Монгол наадмын чимэг молор эрдэнээ магтахуй

Д.Тулга / Спорт

Айраг исэж, адуу янцгаасан монгол наадам хичнээн сайхан. Уяан дээрээ үүрсэж, тогтож ядан байгаа молор эрдэний морин төвөргөөн, монгол хүүхдийн гийнгоо сонсоод сэтгэл баясаж, зүрх огшдоггүй хүн гэж үгүй. Жилээс жилд наадмын морины уралдаан илүү сайхан, маргаангүй, зохион байгуулалттай болсоор байна. Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд үзэгчдийн суудлын тоо нэмэгдэж, амар тайван, сэтгэл өөдрөг наадахад шаарпдлагатай бүх зүйл л байх болжээ. Анх Хүй долоон худагт наадсан жил 00-ын асуудал үнэхээр хүнд байж, олон түмэн бухимдаж, гомдол тээсэн үг шидсээр байсан.

image

Нар хур тэгширсэн монгол наадмын эхний өдөр буюу шүдлэн насны морины уралдааны барианы өмнөхөн сэтгэл сэрдхийлгэм үйл явдал болсон. Шүдлэн насанд 298 хурдан үрээ бүртгүүлснээс 184 нь гараанаас гарч, гуравт хурдалсан Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ, унаач хүү Ц.Баярбат нар олноос онцгой байсан юм.Түрүү магнайд цойлж явсан хүлэг хадуурч, унасан хүүхэд нь амыг нь татахад бүдэрч унасан. Золоор хамгийн ойр байсан цагдаагийн ажилтан, сонсогч хоёр туслахаар очиход “Ахаа би зүгээр. Намайг морьдуулаад өгөөрэй” хэмээн гуйхад нь тусалснаар хүү эхний гуравт орж ирсэн. Ижилгүй хурдан хүлэг гэдгээ баталж чадсан юм.

image

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер Н.Батнасан, ДХИС-ийн сонсогч Бат-Эрдэнэ нарт олон хүн талархал илэрхийлж, урмын үг нийгмийн сүлжээгээр илгээсээр байна.

Хурдан морины уралдааны явцад нийт 30 хүүхэд мориноосоо унасан гэх ч хүнд гэмтэж, бэртсэн нь үгүй гэдгийг зохион байгуулах комиссынхон хэлсэн.

Нэг зүйлийг наадамчин олон анзаарсан байх. Хүүхдийн эрүүл мэндэд анхаарч малгай, өвдөг, тохойвч, цээжний хамгаалалт зүүсэн нь сайн ч малгай нь өмсөхөд таагүй байгаа бололтой. Олон хүүхэд малгайгаа барьсаар барианд ирж байгаа харагдана лээ.

Төрийн наадамдаа айрагдаж, алдар цолоо дуудуулсан хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхэд хурсан олноо сайхан баярлууллаа. Төрийн тэргүүнээсээ шагналаа гардахдаа хууч хөөрөөд амжсан унаач хүүхдүүд сэтгэл баясгаж, мэлмий мялааж, хайр энхрийлэл түгээлээ. Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадлаа монгол түмэн.

image

image

image

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдааны дүнг нэгтгэн танилцуулж байна.

ШҮДЛЭН

1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хүлэг

2. Төв аймгийн Баян сумын уугуул уяач Нямжавын хар хурдан

3. Төв аймгийн Цайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан

4. Завхан аймгийн Цагаан чулуут сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан

5.Говь Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг

ХЯЗААЛАН

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Ажнай" галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ ээрд

2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын з

3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул н.Баттөмөрийн хүрэн

4. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас" цавьдар

5. Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр

ИХ НАС

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор

2. Завхан аймгийн Завханмандал сумын уяач, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар морь

3. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал, Монгол Улсын алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн элбэг хээр

4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямаын Баттөмөрийн хар морь

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хурдан зээрд

СОЁОЛОН

  1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун

3. Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын халтар,

4. Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач Сандагийн Нямжавын халтар

5. Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор

АЗАРГА

  1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, бунд тамгатай хонгор азарга
  2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Алдарт уяач Нямын Баттөмөрийн сартай хонгор азарга
  3. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Мөнхтулгын бор зүсмийн зангуу тамгатай хонгор азарга
  4. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Д.Эрдэнэбатын мөлүү хул зүсмийн монгол б тамгатай хонгор азарга
  5. Архангай аймгийн Хотонт сумын Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар зүсмийн сар, дөл тамгатай хонгор азарга

ДААГА

1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага

2. Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Дагвасүрэнгийн халиун даага

3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат С.Батмөнхийн халтар

4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын шаргал

5. Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага


Сэтгэгдэл

Бямбаа [203.91.115.37] 2019-07-17 10:47:58

Д Лхагвасүрэн ахдаа баяр хүргэе?

mgl [66.181.161.53] 2019-07-16 22:56:08

serdhiilgem gedeg ni arai zohimjgui ug bna ogshooson gewel chimegtei unshagdah baih

Nddn [103.212.117.133] 2019-07-16 15:59:04

Za yahveee zaya n tushssen shuudee. Neeh magtuulaad neeh shagnal avahbgeed ch yah bilee dej

Зочин [66.181.170.73] 2019-07-16 15:57:23

эрлийз халзангийн эзэн хуншигүй эр бололтой. хүүхэд мундаг байлаа халзан үрээ бол яалт ч үгүй байдаг л нэг эрлийз юм билээ

Зочин [122.201.31.30] 2019-07-16 11:21:17

Баттулга уяач аа өөрт чинь нэр алдар авчирсан цагдаагийн 2 алба хаагчид баярлалаа гэж хэлмээр байна. Хүний сайхан сэтгэл хаачив.Наад хүмүүс чамаас шан харамж нэр алдар хүсээгүй билээ.

Зочин [103.212.116.175] 2019-07-16 11:42:39

Ter ih erruu garaa bayrlalaa geed ch helehgui chamaas eroosooch shan haramj gordohgui sh dee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.