Б.Бат-Эрдэнэ: Тамирчин О.Дөлгөөнд тохиолдсон харамсалтай явдал элэгний В,С вирус тоглоом биш гэдгийг харууллаа

Б.БУРМАА / Эрүүл мэнд

АНУ-ын Калифорнийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн өвчнөө дийлэлгүй нас барсан харамсалтай явдал болсон билээ. Тэрбээр элэгний В вирусээс үүдэлтэй олон эрхтний дутмагшлаар ийн амиа алдсан юм. Энэ харамсалтай үйл явдал Монголчуудад маш том цочроо болж, иргэд В вирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг хийлгэх нь ихэссэн байна. Бид энэ аюултай вирус хэрхэн халддаг, яаж урьдчилан сэргийлэх боломжтой талаар хүний их эмч, анагаах ухааны магистр, Эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд ажилладаг "Ай ёо доктор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тамирчин О.Дөлгөөнийг нас барахад хүргэсэн өвчний талаар Монголчууд мэдсэнээс хойш энэ өвчний аюулын талаар судалж, урьдчилан сэргийлэхийг ихээр эрмэлзэх болсон нь сошиал орчинд ажиглагдаж байна?

-Талийгаач тамирчин О.Дөлгөөний нас барсан шалтгаан нийгэмд маш хүчтэй, том цохилт боллоо. Талийгаачийн хувьд элэгний В вирусын цочмог үрэвсэл биед нь явагдсан гэсэн үг. Биед нь байсан В вирус ямар нэг нөхцөл юм уу олон нөхцлийн улмаас гэнэт идэвхижээд тэр хүний биед цочмог үрэвсэл үүссэн. Ингээд эмнэлэгт хэвтсэнийх нь дараа салхин цэцгийн вирус тэр эмнэлэгийн орчноос халдсан байх гэж би бодож байна. Ингээд өвчнийг нь улам хүндрүүлээд бүх эрхтэнийг нь гэмтээгээд элгийг 100 хувь шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Манай ХӨСҮТ-ийн эмч нар хэлсэн шүү дээ. Хэрвээ энэ хүүхэд Монголд байсан бол маш богино хугацаанд маш бага зардлаар элэг шилжүүлэн суулгуулаад хөл дээрээ босчихсон байх байсан гэж. Яагаад гэвэл манай улсад амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж болдог хуультай. Харин Америкт зөвхөн амьгүй донороос авсан элгийг шилжүүлэн суулгах хуультай байсан учраас тохирох донорыг хүлээсээр цаг хугацаа алдаж харамсалтайгаар нас барсан үйл явдал боллоо. Ийм сайхан залуу энэ өвчнөөр нас барж байгаа нь юуг харуулж байна вэ гэвэл өнөөдөр В,С вирус тоглоом биш болчихжээ. Бид яриад байдаг, хүмүүс тоодоггүй. Нас харгалзахгүй тусдаг, маш аймшигтай өвчин гэдгийг ойлгож, иргэн бүр өөртөө анхаарал хандуулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг болжээ.

-Иргэд энэ вирусын эсрэг вакцинд ихээр хамрагдах болсон гэж байна. Үнэн үү?

-Иргэд вакцин хийлгэх нь нэмэгдсэн байна. Уг нь В вирусын вакциныг 1991 оноос хийж эхэлсэн бдаг юм билээ. Өнөөг хүртэл сардаа 300-аад хүн хийлгэдэг байсан бол энэ тоо 1300-1500 болтлоо өссөн байна. Нэг талаасаа сошиал хөгжсөнтэй холбоотой хүмүүс мэдэээлэл сайн авч байна. Одоо элэгний В вирусын эсрэг вакциныг есөн цэгээр дамжуулан иргэдэд хийж байна. Хуучин бол зөвхөн ХӨСҮТ-д хийдэг байсан бол одоо бүх дүүргийн эмнэлэгээр дамжуулан хийж байна.

-Энэ өвчнийг эмчилдэг эм тариа гэж байхгүй гэдэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд заавал вакцин хийлгэх шаардлагатай гэсэн үг үү?

-Элэгний В вирусыг устгах эмчилгээ дэлхийд одоогоор огт байхгүй. Энэ вирусын эсрэг эм нь идэвхжлийг бууруулах чиглэлд л үйлчилдэг. Ийнхүү 100 хувь устах боломжгүй энэ өвчнөөс В вирусын вакцин хийлгэж 15 жил урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ингээд 15 жилийн дараа элэгний В вирусын дархлаа тогтоох шинжилгээ хийлгэх ёстой. Тэгснээр В вирусын эсрэг дархлаа стандарт хэмжээнд байна уу, байхгүй юу гэдгийг тогтооно. бууурсан байвал вакцинаа дахиад хийлгэнэ гэсэн үг. Ингээд бид насанд туршдаа энэ вируснээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.

image

-Энэ өвчин манай улсад яагаад ингэж ихээр тархах болсон юм бол?

-20-р зуунд хамгийн их тархсан энэ өвчин дэлхий дахинд төмөр тариураар халддаг байсан. Тариураа буцалгаж хэрэглэдэг байсан. Энэ үед бактери устдаг ч вирус гэдэг ойлголтыг мэдэхгүй, бүрэн судлаагүй байсан байгаа юм. Ийм учраас манай улсад ч энэ өвчин хамгийн ихээр тархсан. Одоогоор манай улсын насанд хүрэгчдийн 10 хувь нь элэгний В вирустэй. С вирустэй хүн ч 10 хувь байгаа. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 20-25 хувь нь элэгний В болон С вирустэй гэсэн үг. Дэлхий дахинд анагаах ухаан хөгжөөд нэг удаагийн зүү тариурыг хэрэглэхээ больсон өнөөгийн цаг үед Европ болон Америкийн өндөр хөгжилтэй улсуудад В,С вирус маш их буурсан. Японд бол бүр байхгүй гэх мэт. Гэтэл манай улсад эсрэгээрээ өсөөд байгаа юм. Төмөр шпризээ халчихаад байхад шүү дээ.

-Яг яагаад халдвар буурахгүй байгаа юм бэ?

-Дамжих замуудаас нь сэргийлж чадахгүй. Мэдэхгүй байна. Хамгийн наад зах нь эрчүүд үсчинд ороод үсээ засуулахдаа захлуулна гэдэг. Энэ тохиолдолд нэг удаагийн бритка ашигладаг үгүйг нь огт анхаардаггүй. Түүнийг хянадаггүй. Миний хувьд үсчинд орж үсээ захлуулахаар бол нэг удаагийн бритка байгаа эсэхийг асуугаад байвал засуулаад, байхгүй бол засуулдаггүй. Гэтэл үсчинд сууж байгаа эрчүүдийг ажиглаж байхад нэг удаагийн бритка шаардаж байгаа хүн бараг байдаггүй. Энэ бол халдвар дамжих нэг зам. Хумсны хутгаар хүртэл дамждаг гээд бод. Манайхан гэр бүлдээ дундаа нэг хумсны хутга хэрэглэдэг. Гадны хэн нэгэн ирээд хумсны хутга байна уу гэхэд л шууд хэрэглүүлдэг. Гэтэл В вирустэй хүн хумсаа авч байгаад гараа зүсээд хумсны хутганы ирэн дээр маш бага хэмжээний цус үлдсэн байж болно. Ингээд дахиад дараагийн хүн хутсаа авахдаа гараа ямар нэг байдлаар эсгэж гэмтээвэл тэр цусны үлдэгдэл арьсанд орж шууд В вирус халдах эрсдэлтэй. Мөн орчин үед шивээсүүд, персинг, маникюр, педикюр гэх мэт гоо сайхны хэрэгслүүдээр дамжиж элэгний В,С вирусын халдвар дамжиж байгаа. Цаашилвал бэлгийн замаар 100 хувь халдах боломжтой. Тиймээс гэр бүлийн хоёр хүний нэг нь элэгний В вирустэй байлаа гэж бодоход нөгөөх нь маш яаралтай вакцинд хамрагдах ёстой гэсэн үг.

