ФОТО МЭДЭЭ: "Торгоны зам-2019” авто раллид оролцох тамирчдын зам дардан байг

Б.БУРМАА / Спорт

2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон билээ. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг, тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж байгаа уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

image

ОХУ-ын Эрхүү хотоос 2019 оны долдугаар сарын 6-нд гараагаа эхлэх уг тэмцээн манай улсаар дайран Хятадын Дунхан хотноо долдугаар сарын 16-нд барианд орох юм. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр 5007,96 км замыг туулж, уур амьсгалын таван өөр бүсээр өнгөрөх энэ уралдаан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сард болсон "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгч авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг сануулж, уг "Торгоны зам” авто ралли уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулахаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын Ажлын хэсгийн албаны хүмүүст илэрхийлсэн.

image

image

Энэ удаагийн раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар гурван өдөр уралдана. Энэ нь Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, зэрлэг ан амьтан, хүн амын нягтаршил бага, нүүдлийн ахуй соёлыг дуранд буулган дэлхий нийтэд цацагдах учраас эх орноо сурталчлан таниулах том боломж гэж үзэж буй юм. Тухайлбал, 2017 онд энэ уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болон уралдаан болж байгаа бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, тухайн бүс нутагт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлсэн байна.

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.47] 2019-07-03 10:00:35

Амжилт дагуулж аз од нь нь гийж алтан шао зам нь өлзийтэй байг ээ гэж ерөөе

Баагий [202.126.89.57] 2019-07-03 06:30:14

Улз мото клубын хамт олонд амжилт хүсье

Зочин [203.91.115.42] 2019-07-03 22:32:07

Маш их амжилт хүсье. ОРГИЛ ӨӨД УРАГШАА

Зочин [202.179.24.172] 2019-07-03 05:17:25

ЗАМ Нь ДАРДАН БАЙГ ЭЭ

Пүүжий [202.179.31.121] 2019-07-03 04:20:37

Уралдааны заиын маршрутыг газрын зураг дээр тодорхой зааж өгөөч дээ. Үзэж сонирхох, ямар нэг бэлтгэл ажил тухайн замын дагуу хэрэггүй юм уу? Яасан орой мэдээлж байна аа!?

Зочин [103.212.116.130] 2019-07-03 17:39:10

Silkway rally Mongolia geeen fb oage deer uraldasny marshrut garsan bgaa

Зочин [66.181.166.3] 2019-07-03 07:02:47

Дээр газрын зураг дээр харуулсан байна шүү дээ!

Зочин [43.228.131.239] 2019-07-03 03:29:59

mundag tamirchid

Пүүжээ [202.21.110.206] 2019-07-03 03:06:57

Улз мото клубын баг тамирчдад амжилт хүсье.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.