Шүүхийн шийдвэр ардын хүү, авлигач улстөрчдөд адил үйлчлэх ёстой 

Б.БУРМАА / Хууль

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүмүүсийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтэсээс шалгаж байгаа. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нартай хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж дуусаад Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өчигдөр тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цагт хийхээр товложээ.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зориг агсаны амь насанд хүрсэн ч, хүрээгүй ч бай дээрх нэр бүхий хүмүүс хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүлт тулгасан нь байж боломгүй үйлдэл билээ. Тиймээс Монголын шүүх үнэхээр л шударга бустай тэмцэж чаддаг, шударга бусын эсрэг шийдвэр гаргаж чадаг бол эдгээр хүмүүст хариуцлага хүлээлгэх нь зүй ёсных байх ёстой гэж олон нийт үзэж байна.

Улс эх орны амин чухал гэрээ хэлэлцээрээс авахуулаад улс орны эрх ашгийг ноцтой хохироодог дарга нар, улс төрийн хүрээнийхнийг хорьдог, шалгадаг, эцэст нь хэргийг нь хэрэгсэхгүй болгодог, иргэдэд шударга дүр харуулж хуурдаг энэ байдал дахин давтагдах ёсгүй. Тиймээс цаашдаа гэм буруутай нь ялаа үүрээд явдаг шударга ёс тогтоохыг ард түмэн шаардаж байна. Шүүхийн шийдвэр ардын хүү, авлигач улс төрчдөд ижил үйлчилдэг эсэхийг дээрх хүмүүсийн хэргийг хэрхэн шүүхээс харах нь.

-Б.ХУРЦ Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ УДИРДСАН УУ-

image

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн албанаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд саатуулсан. Улмаар тавдугаар сарын 23-ны өдөр сулласан байдаг. Тодуулбал хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг шүүхэд ирүүлээгүй учраас түүнийг хорих шаардлагагүй гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн. Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж буй юм.

Б.Хурцыг төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, Удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж БНСУ-д элчингээр томилох гэж байсныг чуулганы хуралдаанаар хэлэлцэж болиулсан байдаг. Б.Хурц 1969 онд төрсөн. 50 настай, эхнэр дөрвөн хүүхэдтэй. Эдийн засаг, эрхзүйч мэргэжилтэй. 1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер хийж ажлын гараагаа эхэлж байсан байх юм.

-Г.ЭРДЭНЭБАТ ЭНЭ ХЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛУУРЧНЫГ ОЛСОН ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ-

image

Г.Эрдэнэбат бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд үүрэгт ажлаас нь чөлөөж, орон нь Б.Жаргалсайханыг томилсон. Г.Эрдэнэбат Завханы гаралтай. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн найз ойрынх нь хүмүүсийн нэг гэх.

Энэ хүн С.Зориг агсаныг алсан жинхэнэ алуурчдыг баривчилсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг хүн. Тиймдээ ч хэвлэлд ярихдаа “Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Ажлын хэсгийнхэн энэ хэрэгт олон жил, сарын турш цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байдгаараа хичээсэн. Асар олон хүний хүч хөдөлмөр итгэл үнэмшил зүтгэл орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт төрөөс анхаарал хандуулж, хэргийг шалгахад шаардлагатай хөрөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчид хөдөө томилолтоор явж, шаардлагатай хүнээс тайлбар авах гэхээр зардал мөнгө, унаа тэрэгний асуудал хүнд байсаар ирсэн. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн болохоор хөдөө орон нутаг төдийгүй гадаадын улс орон руу шинжилгээ явуулсан. Сэжигтэй хүмүүсээс гадаадад очиж тайлбар мэдүүлэг авсан гээд олон ажиллагаа хийгдсэн. 1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалгасан. 65 хавтаст хэргийг ямар зүйлээр дүүргэсэн байх вэ. Энэ болгоныг нарийвчилж шалгасан. Сэжиг бүхий нэг хүний мэдээлэл нотлогдсон. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж, баримт болгон нь нотлогдсоор хэргийн гүйцэтгэгчдийн үйлдсэн хэрэг илэрсэн.” Гэсэн байдаг.

Харин ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтны хувийн мэдээлэл хийгээд гэрэл зураг олдохгүй байна. Нууцын зэрэглэлтэй мөрдөгчид нууц л байдаг бололтой.


Сэтгэгдэл

зочин [202.21.127.160] 2019-07-13 04:36:33

Элбэгдорж, Хурц, Эрдэнэбат гэх мэтийн хүмүүс гэмгүй хүмүүсийн нулимсанд удахгүй живж үхэх нь гарцаагүй

