Б.Ганзориг: Улаан хоолойн хорт хавдраар жилд 400 орчим хүн шинээр оношлогдож 90 хувь нь нас бардаг

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-БАРУУН АЙМГУУДАД УЛААН ХООЛОЙН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГАА НЬ ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ-

Улаан хоолойн хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүмүүс юуг анхаарах, хэзээ эмчид хандах талаар Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Баатарын Ганзориг эмчтэй ярилцлаа.

-Бидний ярих сэдэв улаан хоолойн хорт хавдар. Тиймээс хоол боловсруулах эрхтэнд ямар үүрэг гүйцэтгэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу?

-Хүнд хоол боловсруулах систем гэж байдаг. Хоол идэхэд залгиур хоолойгоор дамжаад улаан хоолой руу ороод цаашаагаа ходоо руу ордог. Улаан хоолой хүн хоолыг зажилж жижиглэсний дараа ходоод руу дамжуулж явуулдаг нарийхан хоолой хэлбэртэй 25-30 орчим см урттай булчинлаг эрхтэн юм. Амин чухал эрхтнүүдийн дунд их түвэгтэй байрлалд байдаг. Яагаад гэхээр голтод байрладаг. Голт гэдэг нь хоёр талаараа хоёр уушигаар хязгаарлагдана. Мөн зүрх болон гол амин судсууд цээжний нугалмын завсар байрладаг. Гол үүрэг нь хоол боловсруулах системд хоол дамжуулдаг эрхтэн гэж ойлгож болно.

image

-Улаан хоолойн хорт хавдар сүүлийн жилүүдэд манай улсад нэмэгдэж байна. Учир шалтгаан нь юундаа байна?

-Өвчлөлийн байдлыг аваад үзвэл өндөр хөгжилтэй баруун европийн орнууд болон латин америкт харьцангуй цөөхөн ховор тохиолддог өвчний тоонд ордог. Харин манай улсад эсрэгээрээ зонхилон тохиолдох хортой хавдрын тоонд ордог. Нийт тохиолдлоороо эхнээсээ VI байрт орж байна. Хятад, Солонгос, Япон гэсэн Азийн бусад улс орнуудад улаан хоолойн хорт хавдар элбэг тохиолддог. Уг өвчлөл яагаад ийм өндөр байгаа нь Азийн орнуудын онцлог байна уу, амьдралын хэв маяг төстэй байж магадгүй юм. Монгол Улс гурван сая хүн амтай. Гэтэл жилд ойролцоогоор улаан хоолойн хавдартай 400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг.

-Улаан хоолойн хорт хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйл нь юу вэ?

-Хамгийн том бие даасан шалтгаан нь удамших хандлага. Удамшлын өвчин биш. Аав, ээжээс нь хүүхдэдээ хортой хавдар дамждаг биш, хандлага байдаг. Яагаад хандлага байдаг вэ гэхээр улаан хоолойн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн дараагийн үр хүүхэд, ач зээ нар, цусан төрлийн ах дүү нар нь энэ хавдраар өвдөх магадлал өндөр. Үүнийг удамших хандлага гээд байгаа юм. Ер нь бүх төрлийн хавдруудад ийм хандлага харагддаг. Улаан хоолойн хавдрыг үүсгэж буй эрсдэл хүчин зүйлүүд олон байдаг. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ. Улаан хоолойн архаг суурь өвчлөл. Шархлаа, хоргүй хавдар, мэдрэлийн гаралтай улаан хоолойн өвчин, цүлхэн, улаан хоолойн гэмтлүүд хорт хавдар үүсгэдэг. Мөн барретын улаан хоолой гэж нэрлэдэг өвөрмөц нэршилтэй өвчин байдаг. Энгийн үгээр хэлбэл цээж нь хорсдог хүмүүсийн ходооны хүчил нь их байдаг. Хүчил нь дээшээгээ улаан хоолой руугаа цацагдаад доод хэсгийг нь түлсээр байгаад салст бүрхэвч нь солигддог. Эсийн өөрчлөлтөд ордог гэсэн үг. Ийм тохиолдолд удаан явахаар улаан хоолойн хортой хавдар болдог. Монгол хүмүүстэй холбоотой улаан хоолойн хорт хавдрын бие даасан шалтгаан байна. Монгол хүн халуун хоол, цай их уудаг. Нийтээрээ буцлам халуун цайг уур нь намдаагүй байхад оочиж уудаг. Энэ нь улаан хоолойн салстыг цочроож гэмтээж түлдэг нь улаан хоолойн хавдар үүсгэх гол шалтгаан болоод байна.

