олж баячуудын бүлэглэл үүсгэж МАХН буюу МАН алдааг нь засаж улс орноо эмхэлж эдийн засгаа сэргээх гэж хүч хөдөлмөрөө зориулж ирснийг ардтүмэн бүгд мэдэж байгаа. Ард түмнийг тэнэг мэт бүү бас. Үндсэн хуулийг одоо л өөрчлөх ёстой. Харин хүний өөрийн ноходод боломж олгож алдаа гаргах эрх байхгүйг л онцгойлон анхаарах ёстой.

Irgen [192.82.64.220] 2019-07-08 10:40:49

Khongiliin shuukh gej baigaad shuukhiig uls turchid chini gartaa avch bna. Shuugch narig chini ikh khulraas tomilson khumuus ni tomilno. Khariutsalgin zuvlul gej ikh khurlaas tomilson khumuus durtai khergee khyanana, shiidveree garguuldag bolj baikhad, shuukhiin shinechlel khariutslaga toostodg bolj bna geed shuukhiig ni uls turchid Undsen khuulid uurchlult oruulj gartaa oruulj baikhad medekhgui. Kheden jiliin daraa Mongold ulsad chini shuukh gedeg chini bgui bolj, ikh khurlin gishuud chini khussenee khiideg bolno. Undsen khuulid uurchlult oruulj uls turchdiin shuukh baiguulakh zamdaa olroo. Khariutslagin zululiig uusrduu songono gesnee uur khuulid oruulakh geed jookhoon uurchiltsun khuuliin tulsiig neg unshaad uz, ene uls turchdud itgeseer l.

Зочин [103.212.119.168] 2019-07-08 09:31:06

Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэгт сэтгэлгүй,шуналтай,хариуцлагагүй хүмүүсийн сандал суудлыг яаж зохицуулах тухай байгаа болохоос биш, ард түмний амьдралд тустай зүйл байхгүй,ерөнхийлэгч Баттулгыг яаж дахин сонгуулахгүй байх вэ гэдэгт санаа их тавьсан байна лээ.

С. ЭРДЭНЭД [192.82.66.101] 2019-07-07 18:23:21

ЗА ЧИ ДУТ

Зочин [202.55.191.130] 2019-07-07 16:03:30

muu buduun har nahaalnii shoron zantai novsh zail zail

Зочин [202.131.225.205] 2019-07-07 14:56:21

ERDENE HELSEN YUM CHINI ITGEJ BOLOHGUI. HUDAL HUURMAGIIN TUIL BOLHOOR HELSEN BUHEN NI HUDLAA. BUR UNEN YUM YARISAN CH ESERGUUTSNE. GUITSEE!!!

төрөө [103.229.120.53] 2019-07-07 10:49:10

мэлзээ, улайрсан хужаа зүрх, сэтгэлт м. Энхболд, оргодол, луйварчин, чалчаа болчихсон ц. Элбэгдорж, хэнэггүй царай баг угласан, улайран дээрэмдэгч Хурц, юутай хүүтэйгээ шоронжиж гүйцсэн с.Эрдэнэ нар монголыг МАФжуулан цөлмөн ядууруулсан толгойлогчид мөн. Эрдэнэ АН-ын нэр барьж матрын нулимас унаган хуцахаа боль боль. Та нарыг миний монголчууд яс махаараа мэдрэн үзэн яддаг болсондоо.

Зочин [182.160.34.248] 2019-07-06 07:16:34

эрдэнэ хулгар хэлсэн нь бол буруу хэлсэн гэсэн үг. угаасаа шунал гэж энэ гахайны үндсэн зан чанар

БЦ [103.10.23.111] 2019-07-05 17:41:46

Эрдэнэ хэлэж байгаа болхоос үнэн үг хэллээ Эрдэний зорилог нь их өөр л өөрийн далд зорилогдоон энэ үнэнийг ашиглах гэж байнаа нь хүнд буруу сэтгэгдэл төрүүлээд байгаа юм

Зочин [64.119.18.26] 2019-07-05 10:03:17

Ккк. Хошин шогийн юмаа!! Иргэдийн 99,99 хувь нь энэ Эрдэнээг хvлээж авку байхад еерее дарга хийгээд гишvvн хийгээд яваад байдаг ямар учиртай юм бэ???

