Барианы өмнө морьтойгоо унасан ч айргийн тавд хурдалсан хүү

Д.Тулга / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд хурдалж явсан ч барианд орох мөчид хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян, түүнийг унаж хурдлуулсан хүүгийн тухай яриа энэ наадмын "чимэг" байлаа.

Шүдлэн насны морьд барианд дөхөн ирэх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү авхаалж самбаа гарган үрээгээ тавьж алдалгүй цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар эргэн мориндоо мордон гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан билээ.

Унаач хүүг Ц.Баярбат гэдэг. Тэрбээр 13 настай. Харин түрүүлж явсан ч хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ юм.

Хүүг мориноосоо унах үед үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер Н.Батнасан уралдааны үеэр гүйн очиж, моринд нь мордуулсан байна. Тэрбээр "Шүдлэн насны уралдааны үеэр түрүүлж давхиж байсан зээрд халзан үрээ хүүхэдтэйгээ бүдэрч унасан. Тэгэхээр нь гүйж очоод биеийг нь асуусан чинь бэртэл гэмтэл аваагүй байсан. Надтай хамт ДХИС-ийн сонсогч Бат-Эрдэнэ очсон. Хүүхэд “Би зүгээрээ ахаа намайг морин дээр мордуулаач өгөөч” гэж гуйсан. Морийг нь босгоод, хүүхдийг нь мордуулаад уралдааны замд оруулсан. Харин сүүлд миний мордуулсан зээрд халзан үрээ айргийн гуравт орсон байна лээ. Хүүхэд, уяачтай дахин уулзаагүй. Айрагдсанд маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.114] 2019-07-15 23:24:22

УНААЧ ХҮҮХЭД ГЭХЭЭР УНАЖ ОЙЧИЖ Л ТААРНА.УРАЛДААНЧ ГЭЖ ХЭЛЖ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ МОНГОЛЧУУДАА.

Zugeer uurgee l biyeluulsen bn shd, yun shagnuulah gej [108.218.234.108] 2019-07-15 15:07:49

2 tsagdaa ayulgui baidliig hangah uurgee l guitsetgej tusalsan bn, tiim shagnuulah yum hiisen gejuu. Huu ch gesen 1-t oroh yostoi baisan hurdan hulgiig zuv zalaagui uchraas mori ni haduuraad uur tish yavaad budreed unasiim bishuu. Huu teriigee uhamsarlaad morio arai taviad aldchaagui, uuruu mordoj chadahgui bolohoor tsagdaagaar tusluulj mordson. Tegeed ugaasaa hurdan mori bolohoor airagdsan bn. Huu ch tsagdaa ch hen ni ch shagnuulah yum hiisen gej bodohgui bn.

Зочин [66.181.191.73] 2019-07-15 11:52:52

Ene 2 jinhen myjik ! Hyyd shuurhai tusalsand bayarlalaa! Tv-eer haraad "WOW!" l gej suulaa! Harin ter battulga-ezentser n' ergeed yadaj Bayarlalaa gej helsengyui ontsgyui archaagyui ....er bn. HYY bol - mundagaa! Ih tom ambition-toi hyy bn!!!!

zochin [66.181.161.50] 2019-07-14 22:40:27

sergelen huu bna bayar hurgeye tsagdaagiin 2 alban haagzdad ezen ni bayr hurgeesei bilee jinhene mongol judag ene shuu mongolchuudaa

Зочин [122.201.31.30] 2019-07-14 22:26:24

Энэ олон сэтгэгдэл дандаа Баттулга таныг сэтгэлийн сайхан үгсийг сонсох гээд бүгд сайхан цагаан сэтгэгдэл бичжээ.Та яасан дүүрсэн нөхөр бэ? Хүү морь 2 цагдаагийн албанхаагчдыг баяруулах хэрэгтэй та бодоход хүнээр морио уялуулдаг гар биш биз.

Морь сонирхогч [103.57.95.74] 2019-07-14 22:21:17

Цагдаа хүүд маших баярлалаа ажил үйл нь бүтэмжтэй сайн явах болтугай

zaaya [202.126.88.68] 2019-07-14 21:34:15

Er zorig garasan huu tsagdaa natiig ene yyach shagnaj yram ogoorei tsaniltsaj awaatai

Зочин [59.153.114.46] 2019-07-14 19:33:40

Унасан хүүхэд сэргэлэн хүү байна лээ хүрэн халзан шүдлэн ч аргагүй хурдан эрлийз байна лээ. Эзэн нь 50 азарганы төл гэдгээ хэлсэн.

zochin [202.21.108.242] 2019-07-14 18:48:19

tegee l unaach hvvhedee bas tvnheer l shagnasan baih daa

Zochin [64.119.21.224] 2019-07-14 17:55:12

Unshaad l setgel hodolj bn ai bidnii mongolchuudiin er zorig setgelee gej zaluust ajliin amjilt husie

