Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Тайванийн зүүн эргээс холгүй далайн гүнд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь нийслэл Тайбей хотод өнөөдөр мэдрэгджээ.

Хятадын газар хөдлөлт судалгааны төвийн мэдээлснээр, өглөөний 5:28-д Илань хотоос холгүй далайн 30 километрийн гүнд газар хөдлөлтийн голомт мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас Тайбэй хотын 1400 гаруй барилга, байшин цахилгаангүй болжээ. Одоогийн байдлаар хохирлын тухай мэдээлэл байхгүй байна.

Газар хөдлөлттэй холбогдуулан гамшгийн үед хариу арга хэмжээ авах төв бэлэн байдалд шилжжээ.

Сэтгэгдэл

mmm [137.222.114.240] 2019-08-08 08:39:03

гучин км гүн далай байхгүй дээ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.