Ard [94.227.242.25] 2019-07-04 16:37:35

Chinii saad baih yed uhsen humuusiin ner deer mongiig n husaj baisnaa yu gej heleh be melhii lalaraa

Ard [94.227.242.25] 2019-07-04 16:31:19

Irgediin ihenh n chamaig dald orood ogoosoo gej husej bna hujaagiin sheesnuudiin gol hamtragch

та боль [122.201.24.121] 2019-07-04 08:40:31

ИРГЭДийг та төлөөлөх эрхгүй шүү

Эрка [66.181.161.68] 2019-07-04 06:31:14

Эрдэнэван ингэж худлаа ярихаа боль Бараг нийт ард түмэн,танай намаас бусад бүх нам хүчнүүд дэмжиж байгаа байх шүү

zochin [98.228.96.94] 2019-07-03 22:46:43

bux aumagaar yavj sudalgaa xuuxee ald bugd chamaug hoxoinoos dor uzeed xooson biz dee

Зочин [122.201.19.99] 2019-07-03 16:53:51

Эрдэнээ зайлаагүйл байна ууу хулгайч

Зочин [64.119.23.21] 2019-07-03 12:20:14

99 хувь нь төр хийх юмаа хийгээд яваг дэмжинээ л гэж амьдарцгаадаг байх шүү. үлдсэнгүүд нь юу ч хийсэн эсэргүүцнэ

Зочин [119.40.98.162] 2019-07-03 10:41:01

Попзандан шоронд явах байсан АН-д шургаж амь мултарсан 7,01-нд ядаж энийгээ санадаг болов уу

Zochin [202.126.88.204] 2019-07-03 08:48:03

Bah melhii

иргэн [103.9.90.130] 2019-07-03 07:40:12

67 хувь нь үндсэн хууль ямар байх ёстойг ч мэдэхгүй, маргаашийн хоолоо л бодож сууна. Ард түмний нэр барьж сүржигнэлгүй боловсролтой хэсэг нь улсын эрх ашигаа бодоод үндсэн хуулиа өөрчлөнө үү. Баярлалаа

Зочин [66.181.161.6] 2019-07-03 07:12:34

2008-8-15 ны орой байхаа. Энхбаяр, Баяр, Элбэг нар талбай дээр шал согтуу гарч ирээд мэдэгдэл хийсэн. Тэр орой л бүх албан тушаалын наймаа хийгдээд 7-р сарын 1-ний аймшигт хэрэг дарагдсан бус уу. Би тэгж бодож байна.

ЗОЧИН [103.212.119.195] 2019-07-03 06:28:01

ЯРИЛЦЛАГЫН УТГА САНАА, ДҮГНЭЛТҮҮДИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БНА, БОЛОХГҮЙ, БҮТЭХГҮЙ ЮМНУУДЫНХАА, ЗАСАГ ТОГТВОРГҮЙ БАЙГАА ШАЛТГААНАА ҮЕ ҮЕИЙН ЭРХ БАРИГЧИД ҮНДСЭН ХУУЛИАС БУС, ӨӨРСДИЙНХЭЭ ҮЙЛДЛЭЭС, НАМ ДАГАСАН УЛС ТӨР БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙНХЭЭ ҮЙЛДЛЭЭС, ХАГАРАЛ, ТЭМЦЛЭЭС, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН, ТЭМЦЛЭЭС ХАЙ ГЭЖ АРД ТҮМЭН ХЭЛЭЭД БАЙНА,ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЖИРИЙН ИРГЭДЭЭСЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ, НАМУУДЫН САНАЛ НЭГДМЭЛ НЭГ ОЙЛГОТОНД ХҮРЧ ХИЙХ ЁСТОЙ, НЭГ НАМ ДАНГААРАА, УИХ-ЫН ДИЙЛЭНХ ГИШҮҮД НЬ ЁС ЗҮЙГҮЙ, ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЧИХСОН УИХ ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЁСГҮЙ ГЭЦГЭЭЖ БНА, ИЙМД ТӨСЛИЙГ ЦААШ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ, ЗОГСОО, ӨӨР ХЭЛЭЛЦЭН ШИЙДЭХ АМИН ЧУХАЛ АСУУДЛУУД ҮЙ ТҮМ БАЙХАД ЮУН ҮХ ӨӨРЧЛӨХ ВЭ, МАН-ЫН УИХ ЭНЭ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ ЗОГСООЖ БОЛИЛОО ГЭДГЭЭ МЭДЭГДЭХ НЬ ЗҮЙТЭЙ.

