Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн шинэ байрны ажил эхэллээ

Б.БУРМАА / Улстөр

Сонгинхайрхан дүүрэг 27 жилийн өмнө байгуулагдахдаа цэргийн ангийн казармд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг алба хэлтсүүд нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгвэл энэ дүүргийн нутгийн захиргааны байрыг шинэчлэх асуудал шийдэгдэж барилгын ажил эхэллээ. Барилгын ажлыг Дарцаг ноёд грүпп гүйцэтгэх бөгөөд 2020 оны 07 сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлсэн байна. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч хүндрэл чирэгдэл багасах юм. Учир нь хэлтэс албад хол зайтай байрласнаар иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг хэлж байсан юм. Түүнээс гадна нутгийн захиргааны шинэ байранд иргэдэд зориулсан үйлчилгээнүүд байх бөгөөд хамгийн гол нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах юм.

image

image


Сэтгэгдэл

иргэн [103.9.89.103] 2019-07-08 07:07:28

Дүүргийн нутгийн захиргаа гэж юуны хөдөөний оркоор бичнэ вэ! Дүүргийн захиргааны байр гэж нэрлэж болдоггүй юм уу???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.