СОЁОЛОН: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д. Очирсүрэнгийн зээрд үрээ төрийн их баяр наадмыг хөтөллөө

Б.БУРМАА / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн түрүү, айргууд дөнгөж сая бариандаа орж ирлээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д. Очирсүрэнгийн зээрд үрээ төрийн их баяр наадмыг хөтөлсөөр барианы зурхайд орж ирлээ. Аугаа их эх орны минь алтан хоймор болсон Сэлэнгэ нутгийн зон олон өнөөдөр улсын баяр наадамд соёолонгоо түрүүлгэлээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ч.Махбалын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул Дээд шүүхийн шүүгч С.Нямжавын халтар үрээ, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.


Сэтгэгдэл

selenge [202.126.89.233] 2019-07-12 06:10:47

saixan naadaj baina uu.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.