Балчирхан насандаа АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүд эх оронтойгоо танилцахаар иржээ

М.Амаржаргал / Энтертайнмент

-“ХҮҮХДҮҮД МААНЬ БАГА НАСАНДАА МОНГОЛ СОЁЛООСОО ХОЛДСОН Ч ГЭСЭН МОНГОЛ ЗАН ЧАНАР НЬ ҮРГЭЛЖ ХАДГАЛАГДАЖ БАЙНА”-

Монгол Улс хүүхэл хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 270 хүүхдийг 17 оронд үрчлүүлсэн байна. Гадаадын иргэн харьяатын газар 2017 оноос эхлэн Монгол Улсаас гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдээ хүлээн авч эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулдаг аж. Энэ хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн хоёр хүүхэд, аав ээжийнхээ хамт иржээ. Тэднийг A.К.Учрал, А.Ч.Ганхүү гэдэг бөгөөд 14-16 жилийн өмнө АНУ-ын иргэн Чарлес Андерсоны гэр бүлд үрчлэгдсэн юм байна.

A.К.Учрал, А.Ч.Ганхүү нар АНУ-д төвтэй “Холт интернэшнл” олон улсын байгууллагаар зуучлуулан, Америкийн Нэгдсэн Улсын гэр бүлд үрчлэгдсэн. Арван таван жилийн дараа анх удаа төрөлх эх оронтойгоо танилцахаар ирсэн нь энэ. Тэд энэ жил ахлах сургуулиа төгсөж, A.К.Учрал эмчийн мэргэжлээр, А.Ч.Ганхүү инженер болохоор коллежид элсэн суралцахаар болжээ. Олон жилийн дараа эх орондоо хөл тавьсан тэднийг ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр хүлээн авч уулзан авч уулзан Монгол орны соёл уламжлал, заншлыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, уртын дуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн эцэг эх болон хүүхдүүдтэй яриа өрнүүлж, тэдний сэтгэгдлээс хуваалцсан юм.

Чарлес Андерсоны гэр бүл дөрвөн хүүхэд үрчилж авсан бөгөөд үүний хоёр нь Монгол хүүхэд. Тэд “Одоогоос 16 жилийн өмнө Учрал охиноо үрчилж авч байхдаа Ганхүү хүүгээ харж байсан юм. Улмаар хоёр жилийн дараа түүнийг үрчлэх боломж нь бүрдсэн. Учрал охин минь бидэнд монгол хүний үнэт зүйлийг таниулж чадсан. Хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Бидний хүүхдүүд сургуулиасаа зохиож буй уралдаан тэмцээнд сайн оролцохын сацуу сайн дурын ажилд тогтмол хамрагддаг. Монгол хүүхдүүдийн оюуны чадамж өндөр байдаг нь үнэхээр үнэн. Тэд аливаа уралдаан тэмцээнийг ихэвчлэн хошуучилдаг. Монгол хүүхдүүд маш ухаантай. Аливаа зүйлийг хурдан сурч, ямар ч зүйлийн тэргүүнд нь байдаг. Хүүхдүүд маань хоёр, дөрвөн настайдаа Монгол ахуй соёлоосоо холдсон ч гэсэн Монгол зан чанар нь үргэлж хадгалагдаж байдаг. Энэ онцлог нь олон зүйл дээр харагддаг. Бид хүүхдүүдээ монгол ахуй соёлтой нь ойр байлгахын тулд АНУ-д амьдардаг монголчуудтай маш дотно найзууд болсон. Хүүхдүүд маань тэднээс уламжлалт хоол, мэндлэх хүндлэх соёлыг суралцаж байна. Бид гэр бүлээрээ хэвийн боов хийж сурсан. Одоо Монголоос явахдаа олон төрлийн хээ угалзтай хэв авч явна.” хэмээн ярьж байлаа.

image

-“ТӨРӨЛХ ХЭЛЭЭРЭЭ МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ЯРИХЫГ ХҮСДЭГ БАЙСАН”-

Бид уулзалтын үеэр A.К.Учрал, А.Ч.Ганхүү нартай цөөн хором ярилцсан юм.