-Монголчууд элэгний өвчлөл, элэгний хорт хавдраараа дэлхийд тэргүүлдэг гэсэн?

-Дэлхийд дунджаар 100 мянган хүн ам тутамд есөн хүн элэгний хорт хавдраар нас бардаг байхад манайд 70 хүн нас бардаг. Элэгний хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна. В,С вирусны халдвар авчихдаг, дээрээс нь идэж ууж байгаа зүйлээсээ болж элэг нь гэмтсэн, таргалалт нэмэгдсэнтэй холбоотой. Тухайн хүнд байгаа В болон С вирус маш богино хугацаанд идэвхижиж, олширсноор элэгний үрэвсэл болоод, Монголчуудын ярьдаг шарлах буюу элэгний цочмог үрэвсэл болж аюултай нөхцөл байдал бий болдог. Цаашлаад комд ордог, хэрвээ аварч чадахгүй бол талийгаач О.Дөлгөөний нөхцөл байдал шиг хүнд байдалд шууд хүрдэг өвчин. Залуу, хөгшинг үл хамаарна. Тиймээс В болон С вирустэй хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөх, байнгын хяналтад байх хэрэгтэй. Мөн өөрөө өөрийгөө байнга хянаж, зургаан сард нэг удаа эход харуулж, биохимийн шинжилгээ хийлгэдэг, зургаан сард нэг удаа эмчид үзүүлдэг, хийлгэсэн шинжилгээнүүдээ үзүүлээд зөвлөгөө авчихдаг байх нь хамгийн чухал.

-В вирусын эсрэг вакцин хийлгэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Элэгний В вирусын вакциныг хийлгэхдээ эхлээд вирус байна уу үгүй юу гэдгийг шинжилгээ өгч тогтооно. В вирус байхгүй байна гээд баталсны дараа шинжилгээний хуудсаа 14 хоногийн дотор барьж очоод вакцинаа хийлгэнэ. Нэг удаагийн тарилга 5000 төгрөг байдаг. Эхний тунгаа тариулаад түүнээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунгаа тариулна. Ингээд дахиад зургаан сарын дараа гурав дахь тунгаа тариулснаар та 15 жилийн хугацаанд энэ өвчнөөс айлтгүй болно. Харин нэг тун, хоёр тунг хийлгэчихээд гурав дахиа хийлгээгүй орхиосон ч юм уу мартсан хүмүүс байдаг. Ийм тохиолдолд дахиад бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл вакцинаа дахиад эхний тунгаасаа эхлүүлээд тариулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [203.91.117.8] 2019-08-03 22:18:53

би хөдөө ажлаар байнга явдаг юмаа.Энэ вакцинд хамрагдмаар байх юм.Цаашид өрхийн эмнэлэг дээр хийж байгаа тохиолдолд хэр их хугацаагаар хийх вэ.Одоо 8-р сар.жишээ нь энэ сард хийх үү

tsa [66.181.161.31] 2019-09-30 16:48:34

hi mongold elgenii donor boloh bolomj bdag yum uu bi negdvgeer bvlgiin tsust elgend yamarch asuudal bhgvi buur joohon uruwsult tiim hvn donor bolj boloh uu elgenii donor haij bgaa hvn bwal hariu vldeegeerei

Saraa [202.126.88.211] 2019-08-03 15:17:07

Vnetei zowolgoo ogsond bayplalaa.

m [64.119.22.131] 2019-08-01 21:13:24

amerik emneleg muu em bn

Zogi [59.153.87.14] 2019-08-03 13:19:59

Bayralalaa

Зочин [49.0.212.171] 2019-08-01 15:53:02

кор тусаад дараа нь дархлаа тогтдог. одоо тэр нь бас байхгүй болдог болсон. в вирусыг 15 жил барих дархлаа юунд устаж болзошгүй байдаг вэ. мэдэж байна уу?

Зочин [59.153.85.125] 2019-08-01 11:27:20

Тэгээд монголд эрүүл хүн алаад элэгийн аваад тавьдаг юмуу

Зочин [103.242.47.98] 2019-08-04 17:01:31

Тэнэг моньд вэ

Зочин [202.126.89.238] 2019-08-04 10:04:26

mash ih heregtei zuvulguu bayrlalaa

зочин [66.181.178.172] 2019-08-03 17:15:01

Аугаа тэнэг таньд, амьд донороос авдаг гээд байхад л алаад гэх юм даа, ёстой л усан тэнэг юм даа

пүрвэ [66.181.161.18] 2019-08-03 17:05:54

хаха юу гэж дээ зөвшөөрсөн таарах донороос л авна ш д жаахан хэсгийг

Zochin [66.181.161.118] 2019-08-03 16:52:47

amid donoroos avna

Зочин [66.181.161.118] 2019-08-03 16:52:44

amid donoroos avna

Зочин [202.126.89.184] 2019-08-03 10:51:43

Heleh ug alga

Зочин [202.126.89.184] 2019-08-03 10:50:55

Зочин [202.126.88.52] 2019-08-03 08:44:10

eleg cini ooroo nohon toljilt saitai erhten taarah donoroos n elegniih n 2/3iig shiljuuleed uldsen 1/3 n 3sariin dotor l butsaad heviin baidalda ordog. Yu gj tgd hun alaad avj bhw de

Зочин [66.181.161.90] 2019-08-02 09:02:19

Тэнэгтээт бай

Зочин [202.126.89.164] 2019-08-02 08:57:43

Яалаа гэж дээ

Зочин [182.160.1.169] 2019-08-02 08:08:14

Хагалгаагаар элэгний талыг авч шилжүүлэн суулгадаг элэг төлжиж ургадаг. Юун сонин зүйл асуудаг юм.

Зочин [66.181.177.11] 2019-08-01 21:55:08

Үнэн тэнэг юмаа

dgna [202.9.45.7] 2019-08-01 16:49:49

Tng mn yu gej aldin. Tal eleg awdin

Зочин [49.0.212.171] 2019-08-01 16:00:13

шинэ суулгасан элгэндээ вирусээ халдаагаад л элгээ няяд болгоно. бүр Б С Д гурван вирустэй хүмүүс бас их байна.

Зочин [202.179.31.60] 2019-08-01 14:23:18

Уучлаарай. Та интернет дэх мэдээлэл олж уншаач. Тэнэгээ гайхуулаад байгаа юмуу.

Зочин [66.181.161.95] 2019-08-01 13:16:29

Hairan zaluu ewii min mongoldoo emchlehgvi yaj bga yum be hamaatan sadnaas ni donor bolchih hvn oldoogvi gejvv hairan zaluu huurhii dee um sain amgalan boltugai

Зочин [203.91.115.43] 2019-08-01 12:53:16

Eleg toljdog yum.oir dotny bolon ter hund elegee uguh huselt buyu ooroor helbel elegnese uguh huselt eruul donor boloh hunees elegniih ni jaahan hesgees ni tairj awj suulgadag yum.

