ӨНӨӨДӨР: "Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүний талаар мэдээлнэ

Б.БУРМАА / Энтертайнмент

Долоодугаар сарын 09-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт Төрийн ордонд Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт болно.

09.00 цагт ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын бүтээсэн дулаан алдагдалгүй байшинг олон нийтэд танилцуулна. Утас: 98119897

09:00 цагт “Blue Sky” зочид буудалд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын 15 дахь дээд хэмжээний уулзалт болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол, Полшийн бизнес форум болно.

09.00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Улаанбаатар” танхимд Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96260414

09.30 цагт ЭМЯ-ны "Б" танхимд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилнуудыг төрийн дээд одон, мeдалиар шагнана. Утас: 99179899, 86885060

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт” болно. Утас: 99085897

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас "Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүний талаар мэдээлнэ.

12.00 цагт Ашигт малтмал газрын тосны газарт тус газрын удирдлагууд шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99089666

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Үндэсний аюулгүй байдал" судалгааны төвөөс "Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын тусгаар тогтнолд халдлаа" сэдвээр мэдээлнэ. Утас: 90092517

14.00 цагт Мал бүртгэлжүүлэх систем нэвтрүүлэх, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох төсөл хэрэгжүүлэх бичигт гарын үсэг зурах ёслол ХХААХҮЯ-нд болно. Утас: 88087892, 96346465

14.00 цагт Монголын уран зургийн галерейд Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт ОБЕГ-т Польш Улсын Засгийн газрын 9 тэрбум төгрөгийн зээлээр гал унтраах 3 төрлийн 15 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 99007969, 86150069, 88249813

16.00 цагт "ICC tower"-т зочид буудалд МҮХАҮТ, Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99090339


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.