-Та хоёр маань одоогоос 14-16 жилийн өмнө АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн ч гэсэн монгол ахуй соёлоо мартаагүйд маш их бахархаж байна. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсэв?

-A.К.Учрал: Би хоёр настайдаа АНУ-д үрчлэгдсэн 16 жилийн дараа эх орондоо ирж байна. Хүүхэд байхаасаа л Монголынхоо өв соёл, уламжлалыг мартахгүй байхыг хичээсээр ирсэн. Тэр тусмаа Монгол хэлээ хэзээ ч мартаж болохгүй хэмээн боддог. Өмнө нь Монголын талаар үзэж, судалж байсан зүйлстэйгээ биечилж танилцаж байгаадаа маш их баяртай байна. Төрөлх хэлээрээ Монгол түмэнтэйгээ ярихыг хүсдэг байсан.

image

А.Ч.Ганхүү: Би дөрвөн настайдаа үрчлэгдсэн. 14 жилийн дараа төрөлх эх орондоо ирлээ. Маш их баяртай байна. Эх орондоо ирэхээсээ өмнө би хөдөө аялж, нүүдэлчин ахуй амьдрал, соёлыг нүдээрээ үзэхийг хүссэн. Мөн өдөр бүр тусгай баярын зоогийг биш монголчуудынхаа идэж ундалдаг энгийн хоол хүнсийг амталж байгаа минь үнэхээр сайхан санагдаж байна.

image

-Монголд ирэхээсээ өмнө эх орныхоо талаар хэр их судалсан бэ. Хөгжлийн хувьд бодож байснаас чинь ялгаатай байна уу?

-A.К.Учрал: Монголчууд маань маш өгөөмөр нинжин гэдгийг харснаа онцолмоор байна. Мөн аливаа ажлыг хийхдээ маш тууштай байдлаар гүйцэтгэдэг, хэзээ ч ухрахгүйгээр урагшилдаг хандлага нь миний сэтгэлд үнэхээр хүрч чадсан шүү. Улаанбаатар хотын хөгжил нь АНУ-ын зарим хотуудаас илүү байгааг хараад баяртай байгаа. Хөдөө орон нутаг миний судалж байсан шиг соёл, өв уламжлалаа хадгалсан байгааг нь хараад маш их бахархсан.

А.Ч.Ганхүү: Улаанбаатар хотын хөгжил биднийг гайхшруулсан. Америкт байдаг шиг үнэтэй том зочид буудлууд, мөн сүүлийн үеийн загварын машинуудыг Улаанбаатар хотын зам дээр явж байхыг хараад эх орны минь хөгжлийн нэг хэлбэр болов уу гэж бодсон. Эх орондоо ирсэндээ маш их баяртай байна.

-Та хоёр аав, ээж хоёрынхоо ямар зан чанарыг хүндэлдэг вэ. Аав ээж нь юу гэж сургадаг вэ?

-A.К.Учрал: Аав ээж минь маш сайхан сэтгэлтэй хүмүүс. Бидэнд үргэлж нинжин сайхан сэтгэлтэй байхыг зааж зөвлөдөг. Аав ээждээ маш их талархаж явдаг. Ганхүү бид хоёрыг яг л ихэр хүүхэд шиг өсгөсөн. Бид хоёр урьд нь нэг асрамжийн газарт байсан юм. Нэг айлд үрчлэгдсэндээ үргэлж талархаж явдаг.

А.Ч.Ганхүү: Аав ээж хоёр маань Учрал болон бусад ах дүүсийг минь ямар ч нөхцөлгүйгээр, хариу нэхэлгүй хайрладаг. Энэ чанарыг нь би үнэхээр хүндэлдэг. Мөн тэд Учрал эгч бид хоёроос гадна хоёр хүүхэд үрчилсэн. Үнэхээр өр зөөлөн хүмүүс шүү.

-Ирээдүйд эх орондоо хийхийг хүссэн зүйл байдаг уу. Монголдоо амьдрах талаар бодож байсан уу?

