ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Д.Тулга / Боловсрол

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: MEDEE.MN САЙТ 2019.07.22-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжлоорой

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

https://updown.mn/wp-content/uploads/2017/07/tsag-agaar.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, бусад нутгаар сэрүүсч 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна.

дөрвөн улиралтай Монгол орондоо бид эзэн нь болон мэндэлсэн. Тиймээс эх орноо танин мэдэж, бахархаж дээдлэн, хайрлан хамгаалах зорилготойгоор сайхан Монгол орныхоо 21 аймгийн 21 байгалийн үзэсгэлэнт газрыг та бүхэнд танилцуулж байна.

Сайхан монгол орны минь гайхамшигт газар

Аялал зугаалгын цаг эхэлсэн учир эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгальтай газраас танилцуулж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

http://ic.pics.livejournal.com/albert_motsar/33604518/409582/409582_original.jpg

Улаан цутгалан

Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.

ӨМНӨГОВЬ

http://www.budda.mn/images/budda/%D0%91%D0%B0%D1%8F%D0%BD%D0%B7%D0%B0%D0%B3%20%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B3%20%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80___.jpg

Баянзаг

Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэлийн бүсэд ордог. Үлэг гүрвэл хэмээх агуу том амьтны өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн амьдарч байжээ гэдгийг хүн төрөлхтөнд анхлан мэдүүлсэн гайхамшигт газар. Тиймээс Монголын төдийгүй дэлхийн палентологийн шинжлэх ухаанд данстай бүс нутаг болжээ. Заг мод ихтэй учраас Баянзаг хэмээн нэрийдсэн байна.

ЗАВХАН АЙМАГ

http://resource.hiub.mn/hiub/images/2015/1/eb8d130dc96458e6ffcc57cb9f04525b/7bhk9grib4b3jfvj2npefg8kir_l.jpg

Отгонтэнгэр уул

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг Мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй.

ХАГНААС САЛАХ ШИЛДЭГ АРГА

https://media.caak.mn/cache/6f/af/6faf8a6a3bf2dd661b00f95d69ca5db3.jpg

Нимбэг Нимбэг дэх нимбэгийн хүчил нь үсний гэмтэлд сайн бөгөөд хагны эсрэг үйлчилгээтэй. Энэ хүчлээр загатнаа зэрэг толгойн олон зовиураас салж болно. Хэрхэн хэрэглэх: Нимбэгээ хэд хуваан зүсээд шүүсийг нь шахаж авна Энэ шүүс дээрээ хагас аяга тараг хийж сайтар хутгана Хуйхан дээрээ түрхээд хагас цаг байлга Үсээ маш сайн угаагаарай.

ХҮҮХДЭЭ НОМОНД ДУРТАЙ БОЛГОХ АРГА

https://img.epochtimes.com.tw/upload/images/2017/03/12/250780_medium.jpg

НОМЫГ ХАРИЛЦААНЫ НЭГ ХЭЛБЭР ГЭЖ ҮЗЭХ

Хүүхэдтэйгээ хамт ном унших нь зүгээр хэдэн үг хооронд нь холбоод байгаа зүйл биш юм. Энэ нь хүүхэдтэйгээ зугаатай цаг өнгөрүүлэх нэг боломж. Ном уншиж өгч буй таны өвөр дээр суугаа хүүхдэд номноос илүү тантай ойр байгаа нь илүү чухал байдаг.

НОМ УНШИХ ТОГТСОН ЦАГТАЙ БОЛОХ

Орой унтахынх нь өмнө хүүхдэдээ ном уншиж өгөх нь хүүхдийг тайвшруулж, бат бөх нойрсоход нь тусалдаг. Унтахынх нь өмнө, өглөөний хоолоо идсэнийх нь дараа, цэцэрлэгээсээ ирснийх нь дараа гэх мэт ном унших тогтмол цагтай болох нь гэр бүлийн нэг тогтмол уламжлал болох юм.

ХҮҮХДИЙН НАСАНД НЬ ТОХИРСОН НОМЫГ СОНГОХ

Хүүхдэдээ номоо үзэж харахад сонирхолтой ном сонгон авч өгөх хэрэгтэй. Тод өнгөтэй, бодит мэт зурагнуудтай чанартай номууд байвал зүгээр. Зөвхөн хүүрнэн өгүүлсэн зохиолууд ч бус хүүхдийн ойд тогтож үлдэх шүлгийн ном ч байж болох юм. Хамгийн гол нь тухайн ном хүүхдийн тань насанд тохирсон байх нь л чухал юм.

ТОГТОЖ СУУДАГГҮЙ ХҮҮХДИЙГ ХҮЧЛЭХГҮЙ БАЙХ

Богинохон ч гэсэн үлгэрийг дуусгаж чадахгүй, нэг газраа тогтдоггүй хүүхэдтэй бол санаа зоволтгүй. Сонирхолтой ном хамт эргүүлж тойруулан үзэхэд хэдэн хором зарцуулаад хүүхдээ үргэлжлүүлэн тоглуулж болно. Хамтдаа ном унших цагаа аажим аажмаар нэмээрэй.

ХАМТДАА ҮЛГЭР, ТҮҮХ ЗОХИОХ

Машинд хамтдаа сууж явахдаа ч юм уу, цэцэрлэг рүү нь хүргэж өгөх замдаа хамтдаа үлгэр, түүх зохион ярилцаарай. Хүүхдийнхээ төсөөлөн бодох чадварыг ажиллуулж, түүний саналыг асуугаарай. Түүнд ямар ч түүх зохиож болохыг мэдрүүлээрэй. Хамтдаа бяцхан ном бүтээж ч болно шүү дээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.