Марвелийн шинэ супер баатрууд тодорлоо

М.Амаржаргал / Энтертайнмент

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Comic-Con арга хэмжээ АНУ-ын Сан-Диего хотод долоодугаар сарын 17-21-ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний үеэр энтертайнмент салбарынхан шинэ комик ном, видео тоглоом, кино, цувралуудаа танилцуулдаг билээ. Энэ жил Comic-Con арга хэмжээний 50 жилийн ой давхар тохиож буйгаараа онцлог аж.

Энэ үеэр Марвел студи 2020, 2021 онуудад нээлтээ хийх бүтээлүүдээ танилцуулж, фэнүүдийнхээ чихэнд чимэгтэй хэд хэдэн мэдээллийг дуулгалаа. Марвелийн ерөнхий продюсер Кевин Файги “Phase 4” төслийн хүрээнд шинээр хийгдэж буй "The Eternals" кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нар супер баатрын дүр бүтээхээр болжээ. Мөн Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээнэ.

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.122] 2019-07-22 09:26:16

Өчигдөр гарсан мэдээ. Хоцорч явна даа. өчигдөр би өөр орны хуудаснаас уншсан.

Зочин [114.160.120.154] 2019-07-22 12:21:47

хаха зүгээрл арилж үз эрдэмтэй хүн дѳлгѳѳн гэдэг шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.