-A.К.Учрал: Одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Гэсэн ч жил бүрийн зун эх орондоо заавал ирж байхаар төлөвлөсөн. Монголдоо байх хугацаандаа асрамжийн газрын хүүхдүүдийн сурлага, мэдлэгийн түвшинд бага ч болов хувь нэмэр оруулж, тусална гэж бодож байна.

А.Ч.Ганхүү: Би эх орондоо амьдарч түүх соёл, өв уламжлалаа мэдэж, монгол хүн гэдгээ мэдрэхийг хүсдэг. Мөн одоо сурч байгаа мэргэжлийнхээ дагуу АНУ-ын мундаг инженерүүдийг Монголын инженерүүдтэй уулзуулан туршлага солилцон, хамтарч ажиллахыг хүсдэг. Ирээдүйд заавал биелүүлэх болно.

-ГАДААД ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДҮҮД МААНЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ САРУУЛ, НҮД НЬ ГАЛ ЦОГТОЙ БАЙГААГ ХАРАХ САЙХАН БАЙНА-

Уулзалтын төгсгөлд ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр хүлээн авч уулзан “Монгол Улсын харьяат хүүхдийг зөвхөн тэдний сайн сайхан байдал, ашиг сонирхлын үүднээс гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлдэг. Энэ ч утгаараа үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай гурван талт гэрээ байгуулж ажилладаг. Уг гэрээний дагуу үрчлэлтийн дараах хүүхдийн хөгжлийн талаарх тайланг жил тутам тухайн улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтнаар хийлгэж, тогтмол хяналт тавьдаг юм. Өнөөдрийн уулзалт үрчлэгдсэн хүүхдүүдэд эх орон, өв соёл, үүх түүхийг таниулахад чиглэсэн. Хүүхдүүд маань дээд боловсрол эзэмших болж, авьяас чадвар, амжилт бүтээл арвин, эрүүл саруул, нүдний гал цог дүүрэн байгааг харах сайхан байна. Энэ өргөөний хаалга дэлгээтэй байгаа шиг эх орон Монгол тань та бүхэнд үргэлж нээлттэй байна шүү. Сонгосон мэргэжилдээ эзэн болж, сайн эмч, сайн инженер болоорой” хэмээн хүссэн юм.

Ухаан суугаагүй балчирхан насандаа үрчлэгдсэн Монгол хүүхдүүд ямар ч хариу нэхэхгүйгээр хайрладаг аав, ээжийнхээ хайранд инээд хөөр, аз жаргалтай элэг бүтэн сайхан амьдарч байна. Дашрамд дурдахад, Монгол Улс “Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1999 онд нэгджээ. Өнөөгийн байдлаар, 270 хүүхдийг 17 орон буюу АНУ, ХБНГУ, Франц зэрэг орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Тодруулбал, АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчилжээ.

image


Сэтгэгдэл

Т.Уранчимэг [202.126.89.79] 2019-07-09 03:04:57

Аз жаргал хусье

зочин [66.181.169.66] 2019-07-08 04:53:58

энэ хорвоод сайн хүмүүс нь их байнаа Ийм сайхан хүмүүсийн хүчээр дэлхий минь оршин тогтнож байна даа Ухааэтай хүүхдүүд зөв амьдраарай

зочин [202.9.42.56] 2019-07-07 07:40:02

Үрийн хүслэн болсон нэгэн байхад.... арчаагүй эцэг эхчүүд үр хүүхдээрээ тоглох юмдаа. Хөөрхөн хүүхдүүд байна эх орноол мартаж болохгүй

mfl [66.181.177.182] 2019-07-07 05:29:42

iim huurhun 2 uriig orhij chadsan gehees dotor harlamaar, bi huugee tursun tsagaas ni hajuudaa usguj humuujuulj bgaa, ene 2 tsagaahan gegeehen tsarailag mundag mngliinhoo 2 urseddee ene horvoogiin hamgiin ih az jargaliig buh zurhneesee zoriulie,

mgl [66.181.177.182] 2019-07-07 06:54:56

zurhneesee husie geh geed

Зочин [122.201.22.41] 2019-07-07 00:42:51

huurhun ymaa

Ганжид [203.91.115.38] 2019-07-06 03:59:20

Зураг дээрх тэр тарган нөхөр хэн бэ?Яасан тарган юм бэ?

huts [66.181.188.199] 2019-07-06 14:42:16

chamd huni targan ym,ar hamatain be

Должин [203.91.115.38] 2019-07-06 03:48:05

Сайн хүн болоорой ?Аав-ээжид нь баярлалаа?Хэлээ сайн сураарай?Эх орноо мартаж болохгүй? шүү?

