ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Д.Тулга / Хууль

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.18-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Гэнэтийн үер усын аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар, 19-нөөс ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

http://mglpress.mn/media/mglworld/content/%D1%86%D0%B0%D0%B3%20%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80/olloo_mn_1498613346_raindrops-plants-smell.jpg.653x0_q80_crop-smart.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хариуцлага хариуцлага бас дахин хариуцлага

Environment Minister Francois de Rugy has been under unrelenting pressure for a week after the Mediapart website accused him of hosting friends to opulent meals, complete with lobster and vintage wines, while he was speaker of parliament.

Дэлхийн олон оронд эрх мэдэлтнүүд төсвийн мөнгөөр дур мэдэн тансагласан бол хүлээх хариуцлага нь тодорхой, өөрсдөө ч ухамсарлан уучлалт гуйж ажлаа өгдөг.

Францын Засгийн газрын гишүүн төсвийн мөнгөө хавчтай тансаг зэрэглэлийн зоог барьсан гэсэн скандал дэгдсэний дараа үүрэгт ажлаасаа сайн дураар огцорлоо. Өнгөрсөн 9-р сард Хүрээлэн буй орчны сайдаар томилогдсон Франсуа де Руги нь БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын хүн гэгддэг бөгөөд 2017 болон 2018 онд парламентын даргаар ажиллаж байсан юм байна.

http://resource4.sodonsolution.org/unen/image/2019/05/01/alpbr2v82gwtlphh/1-17-6.jpg

Өглөөний оргил цаг. Замын түгжрэл, их хотын багшралын улмаас үүссэн зогсоолын олдоц. Өглөө бүхэн нүдээрээ харж, уушгиараа амьсгалдаг тоос шороо, нүүрсний угаар, ургаагүй өнгө алдсан модод. Эдгээрийн араас банкны лизинг, гэртээ болон ажлын ширээн дээр дэлгэсэн дуусгаагүй ажил уншигч Таныг бухимдуулж байж магадгүй юм.

Тэгвэл агаар, орчны бохирдол, орчин цагийн завгүй монгол хүн бодлын ачааллаасаа хумслах гарц бол өглөөний алхалт билээ. Өглөө гэрээсээ гараад, өөрийн мэдэлгүй таксинд гар өргөн зогсож байдаг. Автомашины дугаар явдаггүй өдөр ихэвчлэн энэ тохиолдоно. Хэрэв автомашингүй бол өдөр бүр энэ муу дадлаа дагадаг гэсэн үг. Муу дадал юутай холбоотой гэхээр хүний далд ухамсар, өдөр хийдэг үйлдлээс улбаатай. Үүнийгээ өөрчлөөд, нэг долоо хоног хөлийн хөшсөн булчингаа ажиллуулаад нэг үзээрэй үр дүн гарах болно.

Нүдээ хамгаалах 5 зөвлөгөө:

http://gstat.mn/newsn/advice/eyes_.jpg

1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.

2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.

3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг

4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх

5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Амттай өглөөний цайны санал

Цэцэгт байцааны зутан шөл

http://gazarshim.mn/wp-content/uploads/2014/11/58.jpg

Орц:

Талх- 3 зүсэм

Масло- 4 а\х

Сармис- 1 хумс

Сонгино- 1 ширхэг

Гурил- 2 а\х

Брокили- 500 гр

Тахианы шөл- 500 гр

Давс- 1 ц\х

Хийх арга

Талхаа жижиг дөрвөлжин хэрчээд, халаасан хайруулын тавгандаа 1 а\х масло хийж, талхаа нэмээд шарна. Шөл бэлтгэх саваа халаагаад 3 а\х маслоо хийгээд сайтар халаана, дараа нь сонгиноо хийгээд хуураад, гурилаа нэмж хуурна, дараа нь брокилигоо нэмнэ. Өмнө нь бэлтгэж тавьсан тахианыхаа шөлийг нэмээд давсаа хийгээрэй. 4-5 минут буцалгасаны дараа холигчид хийгээд холиод, таваглана. Сухар аа дээр нь тавьж өгөхөө мартав аа.


Сэтгэгдэл

Irgen [202.9.43.103] 2019-07-18 03:28:37

Tanai medee dan aldaatai zyil niitlex ym medleg chadvar myytai xymyys olon bdag bxaa tsetsegt baitsaatai shul geed brokolitoi bx ym xool ynd em emchilgeenii xydal aldaatai medeelel bainga xiixee bolivol deer de


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.