-ХОДООДНЫ АРХАГ ЭМГЭГТЭЙ, ЦЭЭЖ НЬ ХОРСДОГ ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮМҮҮС ЖИЛ БОЛГОН ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ-

-Монгол орны аль бус нутагт улаан хоолойн хорт хавдраар их өвчилж байна вэ?

-Улаан хоолойн болон хоол боловсруулах дээд замын хавдрын өвчлөл баруун аймгууд буюу Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад хамгийн их байна. Тэр тусмаа Увс аймагт улсын дунджаас ГУРАВ дахин илүү бүртгэгдээд байна. Баян-Өлгий аймагт улаан хоолойн хавдар их тохиолдож байгаа. Үүн дээр нэмэлт эрсдэлт хүчин зүйлийн таамаг дэвшүүлэхээс өөр арга байхгүй. Увс аймгийнхан цайндаа их ач холбогдол өгдөг. Өтгөн хольцтой цайгаа оочилж уудаг. Дээрээс нь давсны хэрэглээтэй шууд холбоотой. Маш өтгөн шорвог, хийцтэй цайг өргөн хэрэглэдэг. Баян-Өлгий аймгийнхан дээр таамаг дэвшүүлж буй нэг зүйл нь давсалж хатаасан адууны мах буюу каз. Энэ хоолыг нэгдүгээрт удаан хадгалдаг, чанар нь муудсан байх магадлалтай. Хоёрдугаарт давстай удаан хадгалдаг учраас улаан хоолойн хавдар үүсгэж байна уу гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Тэгэхээр давсны хэрэглээ маш чухал нөлөө үзүүлдэг байх магадлалтай. Япон улсад улаан хоолойн хорт хавдар их байдаг. Уг улсын иргэд далайн загсаа давсалж хатаадаг юм байна. Мөн Солонгосчууд кимчи буюу байцаагаа давсалж иддэг. Ер нь давстай холбоотой бүхэнд хавдар их тохиолдож, бие даасан шалтгаан болж байна.

image

-Баруун аймгуудаас ирж буй хүмүүсийг насны хувьд ангилаад үзвэл хэдээс хэдэн насанд энэ өвчлөл их зонхилж байна?

-Насны хувьд аваад үзвэл хавдар нас ахих тусам магадал өндөр байдаг. Ер нь өндөр насны өвчин гэж ойлгож болно. Хамгийн оргил нас нь 65 ба түүнээс дээш. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хавдар залуужиж байна гэсэн зүйл бичигдэж, яригдаж байна. 20 гаруй насны залуучууд хавдраар өвчилж буй тохиолдол байна уу гэвэл байна. Статистик дата судалгааг үзэхэд хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн оргил нас нь 65 гэдэг нь харагдаж байна.

-Улаан хоолойн хорт хавдраар өвчлөхгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Сүүлийн үед өгч буй мэдээлэл, зөвлөгөөгөөр 40-өөс насны иргэд жил бүр ходоодоо дурандуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ямар иргэд хамрагдах вэ гэхээр эрсдэлт хүчин зүйлд нэрвэгдэж буй хүмүүс үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл архи уудаг, тамхи татдаг, Увс аймгийн иргэдийг бүгдээрээ үзүүлээрэй гээд хэлбэл буруудахгүй. Мөн айхтар өтгөн, давстай халуун цай уудаг, улаан хоолой, ходооны архаг эмгэгтэй, цээж нь хорсдог эрсдэлт бүлгийн хүмүүс жил болгон эмчийн үзлэг буюу ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломжтой.