иргэд [103.57.94.137] 2019-07-06 02:25:05

Та нарт өөр хийх ажил даан ч алга уу?

Zochin [172.58.19.155] 2019-07-05 17:19:04

Eh ornoo muulaad yahav de. Harin ch saihan orond turj ussun bid nar aztai. Tur zasag udirdaj bga humuusiin gaigaar l bid hunii nutagt har ajil hj zovj bn. Eh ornoo ih sanaj bn daa..

Зочин [202.55.188.34] 2019-07-06 04:59:26

Minii mongol orshuulgiin gazar bishshuu naanaa yasaa tawiarai. Mongoldoo ajillaj amidarch bgaa zaluuchuud gadagsh garch chadahguidee bish mongoldoo bolgono bvteene dewjuulne gesen itgelteigeer l ajillaj bga yum shu

Зочин [172.58.136.139] 2019-07-06 01:37:32

Zovj bgaa boll eh orondoo ochooch, tend buh yum bii shuu dee, Eshul uudrug bai, Bi ch bas gadna amidarch olon jil bolj bna. Butsah udur bui.

Irgen [202.9.43.31] 2019-07-05 15:51:04

Ex oron mini saixan ch shynaxai syvdag lyivarchdiin garaar orj xydaldagdaj sunuj bna da xaramsmaar zerleg araatan amitid idex xool ryygaa dairch bga ym shig ex oron gazar baylag ryygaa xair nairgyi yraldan temtseldej bgag saixan setgelt aav eejtei xuurxuu xyyxdyyd yu oilgox bilee ireedyi xoichoo ingej l xoosryylaj bna ene tur zasagt orson lyivarchidiig byrxan shiitgex boltygai

Зочин [222.98.139.112] 2019-07-05 15:08:46

Aztai yum. Sain eej aawd urchlegdej saihan huwi tawilantai amidarch bn. Mongold huuhduud bolowsrol ch ugui hargislal dund hogiin niigemd buduuleg irged bolj osch bn

Монгол [134.209.188.50] 2019-07-05 10:22:44

Хогийн ургамалууд та нарыг худалдсан

Зочин [66.181.188.139] 2019-07-05 16:11:53

ЧАМ ШИГ ӨМХИЙ АМАЛСАН ЖОРЛОН ШИГ ДОТОРТОЙ НОВШИЙГ ХОРВОО ЯАЖ ДААЖ БАЙНА АА.

Зочин [80.214.70.252] 2019-07-05 10:19:12

Mongol bol hamgiin hogiin uls

Зочин [103.212.118.217] 2019-07-06 00:52:39

тиймүү битгий буцаж ирээрэй наанаа ясаа тавь

Зочин [202.126.88.188] 2019-07-05 09:33:21

Zamiin vvdiin Ylaan Mendee bna daa

Зочин [103.10.23.111] 2019-07-05 09:23:58

Сайхан сэтгэлтэй ээж аав хоёроо хайрлаж халамжалаж яваарай хүүхэдүүд минь

Зочин [112.72.11.124] 2019-07-05 07:43:18

Дөөшкөө үрчлэгдсэн юм уу.

Алдармаа [203.91.115.46] 2019-07-05 06:53:33

Эх хэл эх орноо битгий мартаарай?Аав- ээжид баярлалаа?Бурхан ивээг?

