Шилмэл морьдын уралдаанд түрүүлсэн морьны эзэнд машин, унасан хүүхдэд нь байр өглөө
НЭМЭЛТ: 18:00
"Их хурд-8" наадам хурдан морины азарганы уралдаанаар эхэлж, түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харъяат Баасансүрэнгийн Нямжавын улаан хээр хурдалж торгон жолоо өргөсөн бол Шилмэл хүлгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай боллоо. Түрүү морины байнд “Land cruiser” маркийн автомашин өгч, уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат мөн нэг өрөө орон сууцны шагналын эзэн боллоо.Харин маргааш /2019.07.21/ их насны морьдын уралдаанаар Монгол туургатны өв, соёлын наадам үргэлжлэх юм.
ШИЛМЭЛ МОРЬДЫН УРАЛДААНД Ц.ЧИМЭДБАВУУГИЙН ХҮРЭН ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ
Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан шилмэл хурдан морины уралдаанаар үргэлжилж байна. Шилмэл хурдан хүлгүүд 22 км-ийн зайнд уралдсан юм. “Их Хурд-8” наадмын шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.
1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай
2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүү
3. Төв аймгийн Баян сумын харъяат МУМУ П.Энхмөнхийн хул айргийн гурав
4. Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжавын зээрд айргийн дөрөв
5. Төв аймгийн Батсүмбэр сумын МУТМУ С.Лувсанбалдангийн халтар
Сэтгэгдэл