Зочин [103.10.23.111] 2019-07-05 17:44:06

Бүх буруу муу иуухайг Нам төвтэй улс төрийн тогтолцооноос хай Тэнд л бүх булихгар муу муухай бүхэн би

Зочин [66.181.180.243] 2019-07-03 06:13:57

Эрдэнэ хэдэн хүн алсан бэ гэж ярих юм,Баабарын яриад байдаг үнэн байхоо

Хуульч [64.119.21.42] 2019-07-02 23:04:09

АН д бэлтгэсэн ҮХийн нэмэлт өөрчлөлт хийх ганц заалт үг өгүүлбэр алга юм бна. Хэд хэдэн удаа төрийн эрх мэдэл барилцсан том нам арай юмаа. ҮХ өөрчлөлт хийх 1 хуудас цаасгүйгээсээ ичээч. Парламентад бүлэггүй. Ийм нам бгаад яах юм бэ.

Зочин [64.119.21.140] 2019-07-02 21:51:15

ҮХ зарчмын хувьд бүх хүний сэтгэл санаанд нийцэх ёстой. ҮХ-ын өөрчлөлтийн талаар УИХ-ын бүх гишүүд нэгдмэл ойлголтой байж эрх тэгш сурталчлах ёстой. Одоогийн ҮХ-ын хэлцүүлэг бол эрх баригч намынхан олонхоороо түрээ барьж найруулгын засварын шинжтэй процедуртай байна. Төрийн бодлогын зарчим алга байна. Монгол улс одоо хүртэл Монгол төрийн бодлогогүй улс орон билээ. Зөвхөн Намын үзэл баримтлал гэсэн чиглэлээр засаг төрийг барьж байгаа болохоор Үндсэн хууль гэсэн хуудуутай юмаар улс орноо мөхөөж байна. Төрийн бодлого Үндсэн хуулийн зохицуулалттай байх ёстой учир Үндсэн хууль Төрийн бодлогод харшилж буй эсэхийг хатуу хянаж Хуулиар зохицуулах зарчмаар Үндсэн хуулиа эвцэлдүүлж өөрчлөх ёстой. Улс төрийнхөө мөн чанарыг ойлгож Төрийн бодлогоо агуулаагүй Үндсэн хууль Эрх баригчдыг (Намыг) популист луйварчин дээрэмчин болгосон юм. Монгол төрийг завхруулагчдын манлайд Лундаажанцан, Нямдорж нарын худвьсгалч царайлсан хулгайчууд орно. ҮХ-ийн өөрчлөлт Монгол орныхоо хоолойг огтоллоо. Үнэн энэ.

zochin [202.126.88.191] 2019-07-02 21:20:44

ene hulgaich aluurchin hutajl baigooo

зочин [203.91.118.180] 2019-07-02 20:21:19

Эрдэнээ чи боль л доо юм бүхэнийг хараар харна өөрөө наад ажилдаа оролцоод хийгээч. АН-д эх орон хэрэгггүй юм уу аан

з [202.126.89.214] 2019-07-02 19:45:10

ӨНГӨ НЬ НААНАА, ӨРГӨС НЬ ЦААНАА НӨХӨД ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧИЛСӨН БОЛЖ 90,90 САЯ ТӨГРӨГ,АВДАГ, ХАЛАМЖИЙН ХУУЛЬД ӨӨРСНИЙГЭЭ ЛДАГ ШИГ ЮМ ХИЙХ ГЭЭД Б/А.

Монгол [77.136.87.146] 2019-07-02 19:06:49

Тмйм эх оронч ард түмэн ээ боддог бол хамтран ажиллаач.. шүүмжлэх амархан шүү сайхан туудаг нөхөр вэ

Baatar [202.179.22.205] 2019-07-02 19:01:19

Hamaatan sadan naiz nuhduu tsugluulj huarlddag, shiidver gargadag ni harin Erdene guai ta uuruu baihdaa. 20 jil yairsan undsen huuliin uurchlultiig chine hiih gej baina. Humuus medeelelgui baij bolno. Ene haana ch baidag uzegdel. Dor hayaj medeeleltei baigaa irgediin denduu olonhi ni uurchlultiig hiih yostoi gej uzej baina. Ta surug huchniihee uurgiig arai zuvuur harj bieluulmeer umdaa. Ene asuudliig demjeed yavj baival tanii shalan deer unasan reting araui deerdeh baisan umdaa zailuul

зочин [183.177.98.246] 2019-07-02 18:16:08

Эрдэнэ гуай ард түмнийг бодох болжээ. эхлээд гишүүдээ янзлаад наад намын ажлаа өгч салаачээ. Худлаа хуцаад байхын хэрэг алга байх. Чамайг хэн тоох уу айлын нохой хуцаж байдаг.