Bolor [66.181.161.115] 2019-07-05 06:51:35

Өсгөсөн аав ээж нь мундаг юмаа

ddd [49.0.137.181] 2019-07-05 06:11:22

Хөөрхийдөө өрөвдмөөр юм даа. эх орноосоо хол, эцэг эхээсээ хол.. төрүүлсэн эцэг эхийг нь чөтгөр аваасай. новшнууд

Зочин [202.9.42.241] 2019-07-05 16:29:35

хүнийг өрөвдөж хөөрхийлдөг хүн ч өөдтэй хүн биш байдагиймаа

Зочин [66.181.161.115] 2019-07-05 06:49:43

Чи хөөрхийлөөд яадаг юм

irgen [202.126.88.55] 2019-07-05 05:36:41

Mundag um aa

zochin [81.185.173.47] 2019-07-05 05:27:46

ard tvmnee hog shaar met vzej hovdog shunaliin Sedleer bvhniig ni huu hamsan c.bayr . cv batbold nvvrschid opshorchid .huulichid geh adgiin shaarnuud 1 iig bodson bol uu ??? bayriin nandin c.bayriin hulan geed opshor ohid ni eh orondoo ingej hezee ireh ve

Зочин [202.131.228.20] 2019-07-05 06:37:28

Minii duugiin tolgoi ergejee. Mongolchuudiig chuham iim muu bailgaj baigaa ni bidnii uursdiin buruu, joohon tsaashlaval Jenco gej orosiin bugsnii alchuuriin mash olon jil bodlogoor hiij bui ajil.

reader [202.21.107.114] 2019-07-05 04:57:39

Just now I read about these two American parents. How wonderful they are. They raise 4 children which is nicest contribution for humanity and charity. Thanks a million for this outstanding couple.

bat [202.126.89.209] 2019-07-05 04:44:19

Хүүхдээ хог мэт өсөгдөг эцэг эх чүүд үрчлүүлсэн дээр м юм ирээдүйгиин бод

Зочин [202.179.24.139] 2019-07-05 04:15:28

Сайхан залхиймаа 2 настай хүүхэд монгол ёс заншлаа мартахгүйг хичээгээд ч гэх шиг бараг хэлд ч сайн ороогүй байдаг биздээ

Зочин [66.181.161.24] 2019-07-06 00:41:38

Harin tm

Зочин [172.58.143.112] 2019-07-05 04:09:28

2 mongol eriin shalhaisan guzee hereg algaa

Hi [202.126.89.21] 2019-07-05 03:54:46

Dund ni baigaa targaniig turaah gazart urchluuleed tend ni uldeevel yasiin be

Зочин [66.181.177.115] 2019-07-05 03:50:02

Хүүхдүүд болон эцэг эх бол nice байна. Энэ балай дарганцар одоо зайлаачэ. сонгуулийн шоу хийцэн пяздуу..

Зочин [59.153.85.93] 2019-07-05 03:43:55

Сайхан залж дээ. Дотроо бол тэс өөр бодолтой л байгаа

Зочин [182.160.37.239] 2019-07-05 03:24:39

ардчилалын хар гайгаар монголчууд их цөөрсөн дөө.

Зочин [202.179.27.170] 2019-07-05 02:44:48

Эх орондоо ирэх гээд хэрэггүй хүүхдүүд минь. Шуналтнуудын гарт орсон эх орон чинь тоостойгоо хатаж элгэн садан ард түмэн чинь туйлдан ядуурч дээдэх доодохгүй хагас галзуугийн байдалтай байна

Зочин [103.212.117.229] 2019-07-05 23:01:09

Yg unen

Зочин [66.181.161.121] 2019-07-05 12:01:42

Хахаха яаг цөөн үгээр чин үнэнийг хэллээ

Зочин [103.26.194.19] 2019-07-05 07:30:38

Ectoi vnen vg xellee chi

Зочин [202.9.42.145] 2019-07-05 05:59:49

яг үнэн

Зочин [202.179.25.47] 2019-07-05 02:39:34

sain humuus urchilj avch dee. eh orondoo ireed daraa n yu hiihuu geed soliorood baih yum. amerikiin irgen bolood yavsan humuusiig. yah yum end irj.

tsogoo [202.126.89.165] 2019-07-05 02:38:43

Ene 2ssihan humuust az jargal eruul enhiig husie yrt ydaan naslaarai mongol 2huuhediig saihan osgoj humuujuulsen ba ta 2toi bayarlala

