Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд үргэлжилж байна. Туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгаж байна. Мөн системийн хэвийн бус нөхцөл дэх ажиллагааг шалгах зорилгоор цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсолт хийх зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэн, хамгаалалтын болон удирдлагын систем хэрхэн ажиллаж байгааг туршиж байгаа юм.
Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгана. Үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулна. Төслийг улсын комисс хүлээн авахаас урьтаж, Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийх юм. Ингэхдээ тухайн зураг төсөл нь батлагдсан зураг, норм стандарт мөрдсөн эсэх, материал болон гүйцэтгэлийн чанарыг хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэл зэргийг тооцоолж, хяналт тавих ажээ. Тус “Bureau Veritas” групп нь 1828 онд байгуулагдсан бөгөөд зураг төсөл, барилгын хяналт, эрсдэлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг байна. Олон Улсын 5000 гаруй барилгын төсөлд оролцож, 10 мянга гаруй барилгад хяналт хийжээ.
Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Францын “Bureau Veritas” группийн үнэлгээ хийгдэж, улмаар Улсын комисс орсны дараа Дүүжин замын тээврийн хөдөлгөөнийг нээж, зорчигчдыг тээвэрлэхээр төлөвлөж байна. Энэ дашрамд олон нийтээс хамгийн их тодруулдаг цахилгааны хангамжийн талаар мэдээлэл өгье. Системийн хөдөлгөгч үндсэн мотор нь 567кВт хүчин чадалтай ба аюулгүй ажиллагааны горимын дагуу 2 өөр цэгээс тэжээлтэй ажиллана. Тогны хязгаарлалтын үед нэг талын тэжээл тасрахад нөгөө талын тэжээлтэй учир хэвийн горимоор ажиллах юм. Онцгой тохиолдол буюу нийтээр тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан 275 кВA чадалтай нөөц цахилгаан генератор төлөвлөсөн. Энэ нь дүүжин замын тээврийн бүрэн чадалд бус зөвхөн зорчигчдыг аюулгүй зогсоолд хүргэхэд зориулсан нөөц үүсгүүр юм” гэв.
Энэхүү төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж төлөх юм.


.jpg)





































































Сэтгэгдэл
Norris [194.33.44.45] 2026-10-12 18:24:05
First recorded oral sexHot rod cars for sale dicksRoyal sex and drugsPut your dickie in mommy's pussyPenis and prostate transplantLeah remini suckToe sucksCan breast implants cause breast cancerAmature lesbian sex video2009 houston gay pride xnxx African asian between difference elephantNaked jiggling anime boobsBlack man creampies teenAsian girl cosplayWomen on top positions for sexChubby indian teen pornLongest dick in the world guinessNude teenage boyFree photos cunnilingusSisters with fucking https://xnxxopen.com Teenage sex orgiesVery sexy black girlChances of pregnancy finger spermPictures of lifted breastBlow job lingerieHollow dildo - 7 x 1.5 inchVintage kerosene oil guard lamp 1870Got them niggers like who the fuck is thatBikini of the week q106 xnxx Athletic teensBreast pump rental in jacksonville flFucking long clipsMilf totally uninhibitedPutting condom on idway through intercourseColege sex hot orgyYuri sakura full color hentai Stop by my homepage; <a href="https://www.bing.com/?222919">website</a>
Иргэн [43.242.242.203] 2026-10-06 09:54:05
Энэ тээврийн хэрэгсэл ашиглалтанд орвол анхаарах хэдэн зүйл байна. 1-рт: Архи уудаг, орон гэргүй хүмүүс энэ тээвэрт орж үүрлэх вий, тэрнээсээ үүдэлтэй асуудлууд гарахаас сэргийлэх 2-рт: Мөн л ямар нэгэн донтолт, хар тамхи, сэтгэл гутралаас үүдэлтэй хүмүүсээс амиа хорлохоор сонгодог газар болох вий. 3-рт: Янз бүрийн хүчирхийлэл үйлддэг газар болох вий гэсэн болгоомжлол байна. Камержуулах, эргүүл, хяналт тавьдаг болгох гэх мэт асуудлууд байна. Мөн орчин, ариун цэврийг нь бас тооцох учиртай. Айхтар оркууд нь ороод бааж шээгээд шүлсээ хаяж тамхи татаж завааруулах вий. Гэрэлтүүлэгтэй, дуу чимээгаргадаг, дотно гадаргүй камертай байхгүй бол хүн юу эсийг үйлдэх билээ, таашгүй, энэ муу цагт муугаар бодож муухай болгох хүн олон бий
Зочин [77.161.39.122] 2026-10-07 17:11:11
хэлээд юукэв