Kkk [202.126.89.157] 2019-08-01 12:17:26

Tenegteed bai elegnees ni baga hemjeegeer tairch awdag eleg tuljdug erhten

zochin [43.242.243.194] 2019-08-01 06:53:29

эм их хэрэглэснээс болж элэгний өвчлөл үүсдэг гэдэг нь бас үнэн шүү. Ер нь хүн их хэмжээгээр химийн гаралтай эм тариа, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хувийн ариун цэвэр муу сахих, хортой зуршил ялангуяа манайд зарагдаж байгаа тамхи, архи зэргийг хэрэглээд байх юм бол эрүүл элэгтэй байх арга байхгүй. Үүнд талх эсгэж байгаа дрожжь нь ч хамааралтай. Ганцхан сар дрожжтой хүнс хэрэглэхгүй байгаад үзэрэй. \ дрожжтой хүнсэнд талх, хүнсний үйлдвэрүүдийн ихэнх боов, боорцогнууд, архи пиво багтана.\ Яаж биеийн чинь байдал өөрчлөгдөж байгааг харах байх ер нь лалын шашинтай орнуудад архи, тамхи хэрэглэхийг хориглодог. Тийм учраас тэд эрүүл урт насалж бна. Архи их хэрэглэдэг болохоор манай хүмүүсийн элэг муу байхаас өөр аргагүй. Элэг муудахаар бусад эрхтэнүүд тэр дундаа зүрх судасны өвчнүүд үүсэх жишээтэй. Тиймээс МУд архи, тамхи хэрэглэхийг хориглосон хууль санаачилж батлуулах шаардлагатай бна тэгэхгүй бол монголчуудын өвчлөл үндэсний аюулгүй байдалд хүрээд байгааг хараад л суугаад байх уу..

Зөв дөө [103.26.195.146] 2019-08-04 22:12:13

Чанартай архи байлаа ч тасартлаа уудаг монголчууд элгээр үхэхгүй өөр юушаар үхэхэв дээ

Зочин [202.126.89.222] 2019-08-03 16:39:44

Зөвөө. Энэ архи чанар муу хор л гэсэн үг.

Зочин [66.181.161.36] 2019-08-03 07:18:53

Манай архиний үйлдвэрүүд чанар муутай архи их хэмжээгээр үйлдвэрлэж олон айл өрхийн амьдрал олон хүний амь насыг сүйтгэж эр эмгүй аархинд донтох өвчинд нэрвэгднж байна төр засгийн удирдлагууд яагаад үүнийг олж хардаггүй арга хэмжээ авдаггүй анхаарч үздэггүй юм вэ. Бүх л муу үйлдэл архинаас үүдэлтэй байна шүүдээ

Зочин [124.158.78.86] 2019-08-02 12:12:15

tiimshuuu

Зочин [202.126.89.110] 2019-08-01 00:37:19

Манай аймагт бол би жирэмсний хяналтанд орох гээд цусны шинжилгээ өгөхөд нэгдсэн эмнэлэг нь тэр, төрөх эмнэлэгийн сувилагч ч нэг удаагийн бээлийгээ цусны толбо байхгүЙ гээд огт солилгүй бүх хүмүсээ дуустал нь солиогүй. Би солихгүй юм уу гээд асуусан боловч загнуулаад аргагүйн эрхэнд тэр солиогүй бээлиытнүүдэд цусаа өгсөн дөө хөөрхий

Зочин [66.181.161.60] 2019-08-02 02:44:06

Medegddeg gazar ni medegd, hunii eruul mend togloom baigaa bish de. Odoo uyd iimerhu zuild yas hariutslaga huleelgedeg bolson uchraas ailtgui medegd.

Зочин [202.126.88.202] 2019-08-01 13:13:56

Ali aimag be

Зочин [73.252.219.52] 2019-07-31 22:52:16

Вакцин хийлгээд санаа амарч болохгүй юм бна лээ. Дараа нь заавал дархлаа тогтсон эсэхийг шалгаж шинжлэгээ өгөх хэрэгтэй юм бна лээ шүү. Манай хүүхэд 2006 онд төрсөн бүх вакцинаа цаг бүрд нь тогтмол хийлгэсэн. Гадаад оронд ирээд сургуульд орох болоод шинжлэгээ өгсөн чинь в вирусны дархлаа тогтоогүй бна гээд дахин вакцин хийсэн.. Манай дүүгийн хүүхдэд бас яг ийм зүйл тохиолдсон шүү. Вакцин нь зарим тохиолдолд чанар, хадгалгалалтын горим энэ тэр алдагддаг юм шиг бгаан. Бид нар ямар вакцины чанарыг нь ямар мэдэх биш . Заавал дархлаа тогтсоныг шалгаарай...

Зочин [202.126.89.222] 2019-08-03 16:41:01

За баярлалаа.

Зочин [103.26.193.149] 2019-08-01 11:54:20

bi bas 2015ond baktsin hiilgesen darhlaa togtson uguig medeh gej shinjilgee ugsun 15jil ailtgui gej bodoj bsan ugui bsan shuu vaktsin 3n tungaa hiilgeed daraa n zaawal darhlaanii shinjilgee ugch batalgaajuilaarai

zochin [112.72.11.115] 2019-07-31 22:47:07

Em beldmeliin ihenh ni elgend zadardag. Ylanguya noirsuulah taivshruulah em tariag emch nar ih bichdeg bolohoor emiin shaltgaant elegnii uvchlul hamgiin ih baigaa. Shalgadag hynadag gazar ch baihgui. Buh buruug virus ruu chihej ard irgediinhee medlegguig gaihah hereggui. Unetei gangan huvtsas umssun ch shivter unertuulj amnaas ni evgui uner hanhluulsan emch suvilagch nar baidag shuu.

S [202.9.44.182] 2019-07-31 21:24:17

Emnlgiin baiguullaguud ruu bitgii buruug chixeed bai odoo orchin yed xaldvargvitgeliin bodois ene ter asar xvchtei bolson 1udaagiin zvv tariur xereglej bn xuvi xvmvvs axuin zamaar Belgium zamaar ix avch bgaa

Зочин [103.26.193.149] 2019-08-01 11:58:07

ulsiin emneleg hagalgaanii tasagiin ornii daawuu gudas nil tsusnii tolbo 10honog bolohod awch ugaaj ariutgah yum baidaggui l yum bnlee

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:44:55

Аа үхсэн хойно оо , Орчин үе гэж монголд байхгүй ! Юун хүчтэй бодис, нэг муу халтар хөвөнд нэг муу цэнхэр спирт дусаагаад л арчиж байлээ. 6 сард би харсан даа. Эмчилгээнд явсан чинь. Тэгээд хүмүүсийн хэвтэж байгаа орны дэвсгэр солино гэж байхгүй. Даавуун байлээ. Тэрэн дээр нь би нүүрээрээ дарж хэвтсэн. Хэдэн ч хүн ямар ч өвчтэй ямар ч ариун цэвэр сахьдаг хүн хавтэж шүлс нусаа цусаа наасан мэдэхгүй. Тэрийгээ хэд хоноод ч угаадаг мэдэхгүй. Уг нь бол цаасан дэвсгэр байгаад л хүн болгоны дараа солих ёстой л байдаг юм. Ариун цэвэр бол улсын эмнэлэгт 0. Эмчилгээ хийж байгаа хүмүүс нь олон хүмүүс дугаарлуулж зэрэг оруулчихаад тэр хооронд гараа ариутгаж байгаа ганц ч удаа харагдаагүй. Ийм л байна даа !

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:01:50

Шүдний эмнэлэг бас нэг удаагийн юм хэрэглэдэг үү? Төрөх тасагт тэр олон цус нөжийг нэг удаагийн тариураас гадна яаж цэвэрлэдэг? Төрөхийн асрагч нар нь халдвар авч үхдэг. өрөвдмөөр ажил !