Зочин [202.9.42.169] 2019-07-05 02:27:50

хайрламаар хүмүүс , бидний орхиж гээгдүүлсэн хүүхдүүдийг ийм сайхан өсгөөд хүмүүжүүлээд өгдөг

Зочин [202.126.88.65] 2019-07-05 02:13:33

Hvnii eh oron gedeg ingej hariin hvn boldon ch eleg zvrhend ni uyatai orshdog hvnii setegliin bvreldehvvn heseg ymuudaa

Зочин [202.179.31.25] 2019-07-05 02:19:13

Өсгөсөн эцэг эхийнх нь л ач шүү дээ. Тэд соёлтой ухаантай болохоор төрөлх нутаг гарал үүслийнх нь мэдээлэл өгүүлдэг тэр бүү хэл хэлийг нь сургасан байна. Зарим айл огт сургахгүйгээр өсгөчихдөг. Эд харин гайгүй хүмүүс байна. Саяхан нэг газар уншиж байсан. Нэг америк эр бас ийм насны ази хүүтэй байж , өргөж авсан. Хүүгээ хараад л хятад гэж бодоод хөөрхий амьтанд багаас нь хэлийг нь заалгуулаад үндэснийх нь соёлтой ойр байлгах гээд дан шарууд амьдардаг газраасаа нүүгээд хятад хороололтой газар хүртэл нүүж очсон гэсэн. Тэгээд гэнэт өргүүлсэн эцэг эхийнх нь нэрийг хартал Ким, Парк гэдэг нэртэй хүмүүс байсан гэсэн. Өмнөд солонгос хүүхдийг андуураад ... Гэхдээ сэтгэл нь сайхан юм даа. Сургах гэсэн.

Зочин [202.126.88.65] 2019-07-05 02:10:53

Bid hemnrj bgaam bishee idej bgaam Mongold hvnd ed horongoo hamgaalj hairlah bvv hel bienee hvndleh engiin hvnii es surthuun bhgvi boljee vvniig bagaas ni ogdog hvmvvjil

Зочин [202.179.31.25] 2019-07-05 02:36:18

Манайх руу нэг 5-6 настай эрэгтэй хүүхэдтэй хүүхэн утас андуурч залгаад хэрэлдээд байсан. Унтуулахгүй бүр шөнө болтол. Утас андуурч гэхээр ойлгохгүй жүжиглэж байна гэж бодоод. Аргаа бараад би утсыг нь авч жоохон зогсоохоор ярьж үзсэн бүү үзэгд тэр эрэгтэй хүүхэд нь яг хэрүүлч авгай шиг аймаар бүр өнгөрчихсөн хүүхэд байлээ. Тухайн үед цагдаа дуудаж мэдээгүй. Сүүлд харсан цагдаад гомдол мэдүүлж болдог байсан. Хамгийн гол нь хэрэлдэж доромжлоод байгаа хүн нь их өндөр настай хүн байсан. Утасны цаанаас насыг нь харахгүй үеийнх гэж бодоод хэрэлдээд байх шиг байсан. Үнэхээр хүүхэд нь хүмүүжилгүй байх нь аргагүй юм байна гээд хэлчихсэн бөөн хэрүүл. Гэхдээ би өөрөө ярьж үзээд л тийм жоохон хүүхэд яаж ийм өндөр төвшинд бүдүүлэг хэрүүлч байдаг байна гэж бодсон. Шууд ээжийгээ ярьж байхад давхар бодож утга ойлгоно гэхгүйгээр бүх муу муухай үг урсгаж байгаа юм зэрэг. Дахин дахин залгаад саяны авгайтай ярина гээд л. Манайд авгай байхгүй төдөн настай хөгшин л байна гэсэн. Нам болсон. Тэгээд бид нар унтсан. Тийм хүүхэд амьдрал дээр байдаг юм байлээ. Манайх л лав айлын эрх хүүхдүүд харж л байсан гэхдээ ийм хүмүүжилгүй хэрүүлч юугаа ялгахаа больсон хүүхэд анх удаа харсан. Одоо бодож байхад цагдаад л өгөх байсан.

