ИХ ХУРД: Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр түрүү магнай боллоо

М.Амаржаргал / Спорт

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Азарганы уралдаанд бүртгүүлсэн 49 хүлгээс 46 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр Түрүү магнай, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан Аман хүзүүнд хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал айргийн гуравт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар айргийн дөрөвт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

image

image

image


Сэтгэгдэл

морь уяач [64.119.19.143] 2019-07-21 02:38:54

Ээ хөөрхий дөнгөж 46 азарга уралдаж чансаа хамгийн муу уралдаан болж ямар багийн өдөрлөг болж байгаа биш.Ийм сүржин нэртэй уралдаан зохиохоо болих юм биш үү?

Zochin [66.181.180.249] 2019-07-21 08:41:54

Улс бүс аймагтаа түрүүлж айрагдсан шилмэл хүрдан хүлгүүд урилгаар оролцдог наадам юм аа Ийм учраас хамгийн хурдан адуу шалгаруулдаг наадам гэдэг юм тоо чухал биш


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.