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:00:37

Дийлэнх нь эмнэлэг тарааж байгаа итгэ !. Чи нэг эмнэлэг дээр очоод л хар ! Ялангуяа улсын эмнэлэг дээр очоод яаж ажиллаж байгааг нь хар ! Ямар ч ариун цэвэр байхгүй.

zochin [185.39.141.108] 2019-07-31 20:50:35

emchilj chadahgvi baij bitgii araas ni gaihuul . satangerliin booluudaa tembvvteigee l zuurald

Зочин [202.126.89.222] 2019-08-03 16:43:34

Санал нэг бна. Эмнэлэг цагаан хэрэгсэл энэ тэр нь асуудалтай шүү

Solongo [66.181.161.95] 2019-08-01 13:22:48

Za uuchlaarai muu nertei emnelgiin baiguullagad buruu uguh hereggvi harin ch manai embelgiin ajilchid achaallaa hetrvvlj ajillana, deerees ni ihenh ni elegnii virus awdag, mash hvnd ajil shv dee manai mongolchuud mash bvdvvleg hvnii ajliin nuhtsul ontslogiig oilgodgvi teneg hvmvvs emnelgiin ajilchid ervvl mend,ami nasaaraa hohirch vlddeg bichigdeegvi huuli

Зочин [43.242.243.194] 2019-07-31 19:24:02

яагаад А вирус байж байгаад В, С, Д, Е болоод бна гэдэг чинь бид вирустай тэмцэх тусам вирусын хэлбэр өөрчлөгдөж хийж байгаа эмэн эмчилгээнд дархлаажиж өөр хэлбэрийн вирус үүсч бна гэсэн үг. Элэгний өвчлөл дээр ганцхан вирусын тухай яриад бусад хүчин зүйлүүдийг тооцож мэдээлэл өгөхгүй, ганцхан вирусын эмчилгээг сурталчлаад байгаа нь өрөөсгөл мэдээлэл юм. Шимэгчийн халдвараас болж элэг, цөс, нойр булчирхайн үрэвсэл үүсэж улмаар элэгний өөхлөлт, хатуурал хавдар үүсэх боломжтой бөгөөд зарим шимэгчид зарим төрлийн вирусыг ч өөрөөсөө ялгаруулж элэгний өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог. Тийм учраас хувь хүн өөртөө арчаатай байж, элэг цөсөө цэвэрлэж,шимэгчийг гадагшлуулж чадаж байгаа хүмүүст вирус илэрдэггүй, илэрсэн ч идэвхгүй болдог. Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүс дунд ургамлын эмчилгээгээр эдгэсэн хүмүүс ч бдаг. Тийм болохоор эрүүл мэндээ арчилж сурах нь чухал бна. Ер нь эмнэлэг бол түргэн тусламжийн байгууллага гэдгийг санаж өөрсөндөө арчаатай байх хэрэгтэй л болоод бна дөө

Зочин [103.26.195.146] 2019-08-04 22:01:28

В вирус бэлгийн замаар халддаг . Бэлгийн замбраагүй амьдрал газар авч биёэ үнэлэгч нар хотоор дүүрэн тэднийг хэрэглэгч нар ийм их байхад в вирус яаж устах юм бэ. Вакцин хийлгэ гээд л рёкламдаад байх юм. Яг үнэндээ бол бөгсөө захирч сур.

Зочин [202.9.42.65] 2019-08-01 01:05:57

тийм шүү. Вирус. Бактер гадагшлуулах ургамлын цай их зүгээр юм байна Лээ. Экстрад байдаг шүү хүмүүсэ

Зочин [139.5.217.225] 2019-08-01 00:24:17

Зөв хэллээ.

Зочин [66.181.189.242] 2019-07-31 23:44:50

Зочин [103.10.22.41] 2019-07-31 21:28:11

Zuv tailbar hiije. Bayarlala.

Зочин [172.58.139.11] 2019-07-31 20:00:39

Haransaltai mongoldoo Buren emchileh bololtsoo baisan USA nuser emergency services d olon tsag alddag

555 [202.9.43.20] 2019-07-31 18:50:58

Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг бусад руу бүхнийг чихээд байлгүй өөрсдөө хариуцлагатай, өөртөө хайртай байцгаа хүүхдүүд минь. Шивээс, маникюр зэргийг тэвччихмээр байгаа юм. Баглайсан хар шивээстэй хөмсөгтэй, муухай гелэн хумстай хүүхнүүд монголоор дүүрэн бна. Төрөөс хяналт шалгалтаа сайжруулж, стандарт юмаа өндөр байлгах хэрэгтэй. Шүдний эмнэлэг, мэс ажилбар хийж буй газрын ариутгалд онцгой хяналт тавимаар. Хөмсгөа шивүүлээд С авсан, шүдэн авахуулаад В авсан танилууд бий шүү. Багаж хэрэгслийг нь асууж бай. Орчин нөхцлийг нь судалж бж үйлчлүүлэх хэрэгтэй.

Ayna [59.153.112.213] 2019-08-04 06:24:53

Kkkkkk neereel hums ntree tegj aimar bolgoj urguulah hereg bdagch yumuu

Зочин [66.181.161.3] 2019-08-02 17:45:36

Залуучуудад анхааруулахад элдэв шивээс,чихээ цоолуулах асуудлыг болих хэрэгтэйдээ ямарч ариун цэвэр хангаагүй газраар үйлчлүүлэхийг тэвчих хэрэгтэйдээ!!!

Зочин [64.119.21.224] 2019-08-01 20:19:57

Zuv shuu.tegmeer baigaan.

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:04:13

Асуугаад яах юм. ариутгасан л гэнэ.

Зочин [120.17.6.67] 2019-07-31 17:59:06

Би в вирусыг устгах боломжтой/99.99%/ гэж үздэг. Өөрийн тухайл ярихад 2000 онд 18 тай байхдаа шарласан, хэвтээд л байсан 8 бүхэл буурдаггүй өнгөгүй шингэн хийгээд л байсан аз болж өрөөнд гэнэтийн шалгалт орж надаас ямар эмчилгээ хийлгэж байна энтр гэмодиз огт хийгээгүй Юу гэж асууж Байсан. Мнай өрөөнийхний /1 цэрэг, 1 нинжа, 1 оюутан :)/Ор даавуу энтр уранхай, эргэлтийн юмаа өөрөө явж авчирна. Хөдөөнөөс дөнгөж орж ирсэн нэрэлхээд сайн танихгүй хамаатан садангаа эмчтэй уулзуулж чадаагүй бүх учир н эмчийн гар цайлгах ёстой байсан бна лээ. Гол зүйл хоол ундны дэглэм, тохирохгүй хоол дайралдвал идэхгүй өосөж байсан ч. биеээ чагнаж хэвтээгүй спортоор их хичээллэж хөлсөө аль болох их гаргаж байсан: сэлэлт, бадминтон суниах гээл юу л боломжтой бна. Гол эмчилгээ маань рашаанд явах түүний дараа 45 хоног цээр хийх байсан. 2 удаа 3 жилийн зайтай явсан. Одоо Эмч нар вирусаа устгасан гхээр худлаа яриад бай гдг, шинжилгээ энтрийг н үзүүлэхээр дархлаа тогтСон бна вакцин хийлгэх хэрэгг гээд бдаг

Sosorbaram [202.126.89.77] 2019-08-02 07:32:48

Haana bdag ymar rashasn be helj tus bolno uu

zochin [66.181.182.227] 2019-08-01 11:50:34

ymar rashaand yvsan be

Зочин [103.212.119.178] 2019-08-01 08:46:42

sn bnu ymar rashaand ywsan be

Husel [203.91.115.40] 2019-08-01 08:35:23

Yamar argaar ustgasan be todorhoi medeelel ogooch rashaan ni yamar nertei we

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:07:22

Харин нэг рашаан гэж сонсогдоод байсан. Б вирусын эсрэг юм гаргах гээд байгаа гадаадын тэр компанид бичээч.

Зочин [66.181.161.115] 2019-07-31 19:13:48

Юу ч бичээд байгаа юм

Tsogt [66.181.170.229] 2019-07-31 17:21:47

Танд маш их баярлалаа. Амжилт хүсье.

irgen [112.72.11.120] 2019-07-31 17:33:14

Bitgii chalchigna.

irgen [112.72.11.120] 2019-07-31 17:32:44

Bitgii chalchigna.

irgen [112.72.11.120] 2019-07-31 17:29:30

Bitgii chalchigna.