-УЛААН ХООЛОЙД ХОРТ ХАВДАР УРГАСАН ТОХИОЛДОЛД ГОРООНО, ӨВДӨНӨ, ТУРНА, ХООЛОЙ СӨӨНӨ-

-Энэ хавдрын шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Хүмүүс мэдэх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яахав, нэг юмыг анхааруулж хэлэхэд хорт хавдар гэдэг өвчний хамгийн өвөрмөц содон зүйл нь эхэн үедээ зовиур илэрч шинж тэмдэг гардаггүй. Өвддөггүй гэсэн үг. Зовиур мэдрэгдсэн үед эмнэлэгт үзүүлнэ гэдэг хоцрох магадлалтай. Улаан хоолойн өвөрмөц бүтэц, байрлалтай холбоотойгоор гардаг шинж тэмдэгүүд байдаг. Улаан хоолойн хөндийд хавдар түрж ургавал хамгийн түрүүнд юм идэхэд тээглэж горооно. Юм идэхэд л гороогоод байвал улаан хоолойд сэжиг байна гэсэн үг. Мөн цээжээр өвдөж, жин хасч турдаг, хоолой сөөх, зогсох шинж илэрдэг, цустай бөөлждөг. Ямар хэмжээтэй, аль эрхтэн рүү үсэрхийлж ургасан гэдгээсээ хамаараад олон шинж тэмдэгүүд илэрдэг. Үндсэн шинжүүд нь горооно, өвдөнө, турна, хоолой сөөнө. Хэрэв таны биед ийм шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдол миний улаан хоолой, хоол боловсруулах зам асуудалтай боллоо гээд эмчид хандах ёстой.

-Улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн хүмүүс хэддүгээр шатандаа эмнэлэгт ирж байна вэ?

-Таны энэ асуултад хамгийн харамсалтай тоо баримтыг хэлэх нь дээ. Хортой хавдрыг ДӨРӨВ ангилдаг. Эмч нар I, II үеийг эрт үе III, IV үеийг хожуу шат буюу оройтсон үе гэж нэрлэдэг. Гэтэл улаан хоолойн хавдраар өвчилж буй хүмүүсийн 90 хувь буюу 10 хүний 9 нь оройтсон шатандаа ирж байна. Оройтсон шатандаа ирэхээр эмчилгээ хийх боломж хязгаарлагдмал. Тухайн хүмүүс тэр жилдээ нас барах магадлалтай. Түрүүн жилд 400 орчим хүн улаан хоолойн хорт хавдраар шинээр оношлогдож байна гэж ярьсан. Эдгээр хүмүүсийн 300-гаад нь тухайн жилдээ нас бардаг гэсэн үг. Үнэхээр харамсалтай тоо баримт. Улаан хоолойн эрхтний өвөрмөц байдал, олон амин чухал эрхтнүүдийн дунд байрладгаас шалтгаалаад их хэцүү. Жаахан л хугацаа алдахад чухал эрхтнүүд рүүгээ түрээд ургадаг.

-Хавдар судлалын үндэсний төв улаан хоолойн хавдрыг ямар түвшинд эмчилж эмчилгээ хийдэг вэ?

-Дэлхийн нийтийн дундаж тоотой манай эмнэлгийн тоо хол зөрдөггүй. Эрт үед оношлогдох тусам эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Нэгдүгээр үедээ оношлогдсон улаан хоолойн хавдрыг 100 хувь эмчилж чадна гэж бардам хэлж чадна. Ингэхдээ мэс засал, туяа, хими эмчилгээний аль ч төрлөөр эмчлэх боломжтой байдаг. Мөн тухайн хүний нас нь боломжийн, хавсарсан өвчингүй мэс засал хийхэд цааргалах зүйл байхгүй тохиолдол тэрт хавдрыг бүрэн аваад эмчлэх боломжтой. Гэтэл IV үеийн хавдарт ийм зүйлийг хийж чадахгүй. Яагаад гэхээр улаан хоолойноос гадна өөр эрхтэн рүүгээ үсэрхийлж ургасан байдаг учраас эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй. Амь насыг нь уртасгахын тулд эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хорт хавдрын үе шат үнэхээр чухал байдаг.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.173] 2019-08-09 06:12:52

