ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Админ / Эрүүл мэнд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.10-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Монголчууд эртнээс амны билгээс ашдын билэг хэмээн сайн сайхан үг хэлэхийг дээдлэн ирсэн.

Ерөөл нь ерөөлчөөс авьяас билиг, хэлэх арга барил, хэлбэр зохиомжийг сайтар эзэмшихийг шаарддаг. Мөн ерөөлийг хэлэх тусгай аялгуу байдаг учир амьсгаа болон мөрийн үг хэллэгээ эхнээс нь дуустал нарийн хуваарилах хэрэгтэй.

Ерөөл хэлэхдээ эхлээд аливаа зүйлийг ерөөх гэж байгаа учир шалтгаанаа хэлээд, дараа нь ерөөж байгаа зүйлээ бодит байдлаар нь магтана. Төгсгөлд нь ирээдүйд сайн сайхныг хүсэн ерөөдөг. Ерөөлийн бүтцийг ерөнхийд нь гурван хэсэгт хуваан үзэж болно.

Related image

Үүнд:
I. Эхлэл хэсэг
II. Гол хэсэг
III. Төгсгөл хэсэг орно.
I. Эхлэл хэсэг:

Ерөөл нь:

Од гарагийн учралтай
Олон өлзий бүрдсэн
Онцын сайхан гэмээж
Өнөөдрийн энэ өдөр ... (Сүй бэлгийн ерөөл) гэж эхэлж буй нь тухайн жил, сарын сайн өдрийг сонгон хурим найр, зан үйлээ гүйцэтгэж буйгаа хэлж буй хэрэг юм. Мөн эхлэл хэсэгт цугларсан олны хүсэлтээр ерөөл тавьж буйгаа өгүүлж болно.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хөтөлбөр гарсан. Өнөөдөр хөтөлбөрийн дагуу дараах арга хэмжээ болно.

7 ДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ

Image result for наадам

08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

08.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт - Шагайн асарт

08.30-14.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг - Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал - Жанжин Д.Сүхбаатарын талбайд

10.00-18.00 Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн - Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол - Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00 Дээлтэй Монгол наадам - Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг - Сурын талбайд

15.00 ; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт - Нийслэлийн Соёлын төв өргөө

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол - Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Хамгийн хялбар үр дүнтэй өглөөний дасгал

Image result for өглөөний дасгал

1. Тэгш зогсонгоо гараа урагш нугалан цээжээрээ өвдгөнд хүрч гараа шал хүртэл сунгах.

2. Суунгаа урагш цээжээрээ өвдгөнд хүрэх хүртлээ нуруугаа сунгах.

3. Гэдсэн дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугалаад биеийнхаа урд хэсгийг өргөөд гараараа хөлнөөсөө барина. Энэ байрлалыг Завь гэдэг. Энэ байрлалаараа хэдэн секунд нааш цааш хөдлө.

4. Нуруун дээрээ хэвтээд өвдгөөрөө хөлөө нугал. Далаа газраас салгалгүй 2 тохойгоороо 2 талынхаа газарт ээлж ээлжээр хүр. Мөн та өөрөө дасгал зохиож хийж боломжтой бөгөөд 8-10 удаагийн давталттай хийгэрэй. Та өөрийн биед тус авчрах бөгөөд сэтгэл санааг өөдрөг байлгах хэрэгтэйг мартуузай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.