Зочин [66.181.161.78] 2019-07-31 15:08:34

14 настай хүүхдэд вакцин хийхгүй гэж буцаасан. В гийн вирусгүй гэж шинжилгээгээ аваад очсон

Зочин [202.21.109.38] 2019-08-01 07:20:35

14 tei bol hiihgui. 15 nas hureed hiinee. yagaad gevel huuhdiig turuhud hiideg bolohoor 15 jil bolood shalguulaad baihgui bol hiilgene gej bn lee. tegeed dahiad 15 jil genee

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:08:27

Дархлаа нь байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой байх.

zochin [112.72.11.108] 2019-07-31 15:08:07

Emnelgiin uil ajillagaag il tod bolgoh heregtei. Uvchnii tuuhtei emchluulegch bolon tuunii ar geriinhen uzej taniltsaj hynadag baih heregtei. Tegehgui bol hudlaa bichih buruu emchilgee hiih zergeer tsag hugatsaa alddag ym bilee. Emch suvilagch nariin hiij baigaa ajil uilchilgee helj baigaa ug zergiig kamerjuulj bichij baih heregtei. Daraa ni hudlaa yridag ym bilee. Jinjilgeeniihee hariug emchuulegch humuus uursduu kanondoj avaad hadgalah heregtei. Hariutslaga aldsan emch suvilagch naraa hamgaalaad ugduggui ym bilee.

Зочин [202.9.43.49] 2019-07-31 14:47:27

СУДСААР БОХИР ТАРИУРААР ХАР ТАМХИ ШАХУУЛАХААР ЯМАР Ч ЭЛЭГ ТЭСЭХГҮЙ БИЗ ДЭЭ

ДОМЧ-5 [119.40.103.37] 2019-07-31 14:28:33

БИД БУРХНЫ БҮТЭЭЛ ГЭДЭГ Ч ХҮН ТӨРӨЛХТӨН БОЛ БАЙГАЛИЙН ЭХ ДЭЛХИЙН Л БҮТЭЭГДЭХҮҮН. СҮНС СҮЛД НЬ НИСЭЭД САНСАРТ ГАРЛАА Ч МАХАН БИЕ НЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ШИНГЭНЭ. ТИЙМ УЧРААС СЭТГЭХҮЙ ЭРҮҮЛ БАЙЖ БИЕЭ БОДОХ, АРЧЛАХ, ХАМГААЛАХ НЬ ХҮН БҮРИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, ОРЧИНДОО ЗӨВ ТАНЬЖ ДАСЧ ЗОХИЦОХ НЬ ТА БИДНИЙ АМЬДРАЛЫН УХААН, ДЭЭРЭЭС НЬ ЭЛДЭВ ХОВ ЖИВ ХЭЛ АМГҮЙ, СУРГААР БУС ҮНЭНИЙГ ТАНЬЖ МЭДЭРЧ ОЙЛГОЖ ӨӨРТӨӨ АНХИАТАЙ ЯВАХ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АЛЬ ЭРТ ХЭЛСЭН СУРГААЛИУД БИЛЭЭ. ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ЭЛДЭВ ШУНАЛ ХҮСЛЭЭ ХЯЗГААРЛА /АРХИ ДАРС, ЗУГАА ЦЭНГЭЛ, ЗАВХАЙРАЛ САМУУРАЛ, ГОЁЖ ГООДОХ ГЭХ МЭТ/. ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС МАШ ЧУХАЛ, ТЭГЭЭД ЗӨВ АМРАЛТ...

Зочин [202.9.43.49] 2019-07-31 14:53:06

БАЯРЛАЛАА

ДОМЧ-4 [119.40.103.37] 2019-07-31 14:24:01

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД БОЛ ДЭЛХИЙД БАЙГАА ЭНЭ ОЛОН БАКТЕРИ ВИРҮС НЯНГ ХҮН ТӨРӨЛХТӨН УСТГАЖ ДИЙЛЭХГҮЙ, ЭНЭ ӨӨРӨӨ САВ ЕРТӨНЦ, ШИМ ЕРТӨНЦИЙН ЗОХИЛДЛОГОО ЮМ. ХҮН ТӨРӨЛХТӨН ӨӨРСДӨӨ БАЙГАЛИА ХӨНӨӨХ ХЭРЭЭР ЭЛДЭВ АСУУДЛУУД ИХЭСЧ БАЙГАА ГЭЖ ҮЗДЭГ. БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙТЭЙГЭЭ ЗӨВ ХАРИЛЦАХГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ӨӨРТӨӨ ХӨНӨӨЛҮҮДИЙГ ШИНЭЭР ТӨРҮҮЛДЭГ. ТҮҮНЭЭС ГАДНА БАЙГАЛЬ ОРЧИНДОО ЗӨВ ДАСАН ЗОХИЦОХ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ НЬ ЭДГЭЭР ЭМГЭГҮҮДЭЭС ХАМГААЛАХ СЭРГИЙЛЭХ ЧУХАЛ ЮМ. ТЭРНЭЭС ВАКЦИН ШҮТЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ. ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЯМАР МУТАЦИД ОРООД ДАХИАД ТЭРЭНД ЗОРИУЛСАН ШИНЭ ВАКЦИН ЗОХИОН БҮТЭЭНЭ ГЭВЭЛ ИХ ХУГАЦАА ХӨРӨНГӨ. ИЙМД АЛЬ БОЛОХ ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ЗӨВ АМАРЧ, ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, ЗӨВ ХООЛЛОЖ, АРИУН ЦЭВРЭЭ САХИДАГ, ЭЛДЭВ ЗҮЙЛСИЙГ БАГА ХЭРЭГЛЭХ НЬ Л /ШИВЭЭС, БЭЛГИЙН ЗАМБАРААГҮЙ ХАВЬТАЛ, БУРУУ ХООЛЛОЛТ ГЭХ МЭТ/ ТАНЫГ ЭДГЭЭР ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ.

Зочин [66.181.161.20] 2019-08-01 11:11:51

Маш зөв зөвөлгөө байнаа.

ДОМЧ-3 [119.40.103.37] 2019-07-31 14:20:30

5-РТ: АРИУТГАЛЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СТАНДАРТЧИЛЖ, ХЯНАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЦЭГЦЭЛЖ БАЙЖ ЭМНЭЛЭГ ТАЛААСАА ЭНЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО. ИРГЭН ТАЛААСАА "ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ" ГЭДГИЙГ РЕКЛАМ, БРОШУР, НЭГ ЭМЧИЙН ЯРИА МЭТЭЭР ТӨСӨӨЛДГӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХҮН БҮХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ ХИЙЖ ХЭВШИХ ДАДАХ ЗАН ҮЙЛИЙН НИЙЛБЭР ЮМ. ЗӨВХӨН ЭЛЭГНИЙ ВИРҮС ГЭЛТГҮЙ СҮРЬЕЭ, БЗДХ, ОДОО ЯРИГДААД БАЙГАА ТЭМБҮҮ,ХАРШИЛ, АРЬСНЫ ӨВЧНҮҮД ГЭЭД ИХЭНХ НЬ ХУВЬ ХҮМҮҮСИЙН АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛТЭЙ ХОЛБООТОЙ. ИЙМД БҮР ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ Л ЭХЭЛЖ ХҮҮХДҮҮДИЙГ СУРГАХГҮЙГЭЭР НИРГЭСЭН ХОЙНО ЧАРЛААД НЭМЭРГҮЙ. ТАМИРЧИН ЗАЛУУГИЙН ХУВЬД ХАРАМСАЛТАЙ БАЙНА. УМ МААНИ БАДМИ ХУМ. БУСАД ХҮМҮҮСТЭЭ ХЭЛЭХЭД ЭРҮҮЛ МЭНД ЧИНЬ ӨӨРӨӨС ЧИНЬ Л ШАЛТГААЛНА, ТА ЮУНЫ ТӨЛӨӨ ЮУГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭРИЙГЭЭ ХАМГААЛАХАД ТАНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА БАС АНХААРАЛ БОЛГООМЖ ИХ ЧУХАЛ. ТЭРИЙГЭЭ ОЙР ОРЧМЫН ХҮМҮҮСТЭЭ ХҮРГЭЖ ЧАДВАЛ 10-15 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ ХАЛДВАР БУУРАХ НЬ ДАМЖИГГҮЙ. ТЭРНЭЭС АЛЬ НЭГ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГА, ЭМЧИЙН ҮГЭЭР ШОУДАХ ХЭРЭГГҮЙ.

