Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн болно

Д.Тулга / Боловсрол

“Шинэ Замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төв нь үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд дэлхийд урлагийн түвшинд хүртлээ хөгжиж буй Зүймэл даавуун урлалыг Монгол Улсад таниулах, Монголын зүймэл урлалын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой олон улсын үзэсгэлэнг ирэх сарын 01-03 хооронд УИД-ийн II давхарт зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь Монгол, АНУ, Их Британи, Австрали, Орос, Япон, Турк, Энэтхэг зэрэг найман улсын мэргэжлийн зүймэл урлаачдын 100 гаруй уран бүтээлийг олон нийтэд дэлгэн харуулахаас гадна тэдгээр багш нарын сургалт, мастер шоу зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм.

Мөн арга хэмжээний хүрээнд Монгол, АНУ, Австрали, Турк зэрэг улсын сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн сэтгэл гарган, хайраа шингээж урласан 150 өлгийг II төрөхөд болон хөдөө орон нутагт шинээр мэндэлсэн нярай хүүхдүүдэд бэлэглэх юм байна.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/MongolianQuiltingCenter/ хаягаар орж аваарай.

Олон улсын зүймэл урлаач, гар урлаачдын бүтээлүүдтэй танилцахыг хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.