Зочин [202.179.31.25] 2019-07-05 02:25:35

Байхгүй, одооны хүмүүс хүүхдээ огт хүмүүжүүлдэггүй. Нэг тоглоомын талбай дээр очоод ажиглахад л хүүхдүүд зарим нь ямар хүмүүжилгүй зэрлэг байгааг харж болно. Хүүхэд юу ч мэдэхгүй цаас албаар тэгэхгүй. эцэг эхээсээ сурсан юмаа л гудамжинд гаргаж байгаа нь тэр. Хүмүүжилд анхраарах цаг болсон байлээ. Өнөөдөр тэр хүүхэд өөр танихгүй хүнийг хэл амаар доромжилж байгаа ч маргааш эргээд эцэг эхийгээ юман чинээ бодохоо болино. Уршиг нь юу гэхээр тоглоомын талбай дээрх бусад хүүхэд нь тэрийг хараад сурж тогтоохдоо гаргууд юм. Гэртээ ороод гэнэт яг тэр хүүхдийн хэлсэн өгүүлбэрийг хэлж байна.

Зочин [66.181.161.5] 2019-07-05 02:03:21

Сайхан сэтгэлт хүмүүст баярлалаа. Хүүхдүүдийн гэгээлэг сэтгэгдлийг заваан шизо улс төрөөр бүү хордуул. Өөрсдөө хүүхэд өргөж аваад САЙН сайхан амьдруул.

Зочин [64.119.18.26] 2019-07-05 01:57:28

Ийм хvvхэд залуусыг монголдоо ир!! энтр гэж худлаа хошгоруулж замыг нь алдуулж болку шvv!! Тэр жил Элбэгдоржийн хошгоруулалтаар олон залуус амьдралаараа хохирсон!!

Зочин [112.72.11.108] 2019-07-05 05:15:36

Зочин [202.179.31.25] 2019-07-05 02:38:44

Тийм, Монголд ирэх ямар ч шаардлага байхгүй. ирвэл хөгшрөхөөрөө ир ! Зүгээр амралтаараа ирж очоод байхад болно.

Зочин [202.179.31.25] 2019-07-05 01:55:03

Үнэтэй hotel, машин ч яах вэ. Дээгүүр нь явж байгаа зам нь айхтар байгаа биз дээ? Шууд гутармаар. Өсвөр насныхан нэг их хөөрхөн гангалаад гоюод гоё үнэр үнэртүүлээд л цагаа сайхан өнгөрүүлэхээр гарч байгаа бололтой тэднийг харж байгаад доошлуулаад харахаар тэр сайхан хүмүүсийн явж буй зам нь муухай болохоор хамаг авч сайхан бүхэн алга болж байгаа юм. Нэг сайхан стандард явган хүний зам гудамжтай болмоор байна. Ингэж аргацааж хэмнэж танаж бас дээрээс нь хайр найргүй яажгий хийсэн юм харахаар уур хүрээд байдаг.

Зочин [64.119.17.220] 2019-07-05 01:45:56

Намайг ингээд үрчлүүлчихгүй

Зочин [124.158.109.140] 2019-07-08 01:14:31

Заяа чинь

Зочин [59.153.87.233] 2019-07-05 01:45:41

сайн хүн болгож өсгөжээ. баярлалаа.

Зочин [202.21.109.46] 2019-07-05 01:38:03

Тэр дунд нь байгаа тарган эр ямар адилхан царайтайм бэ

Зочин [202.131.233.251] 2019-07-05 01:37:05

Нинжин сайхан сэтгэлтэй америк аав ээж хоёрт нь эрүүл энхийг хүсэе!

Зочин [103.212.117.229] 2019-07-05 23:02:29

Aaw eejid n eruul enhiig husie

Зочин [66.181.190.76] 2019-07-05 01:34:58

Эх орноо нарийн судлаад ирэхлээр МАН-н ах нар чинь сүүлийн 28 жил төр барихдаа эх орноо хэрхэн хайр найргүй цөлмөн дээрэмдсэн болон ямар их эд хөрөнгөний дуусашүүй шуналтай хүмүүс болохыг мэдээд ой чинь гутана даа

Зочин [66.181.161.30] 2019-07-05 06:26:34


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.