Зочин [103.212.116.175] 2019-07-14 17:43:29

Estoi sain zaluus bayr hurgej ajiliin amjilt husii

Нvнжиг [202.126.88.216] 2019-07-14 16:06:15

Морь нь айрагдсанд хожуу ч гэсэн баяр хvргэе 2 албан хаагч унаач хvvд талархалаа илэрхийлж баярлуулаарай монгол хvний жудагийг харуулаарай

Зочин [103.212.116.175] 2019-07-14 21:37:24

Ter hudan mornii ezen ene zaluust ydahdaa bayrlalaach baihguo yu hogiin buduulrg bna chuu hodoonii zarim n iim teneg bdg ym ternii neg bolj taarlaa

Ч.Дорж [103.9.88.154] 2019-07-14 16:04:48

Үнэхээр сэтгэл хөдөлж хоолой зангирсан.Үүнийг л Монгол наадмын ,Монгол хүний гайхамшиг гээд байгаа юм.

Зочин [66.181.161.5] 2019-07-14 15:33:39

Монгол хүн бүрийн сэтгэл хөдөлсөн дөө баярбат хүү цагдаа сонсогч гуравыг баярлуулахгүй бол угтаал цайдамын баттулгаа

Зочин [103.212.116.175] 2019-07-14 21:43:31

Ter teneg medehgui baihaa yanaa omnoos n ichih bolno terend ene humuusiin setgegdeliig unshij ogoh oir dotnii hun baiwal heregtei ogii gewel gantsaasaa uilii gewal sohoroosoo gedeg ym sh dee battulgaaaaaaa

Түмэн [64.119.25.174] 2019-07-14 15:12:21

Уг нь баяралсан талархасан аа илэрхийлчих хэрэгтэй л юм даа энэ цагдаа сонсогч 2 ямар хариу нэхсэн биш ёс жудагаа бодмоор доо.

Зочин [122.201.31.30] 2019-07-14 15:09:12

Уясан эзэн энэ хоёр залууд баярлалаа гэж хэлээч ичдэггүй нөхөр вэ! Энэ хоёр туслаагүй бол.....

Зочин [103.212.116.175] 2019-07-14 21:46:11

Ter bayrlalaa ch gej helehgui ym baih daa

Зочин [182.160.32.135] 2019-07-14 14:42:55

УГТААЛЦАЙДАМ СУМЫН Г.БАТТУЛГАА !!! ЧИ ЭНЭ 2 ЗАЛУУТАЙ УУЛЗАЖ ТАНИЛЦААЧ. 2 ЗАЛУУД 2 ХАЛЗАН ЦАГААН ХОНЬ ӨГЧ ТАЛАРХААЧ. ЧИМЭЭГҮЙ ОЛОН ХОНОЛОО. ОЛОН ТҮМЭН ЧАМАЙГ ХАРЖ ДҮГНЭЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ... ЭНЭ 2 ЗАЛУУ СЭТГЭЛ ГАРГАЖ ХӨДЛӨӨГҮЙ БОЛ Ч ... ЧИ ХӨӨРХИЙ АМЬТАН УУ ҮГҮЙ ЮУ....

Зочин [66.181.180.109] 2019-07-14 14:04:03

Энэ хүү, бөхийн шинэ аврага цолтон Оюнболд, Баянхонгорын хоёр гээд 4 хүн энэ жилийн наадмын гол Баатрууд байлаа

Зочин [103.9.90.98] 2019-07-14 13:44:44

морины эзэн энэ бор хүү, цагдаагийн ажилтан сонсогч 3-ыг баярлалаа гээд 20 цаасаар урамшуулаасай энэ цагдаа амжиж мордуулаагүй бол 3-т орж ирэхгүй л байсан даа тэр хүү хувиа бодоод цулбуураа тавьчихсн бол мөн л бай шагналгүй бн ш дэээ

Зочин [202.126.89.161] 2019-07-14 13:20:17

ЗУРАГТААР би сайн харж байсан үрээ бүдрээд унахад их харамсаж байлаа гэтэл гэнэт 3 дээр ороод ирсэн би хүүг өөрөө мордсон гэж ойлгосон гэтэл цагдаагийн ажилтан тусалжээ БАЯР хүргий, Эзэн нь цагдаагийн ажилтныг 1 хониор шагнасан зөв баах шүү, сайн бодоорой

Г.Дорж [202.126.89.96] 2019-07-14 13:31:40

Эргүүлийн офицер Батнасан, сонсогч Батэрдэнэ нар үүрэгээ онц биелүүлж шуурхай ажиллаж түмний талархал хүлээлээ.Морь хүү хоёр ч үүрэгээ гүнзгий ухамсарлаж газрын хөрсийг эргэтэл тоос татуулан цаг хугацаа хожиж айрагдсан нь үнэхээр монгол наадмын бахархал байлаа зурагтаар харсан манай гэр бүлийнхэн бүгд бахархаж би утсандаа бичлэгээ хадгалав.

naadamch [202.126.88.46] 2019-07-14 13:08:20

Setgel xodolson shuu


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.