ДОМЧ-2 [119.40.103.37] 2019-07-31 14:16:25

ГОДОН ГУТАЛ АВЧ ӨМСӨХ, БАРАНД ШОУДАХДАА МӨНГӨ ХАЙРЛАДАГГҮЙ МӨРТЛӨӨ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛ, ЭРҮҮЛ МЭНД, ЭЛГЭЭ ХАМГААЛАХАД 15,000₮ БУЮУ 3 УДААГИЙН ВАКЦИНЫ ҮНЭ НЭГ ШИЛ АРХИНЫ ҮНЭ ЮМ. ТИЙМ УЧРААС ГАР ХУРУУГАА ЭСГЭХ, САХЛЫН ХЭРЭГЛЭЛ, ЕР НЬ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛЭЭ ХҮН БҮР ТУСДАА ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ НЬ ЧУХАЛ 4-РТ: БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖДАГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ. ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ХУВЬД ХАРЬЦАНГУЙ ХУВЬ НЬ БАГА. ГОЛ АВДАГ АСУУДАЛ БОЛ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД ПРОЦЕДУР ХИЙХ ЯВЦДАА ИЙМ ХАЛДВАРТАЙ ХҮНЭЭС ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР. ЯЛАНГУЯА МЭС ЗАСАЛ ГЭМТЭЛ, ШҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, СЭРГЭЭН ЗАСАЛ, ЛАБОРАТОРИ, ЧИХ ХАМАР ХООЛОЙ, ГЭХ МЭТ ЭМЧ НАР... ДАРААГИЙН ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ БОЛ ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АСУУДАЛ ЮМ. ҮҮНИЙГ ОЙЛГОДОГ ДАРГА НАР ЦӨӨН, ДЭЭРЭЭС НЬ ТӨСӨВ МАШ МУУ. ШҮДНИЙ КАБИНЕТЭЭР ЖИШЭЭ АВАХАД ЯМАР ХҮНД ХЭРЭГЛЭСЭН ШҮДНИЙ БАГАЖААР ТАНЫГ ҮЗЭЖ БАЙГАА ВЭ, ТЭР НЬ АРИУТГАЛЫН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСНЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ, ХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ ЭНЭ ТАЛААР ИРГЭД ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГААС АСУУХ ЭРХТЭЙ.

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:54:40

Тийм. Эмнэлгийн байгууллага ч гэсэн эмнэлгийн ажилтнуудаа хамгаалах ёстой. Эрсдэлтэй ажил хийж байна. Манай хамаатны хүн ганцаархнаа халдвар аваад өнгөрсөн. Бусад нь зүгээр байхад тэр бүү хэл хүнд байхад нь халдвартай цус нөж нь гарч байхад асарсан хүмүүс нь зүгээр байхад. Энэ ажлаасаа авсан байхгүй юу. Эмнэлэгт ажилладаг байсан. Мөн нөгөө талаар эмнэлэг халдварт өвчин асарч байгаа эмнэлгийн мэдлэггүй жирийн хүмүүст нэг удаагийн бээлий өмсөж байж хүрч бай гээд жоохон зааварчилгаа өгөх хэрэгтэй. Энгийн хүмүүс чинь мэдэхгүй халдварт өвчтэй хүнийг хөөрхий улаан гараараа асраад зогсч байна. Ингэж тэгж асар гээд заагаад өгчихвөл хүн бээлий аваад л асарна. Мэдэхгүй хүмүүс зөндөө. Мэддэг нь хэлж өгөх ёстой юм.

ДОМЧ-1 [119.40.103.37] 2019-07-31 14:12:37

ДУТУУ ХҮТҮҮ БУРУУ ЗӨРҮҮ ОЙЛГОЛТ НИЙГЭМД ИХ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭД ХЭДЭН АРГА БИЙ. 1-РТ: ХУВЬ ХҮНИЙ АРИУН ЦЭВЭР, ҮҮНД ГАРАА ТОГТМОЛ УГААЖ ХЭВШИХ, СПИРТЭНД СУУРИЛСАН УУСМАЛААР ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙДЭГ БАЙХ. 2-РТ: ХЭДИЙГЭЭР 3 УДААГИЙН ВАКЦИН ХИЙЖ 15 ЖИЛ ДАРХЛАА ТОГТОНО ГЭЖ ҮЗДЭГ Ч ЭНЭ НЬ ШУУД 100% ХАМГААЛНА ГЭСЭН ҮГ БИШ. ХЭРВЭЭ ЦУСААР, АРЬС САЛСТ ГЭМТЭН ХАЛДВАРТ ӨРТВӨЛ ХАЛДВАР АВНА, ХАРЬЦАНГУЙ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ, ДАРХЛАА НЬ ИДЭВХЖИНЭ. ОДООГООР ЭЛЭГНИЙ В ВИРҮСИЙГ УСТГАХ ЭМЧИЛГЭЭ ГАРААГҮЙ, НОРО БҮЛГИЙН ЭНЭ ВИРҮС ЮУНД Ч УСТДАГГҮЙ. ИРГЭД ӨӨРСДӨӨ МЭДЭЭЛЛЭЭ БАС ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХАЙЖ МЭДЭЖ АВАХ ҮҮРЭГТЭЙ, ЮМ БҮХНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ЭМЧ НАР ЛУУ ЧИХЭЖ БОЛОХГҮЙ. ЭНЭ ХАНДЛАГА ЧИНЬ Л ӨДИЙ ХҮРТЭЛ БАЙГАА НЬ ТОМ АСУУДАЛ. 3-РТ: 1991 ОНООС ХҮҮХЭД ТӨРСНИЙ ДАРАА ЭНЭ ВАКЦИНЫ ХИЙЖ ЭХЭЛСЭН Ч ОДОО ӨӨРСДӨӨ БОДИТ АМЬДРАЛ, ЯЛАНГУЯА ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛАХААР АЙГААД МЭДЭРЧ БАЙХ ШИГ БАЙНА. ЕР НЬ БҮХНИЙГ ТӨР ЗАСАГ ДААНА ГЭЖ БАЙХГҮЙ. ЭНЭ ВАКЦИН ДЭЛХИЙН ХААНА Ч ТӨЛБӨРТЭЙ БАЙДАГ.

tugshuurtei yumaa.baktsin hiilgeyaa [103.57.92.229] 2019-07-31 13:54:14

B virusiin Shinjilgeeeg haana herhen uguh we.hariulj uguh hun bnu. Euul menddee 1 udaa ch boltugai anhaary bz

Зочин [202.179.24.228] 2019-07-31 18:13:34

Ehleed urh deeree ochood virustai bnuu guiu testeer uzeed ugnu

Зочин [66.181.161.42] 2019-07-31 13:59:41

orhiin emneleg deer ynegyi avaad dyyreg deer hiinee

sywd [202.126.89.179] 2019-07-31 13:32:46

Medeelel ogson tand bayarlala ajliin amjilt

zochin [112.72.11.120] 2019-07-31 12:45:00

EM iin salbar ter chigeeree mungunii shunaltnuudaar duurchihsen. Mes zasliin emch nertei hutga barisan aluurchid ni olon hund mes hurgej baival undur tsalin avilga avah uud haalga ni neegddeg bolohoor Mongold baisan bol heden tugrug halaaslah baij gej haramsaad baigaa ym baih daa.