odoo ene ench nariig muulaad bgaa teneguud gadaadad ochixlooroo golog bolood emchid uzuulex gej jil bolno geerees mongoo sarbaigaad ch ter ni uzlegt ni ch xurexgui tegeed ter gedeg jrbagar emch gexgui l bgaam daa Uxaan muutai ichix ch ugui ami amar geed ochino doo. oor xaichixiin

Zochin [66.181.187.49] 2019-08-03 15:28:38

Yaj uzuuleh ve. Tsag yaj avdag ym bol? Asuuj lavlah utas bn uu?

Оюунцэцэг [64.119.22.24] 2019-07-31 09:38:29

Ганзориг эмчдээ ажлын амжилт эрүүл энхийг хүсье алтан гартай мундаг эмч шүү

Oyunaa [202.126.88.148] 2019-07-31 00:44:12

Bi huurai hool yumuu huurai yum ideheer goroigood hooloi deer teegleed bdg bas zogisood bdgiin shingen zvil hamt uuhgvi bol ewgvirheed bdgiimaa vvneesee ih aidag ulaanhooloind ng yum bn gej bodood bdgiin ene shinj temdgee heleed hawdar sudlaliin emnelegt vzvvlj boloh bolowuu ungursun hawar 2r emneleg deer hodoodoo duranduulj bsn yum heleegvi bi ch shinj temdgee heleh bolomj garaagvi emch nar ih hainga vzdeg haana handah ve

Зочин [64.119.24.2] 2019-08-27 20:57:53

Sain baina uu?Ta dahin duranduulaad onoshluulsan ni deer shuu.Ehleed 2-r shatlaliin emneleg deeree onoshoo todruulaad herev havdriin shinj baina gej uzvel Havdar sudlaliin emchid uzuuldeg baigaa shuu

Бархас [103.10.23.93] 2019-07-30 23:04:10

Энэ эмчид үзүүлж байсан мааш их зантай дугарч ядсан хүн байсан Танил тал юмуу гар хараад сурцан иймэрхүү юмнууд мэдлэгтэй байгаад яадгийн татвар төлөгч бидний мөнгөөр цалинжиж ажилийн байртай байгаагаа мартцан хамрандан баас наацан их зант

Зочин [202.131.227.178] 2019-07-30 08:54:58

Хүмүүсийн бичсэнээс үзэхэд эндээс энэ хүнийг холдуулаач. ТТ-д жолооч хийлгэмээр нөхөр байна.

Зочин [107.77.204.128] 2019-07-30 09:39:23

Chi uuruu Joloochoo hii

ЗОЧИН [202.131.233.190] 2019-07-29 08:30:22

МАШ ЧУХАЛ СЭДЭВ, МАШ САЙХАН ЗӨВЛӨЛГӨӨ ӨГЛӨӨ, АМЖИЛТ.

Зочин [202.126.89.41] 2019-07-29 02:12:28

Өвчтөнөө дандаа үхлээр айлгаж сэтгэл санаагаар цагаас нь өмнө алж байдаг маш их зантай яравгар нөхөр дөө энэ хужаа царайт

Зочин [107.77.204.128] 2019-07-30 09:40:49

Unen l um bichsen baina . Chi uynd n urvulzuud baigaa um .