норов [182.160.34.59] 2019-07-12 04:55:55

Элбэгдорж ийм мулгуу хүмүүст найдаж Зоригийн хэрэг дарагдана гэж дэндүү гэнэн бодождээ.Хаа хамаагүй хүмүүсийг баривчилж ял тулгаад баларч байхын оронд хүн амины хноцтой хэрэгтэн 2 нөхрийг "илрүүлж" тэднийгээ дарамталж эсвэл мэхэлж хэрэг хүлээлгээд хэргээ дуусгасан бол Элбэгдорж захиалагч гэж илэрч балрахгүй л байсан даа. Одоо өнгөрсөн.Би алахыг мэдсэн,харин оролцоогүй гээд арай хөнгөн ял авах зорилго тавих л үлдлээлдээ,Гүйцэтгэгч нь Батүүл биш л дээ Харин мэдсэн байх магадлалтай, Мөрөн хурандаа сайн мэлнэ.Хэрэг илрэхгүй байх бүх нөхцлийг бүрдүүлсэн,Мөн Алтангэрэл хурандаа ч мэдэж магад.Сайн анализ хийж мөрдвөл ийм олон гар дамжсан юм илэрдэг номтой. Нямдорж анализ ямар нэгэн хэмжээгээр хийсэн Гэхдээ бүх материал үзэх боломж байгаагүй.Жамъянсэнгээ,Базаргүр хоёр их дөхүүлсэн үү бараг олсон ч байж магад Элбэгээ тэднийг ажлын хэсгээс гаргуулсан байдагт их учир бий Одоо хэдэн луугаруудыг олж хэрэг дээр суулгавал саад хийх хүн цөөрсөн Элбэгээ гүйцэтгэгчийн хамт торойгоод гарч ирнэ

00000 [103.10.23.111] 2019-07-12 04:12:48

ТИЙМ ИТГЭЛТЭЙ БАЙГАА ЮМ БОЛ БҮХ ОЛСОН БАРИМТААН ИЛ ГАРГА Л ДАА НӨГӨӨ ТАЛ ЧУХАМ ЮУ ХЭЛЭХИЙГ СОНСОЖ ШАЛГАЖ БАЙЖ ҮНЭН ХУДЛАЛЫГ МЭДЭХ БИШ ҮҮ

Иргэн [66.181.161.54] 2019-07-11 02:02:45

Хурц хулгай сайн хийж гавъяа байгуулсан тул ЭБИ нь генерал цолоор шагнасан байх оо

mongol [202.9.43.168] 2019-07-10 23:46:42

alban yyregtee hainga handsan geed ner todii olon niitiin tarhi ugaagaad duusnaa.

1964 [202.126.89.19] 2019-07-10 14:08:10

Одоо захиалагч нарыг хурдан илрүүлэх ёстой

Irgen [202.9.42.50] 2019-07-10 13:40:08

Hoer yduu irgenee gargaj chadahgui baij.eruugiin elment Hurtsiig horij chadahgui shuuh.prokupopoor yah bilee.Ardiin huuhdiig alagchilahaa boliosoi

Иргэн [66.181.161.54] 2019-07-10 23:21:42

Одоо энэ монголын төрд байгаа бүх шүүгчийг сольж байж л энэ төр засаг цэвэршинэ дээ

би [202.9.43.46] 2019-07-10 11:44:38

тэртэй тэргүй ард түмэн хуурамч биш.. мафитай тэмцсэн , тэмцэх дүр үзүүлсэн болгон дайсан буюу .... гэдгийг монгол малчин ойлгосон. тэд америого. зунгаа, европ. жийбэн гээд газар болгонд ном уншиж байгаа...

Зочин [66.181.179.209] 2019-07-10 04:54:32

Хурц яагаад генерал цол авсан байна аа ямар дайнд орсон юм бэ

Зочин [66.181.179.209] 2019-07-10 04:52:44

Ард иргэдийг нэг өөр Албан тушаалтай авилгачдыг яаж ялгаварлаж шүүхийг МОНГОЛЫН АРД ТҮМЭН харж байгаа шүү

Зочин [103.212.117.229] 2019-07-10 13:31:15

Harj bga shuu

Зочин [66.181.183.207] 2019-07-10 04:20:34

Хүн алаагүй хүмүүсийг хүн алсан гэж гүжирдэж ял оноосоныг гэмт хэрэгт тооцох эрүүгийн хуулийн заалт байх л ёстой. Энэ тухай хуульч нар яагаад ярихгүй байна даа? Жиг байна даа.

Зочин [202.126.88.147] 2019-07-10 03:49:01

Энэ хүмүүс хэрэг хийгээгүй гэдгийг Нямдррж хэлээд байгаа болохоос өөр хэнч өнөөдрийг хүртэл нотлоогүй байгаа шүү дээ Тиймээс хэргийн эзнийг Нямдоржоос асуувал дээргүйюу

Zochin [122.201.31.172] 2019-07-10 03:37:24

Uneheer nuutsiin zeregleltei murdugch bdag bol tuunii neriig il gargaj zarlaad bh yu bnada, hoorondoo hagaraad bval gadnii l zuush boldog gedeg, muu sain ch dotoroo yuma yarij bval...... gadaad bodlogiin huvid ner niitstei yum ene medee.

zochin [202.9.43.218] 2019-07-10 03:00:56

mun ch yadarsan bodoltoi , iim ugendee ard tumniig itgene gej bodood b.gaa ium b.kh daa...

зочин [150.129.142.125] 2019-07-10 03:00:23

Энэ алуурчин Элбэгдоржийн гар хөл болохоос биш үхсэний чинь ардын хүүхэд гэж хуцаад байгаан бэ?

Aluurchid mun!!! [66.181.161.43] 2019-07-10 02:57:21

Aluirchdyg eruudeh bagadaj bn! Zahialsan humuusiig eruudeed ch boltugai heluuleh heregtei! Tsaana ni uls turchid bga bolohoor iim zahialgat niitlel, ter uls turchid ni ilrehees buir noirgui suuj bga!!! Er ni ter menget l bolj bgadaa


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.