Жюү жицүгийн Азийн аваргууд тодорч эхэллээ

М.Амаржаргал / Спорт

Монгол Улсад анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны тамирчид өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр болсон файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан аваргын алтан медаль хүртэж, Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа. Түүнээс гадна файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Түвшинзаяа, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медалийн эзэд болсон байна.

Тэмцээний эхний өдөр явагдсан эрэгтэйчүүдийн төрөлд Тайланд, БНСУ, Киргиз, АНЭУ, Йордан, Бахрайн, Киргизстан, Хонконг зэрэг орны тамирчид медалийн тавцанд зогсжээ. Дуо системийн холимог төрөлд Тайландын хоёр баг эхний хоёр байрт орсон бол Бангладеш хүрэл медаль хүртэж, Монголын баг дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр newaza төрлийн эрэгтэйчүүдийн 56, 62, 94 кг, контакт төрлийн эмэгтэйчүүд, файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 69, 77, 85, +94 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай байна.

image

Казахстаны багийн бүрэлдэхүүнд 2016 онд дэлхийн аварга цолыг хүртэж байсан Молдир Мекенбаева хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй багтсан билээ. Тэрбээр маргааш тэмцээнтэй бөгөөд өнөөдөр манай улсад хүрэлцэн ирээд байна. Мөн түүнээс гадна дэлхийн олон шилдэг тамирчид Бөхийн өргөөнд өрөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнийг сурвалжлахаар Арабын нэгдсэн Эмират улсаас гурав, Тайландаас медиа бүтэн баг хүрэлцэн ирж ажиллаж байгаа бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Бөхийн өргөөнөөс шууд дамжуулан хүргэж буй юм.

Монгол Улсад анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг http://mjjf.mn сайт болон Mongolian jiu jitsu фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэж эхэлжээ. Тэмцээн энэ сарын 21-нд өсвөрийн тэмцээнээр өндөрлөнө.

image

image


Сэтгэгдэл

зочин [66.181.166.196] 2019-07-19 15:15:11

Өчнөөн жил зууралдсан жүдо, чөлөөтөөрөө олигтой барилдчихаж чадахгүй байж юу яасан жж ёстой яршиг л баймаар юм, бөхийн хэнээтнүүд толгой гэж хэцүү ч юм аа даа зайлуул

ок [64.119.24.136] 2019-07-18 14:20:28

за тэр хөгжих нь яахав гэж бодоход, энэ бөхийн өргөө гэж заваарсан удирдлагуудтай газар байна, баригдаад өчнөөн жил боллоо, орой болгон л тоглолт шоу 20 жил зохиолоо, гэтэл гадаад орчноо ч нэг тохижуулжихгүй, халтайсан л юм байхын, нэг аятайхан засвар хийгээд машины зогсоолооо томсгоод, сая энэ тэмцээнэээр тависан гадаах цэцэгнүүдийнх савыг ээ арай л аймаар орк наасан, нээх барзайсан цэнхэр өнгөтэй, үнэн орк юмаа, хотын удирдлага хууль дүрэм гаргаж, гадаах орчноо угааж арчихгүй байгаа албан байгууллагын үйл ажиллагаа шууд зогсоогоочээ, монгол нээрээ хаа очисон бохир заваан , байх юмаа нээрээ

Зочин [66.181.189.136] 2019-07-18 13:39:17

Энэ спорт хэзээ ч Олимпынн төрөл болж чадахгүй, нийтийн биеийн тамирын нэг төрөл л үлдэх цөөн хүнтэй манайх шиг газар бол хий цаг барсан зүйл юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.