Erdenetsetseg [107.77.204.128] 2019-07-30 09:38:11

Mash sain emch

Зочин [66.181.185.50] 2019-07-28 20:28:20

Амжилт

Ааа [103.212.119.253] 2019-07-28 19:46:24

Хоолой аргаад унтаж чаддаггүй байнга

Зочин [78.182.80.175] 2019-07-28 15:01:17

Емч зув ярьж бна!!! Манайхан буцлам халуун цай хав халуун хуушуур геед л иддег!!! Ене час халуун зуйлууд чинь улаан хоолойг чинь тулдег!!! Деереес нь манайхан бухел мах их иддег!!! Ене чинь бас хавдар уусех магадлал ундурсдуг!!!! Кимчи хатаасан загас давсны хереглее их ундур байдаг деер нь маш халуун ногоотой байдаг шуу дее!! Ене чинь о улаан хоолой ходоодны хорт хавдар уусгедег хучин зуйлууд!!!

Зочин [139.5.218.218] 2019-07-28 18:47:34

Ходоод хоолойгоо нэг жил дурандуулсан чинь хэн явуулав гээд дахин дахин асуугаад байсан. Би ямар байгаа бол гэж өөртөө санаа тавьсан ухаантай юм. Зүгээр байхад нь үзүүллээ гэж дургүйцээд байх шиг байсан

Ганболд [203.91.115.39] 2019-07-28 12:48:03

Танд амжилт хүсье?

h [103.57.92.73] 2019-07-28 11:38:59

харамсалтай тоо бна

555 [202.9.43.20] 2019-07-28 09:20:00

40-өөс дээш насныхан ядаж 2 жилд 1 удаа дурандуулах, хеликобактераа эмчлүүлэх, хоол ундаа зөөгсүүлж идэж уух, цээж хорсоод байвал эмчлүүлэх зэрэг өөртөа анхаарал тавих хэрэгтэй. Сэтгүүлч ээ, зогсох биш ЗОГИСОХ, загсаа биш ЗАГАСАА гэж бичнэ шүү!!!

Зочин [202.9.43.49] 2019-07-27 21:33:38

Сайхан ч залуу байна

Зочин [202.179.31.106] 2019-07-27 12:07:31

Зөв бичгийн дүрмийн алдаа бол Амаржаргалын л буруу.

Зочин [202.179.31.106] 2019-07-27 12:06:11

Ханиадыг эмч яаж эмчилдэг вэ? Зөнд нь орхисоор байтал дахин дахин хүрээд хоолой боогоод бас хоолойны өнгө өөрчлөөд байна.

Эмч [107.167.104.173] 2019-07-27 13:52:08

Биеийн эсэргүүцлээ сайжруул. Сайн унт. Хэрэв ханиад биш бол сүрьеэ байж магадгүй юм даа.

zochinA [103.9.90.3] 2019-07-27 10:32:52

Mash heregtei zuvluguu bn. Tand amjilt husie

Зочин [112.72.11.109] 2019-07-27 09:13:27

Энд үсгийн алдаа ямар хэрэгтэй юм бэ. Эрүүл мэндийн зөвөлгөө өгч бна шүү дээ

Зочин [66.181.183.207] 2019-07-27 13:28:27

Энэ эмчийн зөвлөгөөд буй алдаануудаас чамд үзүүлье. : горооно гэж юу гэсэн үг вэ?, зогсох шинж илрэх гэж юу вэ?, тэрт хавдар гэж юу вэ? 112.72 хүн чамд эдгээр шинж бүгд байгаа байхаа. Чи Тэрт хавдартай болохоор үсгийн алдааг яаж харах вэ?

Зочин [182.160.36.75] 2019-07-27 09:00:33

Ganzorig anddaa amjilt husye. Tus emnelgiin hamgiin sain emch yum bgaam. Olon heltei, medlegtei, bainga medleg bolovsroloo deeshluulj bdg.

Зочин [202.9.42.145] 2019-07-27 10:27:05

тийм үү би уншдаг хүнд дуртай тэгвэл баяр хүргэе

Зочин [66.181.161.77] 2019-07-27 08:34:15

Vsgiin aldaa ix bna

Зочин [66.181.161.77] 2019-07-27 08:33:57

Shiin aldaa ix bna


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.