З.Энхболд: Эрхүүгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжаа хүргүүлсээр байх болно

М.Амаржаргал / Улстөр

Эрхүү муж орчимд өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Эртнээс нааш зовох цагт бие биедээ тусалдаг Монгол, Оросын ард түмний сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон түүх бидэнд бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан тусламжийн барааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон албаны бусад хүмүүс гардуулж өгсөн. Энэ талаар орон нутгийн телевиз мэдээлэл бэлтгэжээ. Тодруулбал,

Монгол Улс нийт 10 тонн тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Эрхүү мужийн байгалийн гамшигт өртсөн иргэдэд үзүүлсэн байна. Тусламжийн бараанд тэмээний ноосон хөнжил, хоол хүнс, гутал, хувцас гэх мэт иргэдэд нэн шаардлагатай бүхий л зүйлсийг багтаажээ. Монголчуудын хүмүүнлэгийн тусламж болох 10 тонн ачаа Улаанбаатар-Эрхүү хүртэлх 1000 км замыг туулан эздэдээ хүрч байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд Эрхүү мужид ирж буй тусламжийн барааг мөнгөний хамт гардуулан өгөхдөө “Байгалийн гамшигт өртөн хүнд хэцүү нөхцөлд байгаа Эрхүүгийн иргэдэд байгалийн гамшгийг бүрэн даван туулах хүртэл бид хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлсээр байх болно. Энэ бол тусламж ачсан эхний вагон. Удахгүй, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх тусламжийн вагонууд ирэх болно. Энэ хүмүүнлэгийн үйлсэд Монголын нийт ард түмэн, Монголын төмөр зам, бизнесменүүд, ОХУ-д сургууль төгссөн иргэд идэвхтэй оролцсоныг онцолмоор байна” гэжээ.

Энэхүү хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа оролцсон байна. Тэрээр хэлэхдээ “Эрхүүгийн иргэдэд туслах нь бидний хувьд үүрэг юм. Дорнод Сибирийн Төмөр замтай хамтран маш богино хугацаанд тусламжийн барааг гамшгийн бүст хүргэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн жил биднийг хүнд хэцүү нөхцөлд ороход Дорнод Сибирийнхэн ирж тусалж байсан. Тиймээс бид тусламжийн гараа сунгах нь зүйн хэрэг, бидний хүлээсэн үүрэг гэхэд болно” хэмээн ярьжээ.

Тус үйл ажиллагааны үеэр тусламжийн нэг сая рубль болон үерт автсан айл өрхийн 100 хүүхдийг Олон улсын Найрамдал зусланд амраах бичгийг гардуулан өгчээ.


Сэтгэгдэл

МОНГОЛ ХҮН [202.126.89.217] 2019-07-08 08:32:47

ЗӨВ.ГАМШИГ БОЛООД БАЙХАД ЭЛДВЭЭР МУУ ЮМ БИЧДЭГ ХҮМҮҮСИЙГ ШАР ХАДАНД ҮЗҮҮЛЖ ХЭВТҮҮЛЖ НИЙГМЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХЭРЭНТЭЙ БОЛСОН НЬ ИЛТ БАЙГАА ШҮҮ

Зочин [202.55.188.36] 2019-07-07 22:34:35

Хүргэн хүү хүчээ гаргалгүй яахав дээ

Зочин [66.181.169.66] 2019-07-07 13:18:53

Орос эхнэр авсан монгол ерөнхийлөгч хүргэний үүргээ депломот байдлаар хүргэж байна заа яааахвээ орос орон тэгээл болдогоороо болно шүүдээ

зочин [66.181.169.66] 2019-07-07 12:03:57

Зовох цагт нөхрийн чанар танигданаа гэж Сайхан ажил зохион байгуулсан байна. Амжилт хүсье

Зочин [64.119.16.243] 2019-07-07 17:21:18

Зөв 1966 оны улсы баяраар болсон усны үерээр орсууд хамгийн түрүүнд тусалсан бүү март !

Зочин [122.201.22.41] 2019-07-07 08:49:22

zuvuu

Зочин [66.181.187.13] 2019-07-07 08:04:49

Эрхүүд хэлний бэлтгэл гээд эхэлсэн нөхдүүд нэлээд байгаа байх шүү. Энэ нөхөд уриалаарай орос яг л манайхтай ойролцоо амьдарч байгаа. Путин гэдэг дарангуйлагчтай бөөн торгууль өр төлбөр гаднаа гяланцаг, дотроо паланцаг маягтай л байгаа.

Зочин [66.181.161.113] 2019-07-06 23:50:01

Ene taigan s-dag hogyn oros ruu ni tsoloh yumsan

Зочин [66.181.191.51] 2019-07-06 22:34:12

.medee

Zochin [122.201.22.139] 2019-07-06 17:47:16

Saihan uils bna

Зочин [80.214.78.88] 2019-07-06 17:40:25

Duhaaraa harsan virus

Зочин [202.9.42.233] 2019-07-06 15:26:34

Хувцас жаахан эршууд уу гайгуй юу

Зочин [202.9.42.233] 2019-07-06 15:26:10

Тэргуун хатагтайн ажлаа гэж

Зочин [202.9.42.233] 2019-07-06 15:25:42

Паа эрхуугийн иргэдэд аягуй хайртай нэг монгол хун байна цаана чинь

Зочин [202.55.188.36] 2019-07-07 22:45:26

Оросуудын тус дэмжлэгээр тусгаар улс болоод эрх чөлөөтэй сайхан байна шүү

Зочин [64.119.16.243] 2019-07-07 17:27:37

Чи зунгаа юу?

Zochin [122.201.31.172] 2019-07-06 14:27:33

Za yahu ugch boloh l bh, uuriin ornii uert avtsan nyalhas hugshid, humuus udii dainii tuslamj ugsunu, saihan setgel chin baigaa onoj bna u, .......

Зочин [43.242.242.128] 2019-07-06 14:00:20

huv hun tuslamjaa haana ogh be haashaa handah be


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.