Зочин [66.181.161.92] 2019-07-31 13:29:55

Bitgii tenegteech. Zaluu hiij buteedeg nasan deeree baisan huuhdiig avarchih bolomjtoi bolool tegl helsen bgaa sht. Ternees bish gants mes zasliin mongoor bayjina gj yu bdg yum.

Зочин [202.126.89.49] 2019-07-31 12:39:53

yu ch medehgui mangar batsaan amnii zorgooroo shaaj bainaa gej

Зочин [66.181.161.115] 2019-07-31 15:31:04

Хэн

Зочин [139.5.216.91] 2019-07-31 12:12:46

тэр олон хүнтэй газар элэгний донор олдохгүй байна гэж баймааргүй юм. угаасаа АНУ-н хил өвчтэй давсан болохоор нь нэг их тоогоогүй байх. салхин цэцэг эмнэлэгт авсан нь үнэн байх өө. эхний зурган дээрээ гайгүй байснаа сүүлийн зурган дээрээ бөөн тууралттай болчихсон байсан. Ер нь АНУ-д эмчлүүлчихье, хандив цуглуулаад гээд ятгаад явуулчихсан юм биш үү. тэдэн зуун сая төгрөг хэрэгтэй ч гэх шиг.

????????????? [202.9.45.2] 2019-08-01 15:24:09

NBA final uzex erheer shagnuulad zuv zugeer yavsan xun yumaa zailuul. USA ochsnii daraa virus ni idevxjeed erchimt emchilgeend orson USA amid xuniig donor bolgodoggu xuulitai uchraas eleg oldoxgu tsag aldsan um shvv

Зочин [122.115.229.114] 2019-07-31 12:32:28

manai emch nar ch sain ni sain shuu, erchimt emchigeend dajgui, emchilgeenii taktik stragegy joohon tiimhe. gehdee, wronhii engii tuvshingiin emch nar bol noil noil orkuud yum chin

Зочин [202.179.31.19] 2019-07-31 12:01:53

Ер нь энэ вируснууд их байдаг манай орны хувьд хүн бүр гэр бүлийнхнээсээ тусдаа алчуур саван оо, хумсны хутга, аяга халбага, хөмсөг болон үс хусдаг юм бүгдийг хэрэглэх хэрэгтэй. Хүний хэрэглэдэг ариун цэврийн бүх юм тусдаа байх хэрэгтэй. Халдвар авахаас айгаад чихээ өөрөө цоолсон. Шүдний эмчид л очмоор байна. Даанч вакцин хийлгээгүй болохоор очиж чадахгүй байна. 3 тун нь сар хүлээгээд хийдэг бол эхний тунг хийлгэснээс хойш 2 сар болох нь. Тэр вакцин хийдэг газар ямар сэтгэлгүй юм бэ. Нэгэнт тун хийлгээд эхэлсэн хүнээ цаг нь болохоор сануулж байгаад авчирж хийгээч. Юун дахин эхлэх.

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:22:23

Түүнээс гадна 66.181.161.33 тоот бүдүүлэг гахай минь 2019 онд бүх юм цахимжаад байна. Ийм сануулга маркийн юм @ хаяг аваад хийчих дэргэдээ АИТИ багтай гэгдэх яаманд юу ч биш. Сэтгэ! Чи хуучныхаар гар аргаар сэтгээд байна. Бүгд рүү нь утасдана гэж бодоод байна. Утасдсан ч яах вэ дээ. Өрхийн эмч нарын сувилагч нар юу ч хийхгүй сууж байдаг. Хүсвэл ямар нэг арга хэмжээ авч болно !

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:17:33

Би ч өөрөө саначихна . Энэ мартаад байгаа хүмүүсийг бодож хэлж байна гэж бодогдохгүй байна уу чамд ! Бүдүүлэг гахай чинь. Хүмүүс мартаад байдаг гээд сууж болохгүй. Нэгэнт эхний тун хийсэн бол 7 - 10 хоногийн өмнө сануулах л хэрэгтэй. Гадаадын эмч нар гуйгаагүй байхад таны урьдчилан сэргийлэх үзлэгт орох хугацаа чинь болж байна шүү гээд захиа явуулаад байдаг. Иймэрхүү халдвартай хүмүүсийг бүр араас нь утасдаад шууд ир гэж хэлж байхыг сонсч л байлээ. Тэр эмчийн туслахын үүрэг ажил нь байхгүй юу ! Тийм болоод тэр хүн шууд утасдаж дуудаж байна. Юм гэдэг ийм байна цаана чинь хөгжилтэй газар монгол бүдүүлэг гахай минь. Шавар дундаа өөрийгөө мундаг гэж будаад уурлаж хашгичихаж цовхчиж байхад чинь хүн төрөлхтөн шал өөрөөр ажиллаж амьдарч байна хө ! Чи ч төсөөлөхгүй дөө. өрөвдөлтэй амьтан !

Зочин [66.181.161.33] 2019-07-31 17:26:00

amindaa hairtai yum bol uuruu sanaach!!! udur heden myngan hund hj bn geed bichtsen bn. davartsan yum chn

зочин [103.194.176.117] 2019-07-31 13:55:23

Сүүлийн үед манай хүүхэд залуус охидууд энэ шивээсний газруудаар их үйлчлүүлдэг болсон нь шууд хамааралтай Шивээс хийлгэхэд мэдээж зүү орох нь ойлгомжтой зарим охидууд бүр нөгөө юмандаа хүртэл шивээс хийлгэчих дэг шүү дээ яахав түр зуурдаа гоёл хойшид гарах үр дагавар их муу нөлөөтэйг залуус маань мэдэхыг ч хүсдэггүй байх

Зочин [202.126.89.29] 2019-07-31 11:44:41

Mash todorhoi medeelel ugsund bayarllaa

zochin [112.72.11.114] 2019-07-31 11:41:36

Bitgii meden budilj hunii zovlongoor biznes hiih geed bai. Mongold baisan bol emchilchihne ch geh shig soliorch uguh ym. HUSUT d onoshoo todruulahaar ochson huuhded seduksin gedeg tariag hiine. Unuu shunu saihan untaad ugluu gehed serchine gej helehed ni hiilgehgui gej eserguutseheer gar huliig ni hulj hucheer hiij uhaangui bolgocgihood em tarianii huchind taivan untaj baina gej uvchnii tuuhend bichij baisan. Ugluu ni shinjilgee uguhud emnees shaltgaalsan elegnii tsochmog dutmagshil komiin baidal uussen baihad emchilj chadahgui olon erhtnii dutagdald oruulj 3 honogiin daraa amia aldsan ued uvchnuu hundruulsen baisan gej ulaan tsaim hudlaa yrij huuliinhantai huivaldaj hergiig haalgasan. Iim baij Mongold baisan bol bid emchilchih baisan gej irgediin tarhiig bitgii ugaa. Mongold baisan bol 3 honogoos hetrehgui baih baisan.

Зочин [66.181.161.33] 2019-07-31 17:28:07

mongold enenees hund uvchtunuuded ch shiljuulen suulgaj chaddag. husut shiljuulen suilgadaggui yum uuruu sn sudlaad uz

Зочин [122.115.229.114] 2019-07-31 12:34:09

mongold baisan bol emchluulj chadna. manai sain emch nar tiim zergiin ham shinjind tuurtehguie!

