Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт аянга бууж 112 бог мал хорогдлоо

М.Амаржаргал / Орон нутаг

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар усархаг дуу цахилгаантай бороо үргэлжлэн орж байна. Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан баг “Аж богд” уулын Загалын Индэрт гэдэг газар иргэн Цэцгээ, Алтансүх нарын хотонд 112 бог мал дээр 2019 оны долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 минутанд аянга буусан гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Уг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 450 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 90 кмт оршдог. Өгсөн мэдээллийн дагуу аймгийн онцгой байдлын газраас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллажээ. Одоогоор холбогдох байгууллагууд хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.37] 2019-07-17 16:32:15

Байгалийн гамшиг энэ бишээ? аянга буух буухгүй газар байдаг юмаа?Алтан Төр чинь малыг өгсөн Одоо юу хэрэгтэй бэ?болно?

Даваа [203.91.115.37] 2019-07-17 16:24:58

Хувьдаа малаа авсан та нарын ажил муутайг тэнгэр ивээсэнгүй дээ?Наад захын мал маллах ухаан алга даа?Үндсэн хуулийн заалтаас хасах хэрэгтэй?Малчид мал авсан мөнгөө төл?Аянга буух газар буухгүй газар ?бас байдаг юмаа? Мал буян дагаж өсдөг юм шүү дээ?

Зочин [202.179.18.52] 2019-07-17 10:18:08

Даатгуулах ёстой. Төр хариуцах учиргүй. Тэр үндсэн хуулиас мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг хасах зөв

Иргэн [66.181.161.52] 2019-07-17 10:03:34

Байгалын гамшигт нэрвэгдэгсэн хүмүүст тусламж үзүүлэх нь төрийн үүрэг. Тиймээс ард иргэд татвар төлдөг шүү дээ.

zochin [202.70.46.20] 2019-07-17 09:46:48

baigaliin gamshig hetsuu sh dee ta nar yah gej ingej bdgiin

зочин [202.180.220.172] 2019-07-17 09:06:38

Малын ашиг шимийг малчин л хүртэнэ. Зарж үрэх эрх нь малчинд л байна гэхээр мал бол зөвхөн малчны хөрөнгө. Малаа зарахдаа, алж идэхдээ төрөөс асуудаггүй байх аа!!!!!! Үхэж үрэгдэхээр нь төр хариуцах болдог хаашаа янзын ичгүүргүй хэрэг вэ???? Социализмын үед малчин хүн жинхэнээсээ төрийн мал маллаад үхэхээр нь өөрөө цалингаасаа төлдөг байсан юм шүү.

зочин [202.180.220.172] 2019-07-17 08:59:44

Мал төрийн хамгаалалтанд байна гэсэн заалтыг үндсэн хуулиас яг одоо хасах хэрэгтэй. Малчид зуд турхан, байгалийн гамшиг, малын өвчлөлөөс өөрийн малаа хамгаалах хэрэгтэй. Гэтэл манай малчид айл хотлоороо нийлж архи айраг эргүүлэн жаргаж байгаад л мал нь үхэхээр төр хамгаалах ёстой гээд хууль яриад сууж байдаг боллоо. Ядаж малаа бүрэн даатгуул, вакцин хийлгэ.

irgen [66.181.183.22] 2019-07-16 20:30:40

baragduulah uchirtai yumaa harin ta anhaaral seremjtei yavbal ayuliig toirch bolno shine ueiin hun bug mini

eej [66.181.184.111] 2019-07-16 20:07:55

baigaliin uchruulsan hohirliig bas baragduulah uu, tegvel ene muu chanartai zamaas bolj mashin tereg evderdeg ug n ezentei l zuil, hohirloo baragduuluulay

Зочин [202.126.88.222] 2019-07-16 18:10:05

Хохирлыг барагдуулах талаар ажиллаж байна гэнэ үү?

Зочин [150.129.143.45] 2019-07-20 04:18:57

тийм байгалын гамшигийн хохиролыг улс барагдуулах үүрэгтэй байдгым шүүдээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.