ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Ялсан нам өөрт ашигтайгаар хуулийг өөрчилж болохгүй

Б.Мөнхцацрал / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд МҮОНТ-ийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл” цуврал хэлэлцүүлгийн үеэр хэлсэн онцлох ишлэлээс хүргэе.

image

  • Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилохгүй байх хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Учир нь УИХ-ын гишүүд сайд болчихоод гишүүнийхээ ч ажлыг хийхгүй, сайдынхаа ч ажлыг хийхгүй ажил завсарддаг.
  • Хоёрдугаарт УИХаас Засгийн газарт тавих хяналт хангалтгүй байна. Өөрөө дотор нь орж суучихаад ,өөрийнхөө ажлыг хянана гэж юу байхав.
  • Яагаад заавал Ерөнхий сайдыг парламентын гишүүн байхыг шаардаад байна гэхээр парламентын засаглалтай орнуудын хувьд сонгуульд намын дарга нар намаа тэргүүлж орж, сонгуульд ялаад шууд Ерөнхий сайд болдог. Ялсан намын дарга Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг уралдаан дэлхий дээр хаана ч явагддаггүй.
  • Нэгэнт намаа сонгуульд ялуулсан бол Ерөнхий сайд болно. Ялагдсан намын дарга ажлаа өгдөг жишиг байгаа.. Энэ жишгийг бид 1992 оны Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй учир гудамжинд явж байсан хэн нэгэн сонгуульд оролцоогүй шууд Ерөнхий сайд болсноос үүдэж олон асуудал дагуулсан.
  • УИХ нь хууль тогтоох ажлаа хийнэ. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх үүрэг хүлээнэ. УИХ Засгийн газрыг ажлаа хэрхэн хийж байгаад хяналт тавина.
  • УИХын гишүүдийн ирцийн асуудал шийдэгдэнэ. Хуралдаа суухаас өөр ямар нэг ажил хийж болохгүй.
  • Намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэвэл, сонгуулийн явцад намынхаа хүмүүсийг араасаа жагсааж, түүчээ тогоруу нь болж Ерөнхий сайд хийх мандатаа олж авч байна гэсэн үг.
  • Дэлхий нийтийн жишгийг дагая. Дөрвөн жилийн хугацаанд намын дарга ажиллаад сонгуульд ялуулсан байхад Ерөнхийлөгч нь гудамжинд явж байсан хэн нэгнийг Ерөнхий сайдаар сонгож болохгүй. Намын хагарал үүнээс улбаатай.
  • Дэлхийд мөрдөгдөж байгаа парламентын системийг авах гэж байгаа бол бүгдийг нь хэрэгжүүлэх ёстой.
  • УИХ таван жилийн хугацаатай бол Засгийн газар ч мөн таван жил гэж тусгасан. Иргэдийн хурал, бүх шатны Засаг дарга таван жил. Нэг жил бүх шатны сонгууль явагддаг байя.
  • Ялсан нам өөрт ашигтайгаар хуулийг өөрчилдөг. Тэр эрх чөлөөг УИХ-д өгөхгүй. 108 болно уу 76 байна уу . Ямартай ч 50/50 хувиар 20,30 жил Үндсэн хуулиа өөрчлөхгүй яваад үзье.
  • Тоглоомын дүрэм тодорхой. Намууд зөв бэлтэл хийе. 20,30 жил таван удаа сонгууль явагдсаны дараа УИХ ч төлөвшинө. Парламентаас томилогдсон Засгийн газар ч төлөвшинө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.105] 2019-08-12 16:28:12

Гишүүдийн шунал хэтэрч, доордуулсан долоон "засвар" нь бүх муу юмны эхийг тавьсан, үндсэн хуулийг одоо засах, нэмэх, хасах цаг нь биш. Гэвч тэгэх тэгүүлэх дотоод гадаадын хүсэл нэгдсэн шиг байгаа юм

Зочин [66.181.177.71] 2019-08-12 06:09:14

Эрх барьж байгаа нам сонгуулийн хуулийг өөрчилдөгийг бүр болих хэрэгтэй . Гарамгайбаатар гэж нэг хулгайч сонгуулийн тойргийг яаж зурж байсныг бас бүү мартаарай

Зочин [66.181.179.101] 2019-08-12 03:58:06

Уг нь , З .энхболдын саналууд хамгийн дээр нь ... Монго - албан тушаалын хулгайнуудад эдгээр саналууд халтай л даа , тэд авахгуй , эцсийн эцэст оорсдийнхоороо л муйхарлана , тэдэнд ичиж айх мэдрэмж байхгуй , улайх нуур ч байхгуй ...

