Амралтын өдрүүдэд ослын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Б.БУРМАА / Хууль

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.07-20,21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд таван хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 2019.07.20ны 03 цаг 20 минутын орчимд Дундговь аймгий Луус сумын 2р багийн нутаг “Наран” гэх газар /Аймгийн төвөөс урагш 49км/ асфальтан замд Lexus 470 маркийн автомашины жолооч Э нь Howo маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай, эмэгтэй А нас барсан хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын гурав нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, нэг осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ослуудын гурав нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсоны хоёр нь явган зорчигч хэлбэрээр, нэг жолооч хэлбэрээр оролцсон байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна


Сэтгэгдэл

Irgen [202.179.24.24] 2019-07-22 06:59:23

Sogtuu jolooch nariig nasaar ni joloo barih erhiig ni hasuul taarna. Sogtuu joloo bariad hun alaad yavah ymaa

Зочин [202.131.227.178] 2019-07-22 01:27:31

Lexus 470 маркийн автомашины жолоочын буруу байлгүй. тийм малууд нэг л тэнэг хүмүүс шүү:


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.