“Торгоны зам” автораллийн түүхээс

Д.Тулга / Спорт

“Торгоны зам” уралдаан нь дэлхийн автораллийн томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ уралдаан анх 2009 онд болсон бөгөөд Орос, Казахстан болон Туркменистан улсуудыг хамарсан юм. Тэгэхэд энэ уралдааныг гурван орны Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж, ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тэд биечлэн оролцсон билээ.

“Торгоны зам” гэдэг нэр нь уг уралдаан Европ-Азийг хамарсан шинжтэй, Аугаа их Торгоны замын бүс нутгийн улс орнуудыг холбох үүрэгтэйг тодотгосон байна. 2010-2013 онд болсон Жип болон ачааны машинуудын уралдаанд нийт 30 орны 1000 орчим тамирчин оролцсон түүхтэй аж.

2016 онд төслийн ерөнхий түнш “Газпром” олон нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэмжлэгийн ачаар Торгоны зам ралли шинэ түвшинд гарч, уралдааны маршрут нь түүхэнд анх удаа Орос, Казахстан, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Москвагаас Бээжин хүртэл үргэлжилсэн юм. Энэ нь Орос, Хятадын дипломат болон нийгэм-эдийн засгийн харилцаа идэвхтэй өрнөж байгааг харуулахыг зорьсон шийдвэрийн үр дүн байв. Ингэснээр уг уралдаан Аугаа их Торгоны замын маршрут дайран өнгөрдөг хэдэн арван улс орны тамирчдын спортын ашиг сонирхлыг нэгтгэж тив дамжсан ралли-марафоны статустай болсон байна.

2019оны долдугаар сарын 6-нд Эрхүү хотоос гараагаа эхэлсэн уралдааны зам манай гарагийн хамгийн гүн нуур - Байгаль нуурыг чиглэж, тамирчид тэнд цуглан түр саатсан билээ. Уралдааны маршрутаар шинэ шинэ газар нутгийг нээж, оролцогчид нь, Дорнод Сибирийн хурдны орон зай, Оросын их ой тайга, Монголын тал хээрийн зам, говийн элсэн манхан, Хятадын нутгаар давхин 10 үе шаттайгаар хурд хүчээ сорьж байна.

Уралдаан ирэх долдугаар сарын 16-нд өндөрлөх бөгөөд олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээний барианы газар нь Хятадын үзэсгэлэнт Дуньхуан хот юм.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.43] 2019-07-10 01:15:03

Амгаа лалар З. Энхболдоор дамжуулан монго идэх л юм хайж яваа шдэ.

Зочин [64.119.18.170] 2019-07-10 00:21:15

Naad hogiin rally-gaa zogsoo


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.