Зочин [66.181.181.119] 2019-07-31 12:19:39

монголдоо элэг шилжүүлж эрүүл саруул болсон хүн олон болсон

Зочин [66.181.161.115] 2019-07-31 12:10:53

Дахин2 унш за

Зочин [202.126.89.226] 2019-07-31 11:53:03

Монгол бсан бол элэг шилжүүлэн суулгах боломжтой бсан хуулийнхаа хүрээнд тэрнийг хэлсэн байна

Төмөр шприцнээс болоогүй. [202.179.31.19] 2019-07-31 11:35:45

Яам төмөр шприц рүү чихээд байгаа нь худал гэдэг нь одоо харагдаж байна. Ашиглахаа больчиход байхад байгаад байна. Шприцнээс биш миний мэдэхийн төрөх тасгаас л тэнд ажилладаг хүмүүс эсвэл хийсвэр хагалгаа хийлгэсэн хүмүүс л халдвар авсан байдаг, Бас шүдний эмнэлэг. Энэ чинь эмнэлгийн ажилтнууд багаж зэвсгээ өрөөгөө ариутгадаггүй гэсэн үг, За дутуу ариутгадаг гэсэн үг. Эмнэлэг гэдэг тэртэй тэргүй овчтэй хүмүүс очдог тул маш их өвчний нян вирус байдаг газар байх нь тодорхой байхад хэдэн залхуу хүмүүсээсболж сүйрч байна. Ийм ажилд байгалиасаа их нямбай цэвэрч хүмүүс ажиллуулах хэрэгтэй.

Зочин [202.179.31.57] 2019-07-31 22:32:30

66.181.161.33 маанаг гахай минь бас наадахаас чинь ч өөр замаар ч дамжина мэдэж байна. Би энд зөвхөн нэг бөгөөд энэ замаар халддаг гэж бичээгүй байна. Юм ойлгох тэнхэл алга уу? Төрөхөөс авсан халдвараа гэрийнхэндээ тараасан ч байж болно. Гэхдээ Монголд гол тархсан шалтгаан бол миний бодлоор яалт ч үгүй эмнэлэг тараадаг ! Чи зүгээр одоо ч гэсэн гараад нэг улсын эмнэлэгт очоод ажиглаад үз ! Мэдэв үү ! Сэжиг чинь хүрнэ. Азгүй байвал чи хөөрхий үхлээ хүлээж буй тэрийгээ өөрөө ч мэдэхгүй элэгний вирустэй шав шар нүдтэй цус нь гоожсон хүнтэй корридорт нь тааралдана за юу ! тэр хүний цус барьсан гоожсон газар нь чи зүүний чинээ харагдахгүй хэр нь онгорхой шархтай байж байгаад хүрвэл чи тэгээд өнгөрөө ! Үүнийгээ мэдэж байна уу? Манайхны хүүхдүүд бүгд эрүүл. Чи надад биш өөртөө сурга !

Зочин [66.181.161.33] 2019-07-31 17:29:34

belgiin zamaar bas damjdiimldaa. turj uzeegui, shudee ch ynzluulj uzeegui joohon huuhduud er emgui l b c tei bn. ur huuhedee sn surgaval ingehguuee

Эмч [66.181.161.107] 2019-07-31 11:22:24

Нэг удаагийн зүү тариур биш дахин хэрэглэдэг зүү тариур гэж бич. Мөн притва биш бритва гэж бич . Бөөн алдаа .

Зочин [137.224.252.27] 2019-07-31 17:57:05

emch bish emchiin xelsniig bichsen setguulchiin buruu. mal ve yadag.

Овгор [122.201.22.103] 2019-07-31 14:11:01

ОВОО ЮМАА--' ЭМЧ ГУАЙ

Зочин [202.126.89.226] 2019-07-31 10:51:01

Naad hun chin taliigaachiin handiwiin ayand sociald idwhtei oroltsoj humuusiig iheer urialj bsan huurhii. Odoo dahiad iim tohioldol uuseh wii l gej bna

д [202.126.88.232] 2019-07-31 10:42:37

баярлалаа дэлгэрэнгүй мэдээлэл авлаа

Зочин [43.242.242.185] 2019-07-31 10:38:41

Баярлалаа

Зочин [202.126.89.145] 2019-07-31 10:11:55

Хүний зөвлөгөө дуугүй уншиж чадахгүй би өвчтэй новшнууд бх юмаа

s [73.181.73.133] 2019-07-31 10:05:44

Uuchilaarai emnelegiin orchinoos haldsan gej Americt t huuhed toronguut n hepatite vacciniig hiideg....

Зочин [66.181.161.33] 2019-07-31 17:30:34

b vaccinenii hugatsaa 15jil bdag gd bichtsen bnaa unshildaaa

Зочин [66.181.161.115] 2019-07-31 12:13:16

Уучлаарай ч гэх шиг дахин2 унш сөрөг юм бичихээ бодох юмааа

Зочин [66.181.164.214] 2019-07-31 11:08:15

salhintsetsegiin haldvariig heleb. manaih ch bas torongvvt B hepatitiin vaccin hiideg

Зочин [117.111.2.92] 2019-07-31 11:03:03

Салхинцэцгийг эмгэлгээс халдсан гэж үзэж бнаа гэсэн бнаа

Зочин [124.158.109.232] 2019-07-31 10:01:07

уг нь ийм мэдээллийг яг мэргэжлийн төв байгууллагас нь байвал зүгээр байгаа юм шүү

Иргэн [202.21.112.3] 2019-07-31 10:55:58

Эмчийн өгсөн мэдээлэл үнэн зөв бол заавал төв байгууллагыг санаачилга гарган ард иргэдийн эрүүл мэндийн боловсролд мэдээлэл өгөхийг хүлээх шаардлагагүй. Энэ эмч харин ч өргөсөн тангарагаа биелүүлж нийт ард иргэдэд зохих мэдээлэлийг олйгомжтой, энгийн байдлаар цаг заваа гарган өгч байгаад талархаж байна. Бидэнд эрүүл мэндийн боловсрол ус агаар шиг тун их хэрэгтэй байгаа шүү. Сайн дурын хэдэн эмч нар чадах чинээгээрээ л цаг зав гарган сошиалаар, нэтээр мэдээлэл түгээж байна даа.

Bolor [66.181.161.115] 2019-07-31 09:57:53

Баярлалаа

Зочин [124.158.109.232] 2019-07-31 09:57:00

Bвирусын эсрэг дархлаажуулалтыг манай улс 1991 огоос анх товолд нэвтрүүлсэн шүү бас 3р тунгаа орхисон бол дахин эхэлнэ гэсэн заалт бхгүй шүү

Зочин [202.9.42.146] 2019-08-02 19:06:20

Elegnii virusnii shinjilgeend une tulburgui hamragddag bolsnoos hoish zarim uruhiin emneleg irgedteigee sain ajillaj baigaan bn gej bodson. Shinjilgee uguh yostoi humuus ruu "shinjilgeendee ene hugatsaand irj hamragdana uu" gsn message yavuulj bsan. Message avaad ochij ugch bsan shuu.

Зочин [207.244.89.75] 2019-07-31 14:00:58

3 dahi tungaa orhiod her udaj bgaagaas hamaarna Mon vaccinii daraa darhlal togdson bnuu gedgee shinjilgeegeer uzuuleed dahin vaccine hiih uguigee shiidne

Зочин [202.179.31.19] 2019-07-31 12:02:56

Тийм үү тэгээд яадаг вэ? тэгвэл вакцин эхэлсэн газар нь л 10 хоногийн өмнөөс сануулж хэлэх хэрэгтэй юм байна.

Зочин [103.57.95.178] 2019-07-31 09:51:08

Bayrlalaa mash sain oilgoloo

Зочин [112.96.115.107] 2019-07-31 09:31:49

Bayrlalaa

Зочин [124.197.167.185] 2019-07-31 10:00:54

Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл авлаа.


130 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
130 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.