Баяр наадмаар барилдах бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэнэ

Б.БУРМАА / Спорт

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Өнгөрсөн жил Бөхийн холбооны маргааны улмаас Спортын төв ордонд бөхчүүдийг бүртгэсэн бол энэ жил Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш /2019.07.09, 10/ 10:00-18:00 цагийн хооронд болох юм байна. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай аж. Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэж авах юм.


Сэтгэгдэл

diaz [66.181.161.98] 2019-07-09 07:00:38

doping sergeesh nairaa mongol bukh gj utga aldj bnda muhulrvvgee l ywh bn yls turuus bohir mungu ugaalt ywgddg shv de

ffgf [66.181.161.101] 2019-07-09 02:22:39

nairaguil naadam boloosoi bilee busadn yahav


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.