Sreenn [203.91.115.47] 2019-08-12 03:17:29

Z.Enhboldiig ih hurald oruulah yumsaan Mongol turiin jinhene shudarga zarchimtai ulger jishee ch mundag bolovsrol ajiliin turshlagatai hun shuu tanid urgelj itgej yavdag shuu

Сонгогч [202.9.42.29] 2019-08-12 02:48:28

З. Энхболдын шүүмж, саналуудыг бүрэн дэмжиж байна. Учир нь тэр эх орон, ард олныгхоо төлөө л ажилладаг хүн.

Үнэн [202.9.44.108] 2019-08-12 02:26:01

Лүндээжанцан тэргүүтэй МАН -ынхан Үндсэн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж байна. Ард түмний эрх ашигт нийцсэн ганц ч өөрчлөлт алга.

0000 [103.10.23.113] 2019-08-12 01:58:40

Намуудыг гэшүүнчлэлгүй болгох хэрэгтэй Үндсэн хуулийн Төрд үүрэлсэн хулгайч нараар тоглуулаж болохгүй

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.113] 2019-08-12 01:55:06

НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАГЧ ЗАЛИЛАН МЭХЛЭХ АРГААР ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АРД ТҮМНӨӨС БУЛААСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН НАР ҮНДСЭН ХУУЛИЙГ СЭГЛЭЖ ӨӨРТ АШИГТАЙ БАЙХААР ӨӨРЧЛӨХ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭГ МӨР АРД ТҮМНӨӨС БУЛААХ ЗОРИЛОГТОЙ ДАЛДЫН МУУ САНАА АГУУЛАЖ БАЙНА ЖЭШЭЭ НЬ 1, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ИХ ХУРЛААС СОНГОХ 2 , ГАЗАРЫН БАЯЛАГ ТӨРИЙН ӨМЧ 3, ЗАСАГЫН ГАЗААРЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭХ ГЭЭД ҮНДСЭНДЭЭН СОНГУУЛЬД ЯЛСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН НАРТ ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ ГАЗАРЫН БАЯЛАГ ОЧХООР ӨӨРЧӨЛХИЙГ САНААРХАЖ БАЙНА

Зочин [103.10.23.113] 2019-08-12 03:44:17

тийм шүү

Иргэн [66.181.161.61] 2019-08-12 01:26:44

МАН АРД ИРГЭДДЭЭ ИТГЭДЭГГҮЙ. ТЭГЭЭД ТЭДЭНД ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ ӨГДӨГГҮЙ. .ИРГЭДИЙН БҮРЭН ДЭМЖЛЭГ ТУСЛАМЖИЙГ АВЧ ЧАДДАГГҮЙ УЧИР ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОВСРУУЛЖ ЧАДДАГГҮЙГ 20 - Р ЗУУНЫ ТҮҮА ГЭРЧИЛНЭ.

Зочин [66.181.170.73] 2019-08-12 01:19:29

УВИАГҮЙ УЛС ТӨРЧИД НЭРТЭЙ ЗБ ТАЙ БҮЛЭГЛЭЛҮҮД БҮХ САЛБАР ХУУЛИУДЫГ ӨӨРСДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ БАТАЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО БҮР ДАВРААД ЭЦЭГ ХУУЛИАР ОРОЛДДОГ БОЛЛОО. ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСЫН МӨХӨЛ, СҮЙРЛИЙН ЭХЛЭЛ. УЛС САМУУРАХЫН ЦОНДОН. ЯАЖ Ч БОДСОН 60 ТБ ЖДҮ ТЭЙ УИХ ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭРХГҮЙ ШҮҮ.

Зочин [202.126.88.162] 2019-08-12 00:46:04

24-ОНООС НЭГ НАМ ҮНДСЭН ХУУЛЬ ЗОХИОЖ ИРСЭН ОДОО БОЛЬМООР ЮМАА


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.