urgen [202.21.117.178] 2019-07-02 18:00:41

Erdene ard tumen bidniig buu dorimlil bid tani shig munhag hun bish bitgii bas

Зочин [66.181.161.28] 2019-07-02 17:50:11

Энэ эрдэнэ гэж юм болгоныг мушгиж гуйвуулж бх юм. Монголын ард түмэн хэзээ энэнээс салж амар заяа үзэх юм бол доо. Ерөөсөө эрдэнийг улс төрөөс холдуулчихвал энэ чинь л хувьсгал болчихож байх шиг байна даа

Зочин [202.9.42.161] 2019-07-02 16:38:09

Эрдэнэ луу л дайраад байх юм энэ ярьж байгааг нь хэлэлцээч унэн л юм ярьж байшд ард тумэн эрдэнээтэй нийлээд ундсэн хуулиа хамгаалаад аваад улдээч шинэ манан бур ундсэн хуулийг чинь хуртэл гартаа оруулах гэж байхад мооролдоод хэрэлдээд суух юм

ккк [82.231.231.130] 2019-07-02 23:55:35

хаха өнөөдөр үнэниыг харж гэнэ ээ ...

Зочин [59.153.114.79] 2019-07-02 16:28:29

manan boliosoo

зочин [66.181.176.55] 2019-07-02 15:48:22

Аа их том хуцнаа.АН тийм л мундаг байсын бол хулгай хийхгүй худал шаалгүй ардын итгэлийг тээгээд 2016 онд олонх болоод үндсэн хуульд ѳарсдѳѳ ѳѳочлѳлт хийхгүй яасын.Ѳчнѳѳн будилаан хутгаж хулгай худал хийгээд ард түмний сонголтоор хѳсѳр хаягдаж гудманд гараа биздээ

Зочин [202.179.31.30] 2019-07-02 14:51:05

Эрдэнэ гуай харлуулна гэхдээ нэг нэгнээ ингэж харлуулж болохгүйш дээ,үнэнийг л өчих хэрэгтэй ингээд л иргэдийн дургүйг хүргэдэг шүү дээ.Иргэдийг ингэж басамжилж,доромжилж болохгүй ямартаач 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр мэдээлэлтэй тэдний 50-иад хувь нь өөрсдийн саналаа илэрхийлээд байгаа шүү.Худлаа бурна гэхдээ ингэжч хадуурч халуурч болохгүй биз ээ?

зочин [202.179.31.242] 2019-07-02 14:41:11

67 % нь мэдээлэлгүй биш, 67 % нь бүрэн мэдээлэлтэй, 30 хувь нь бага мэдээлэлтэй байна гэсэн судалгаа байнаа БАХ минь. Танай АНУС намын толгойд байгаа ялзарсан нөхдүүдийн чинь л 67% нь энэ талаар мэдээлэлгүй байж магадгүй.

Зочин [66.181.170.117] 2019-07-02 14:32:14

АН НАМ ӨӨРИЙГӨӨ БУЛШЛАХАА БОЛИО

Зочин [202.9.42.35] 2019-07-02 14:28:39

Яаж тооцохоор 67 хувь болчихдог байна, худлаа л эсэргүүцэж байгаа нь тэр. Өөдгүй хүн нь үнэн юмаа. Өөрчлөлтийг хийе. Одоо хийхгүй бол мөддөө хийхгүй,энэ хугацаанд юу хийх гээд байгаа юм бэ Эрдэнээ гуай

Бадарч [66.181.161.42] 2019-07-02 14:23:43

67 хувь нь мэдээлэлгүй гэнүү.болио эрдэнээ гуай.

Зочин [202.126.89.123] 2019-07-02 14:17:29

ард нийтэд ашигтай үр дагавар өгөх заалт орсон уу

АН-ын гишүүд [202.126.88.188] 2019-07-02 14:12:53

Энэ бах одоо хүртэл манай намын дарга хэвээрээ байгаа юм уу? Манай АН ч аргагүй л АНус нам болжээ.

Зочин [202.179.24.49] 2019-07-02 13:49:48

medeelel baigaa gevch ta muusain hwn hog ediin shunaltnuud uursduduu zoriulj huuli bataldagiig medehiin deedeer medej baigaa

zochin [103.80.210.64] 2019-07-02 13:49:42

muu usan gahai mini duugui mongoloos zailaarai


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.