Амарч, зугаалж явсан иргэд усанд осолдож амиа алджээ

Б.БУРМАА / Орон нутаг

Увс аймгийн Давст сумын Хандгайт баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Увс нууранд дөрвөн хүн сэлж байснаас Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ өчигдөр өдрийн 17:50 цагт живж амиа алджээ. Дуудлагыг 07.18-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:45 цагаас эхлэн нуурын эргээс 300 метрт завиар, 2.5-3 метрийн гүнд 23 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Харин өнөөдөр өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж иргэн О-ийн цогцосыг гаргасан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.44] 2019-07-20 06:47:08

Uheed duushiin bna doo zun zugaaldag asuudliig horgildgiimuu yadgiin zam tbiad oghoor bugd nisdeg baatruud onholdood uhdel bolhiin zamgui baisan n deer us uzeeguim shig l jibeed uhetsgeehiim yamaar ch uym b deeee

Зочин [66.181.191.249] 2019-07-19 20:58:53

увс нуур аймгийн төвийн урд байдаг гэнэ ээ хахаха

зочин [103.229.121.94] 2019-07-19 20:05:58

Настай хүний үг сонс амьдралдаа хэрэгжүүл залуучууд аа яая даа байз та нарыг...

Зочин [202.179.31.118] 2019-07-19 16:08:11

Усны хантааз авчихаач. 40 000 л гэж байлээ. Чанартай эсэхийг нь мэдэхгүй.

hi [37.47.237.41] 2019-07-19 14:33:19

Нуурын ус холгуй хол бай гэдэгсэн настай хуиуус


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.