Санаа авч, шийдэж болох номын санг ХААН банк нээлээ

Б.Мөнхцацрал / Хууль

Ажлын амжилт бүтээлч хамт олон, зөв харилцаа, итгэл зүтгэлээс их хамаардаг. Хаан банкныхан энэхүү эерэг хандлагыг бүрдүүлэх үүднээс номын сан байгуулж баасан гаригт нээлтээ хийлээ.

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн гайхалтай номын сан болсныг хүн бүхэн хэлж байлаа.

.

image

image

Энэхүү номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 100 орчим уншигчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж номын санд тавигдах бүхий л шаардлагыг хангасан, дуу тусгаарлаж, гал дэмждэггүй материал болон орчныг чийглэх агаар чийгшүүлэгч зэрэг хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоногложээ. Мөн усны урсгалыг санагдуулам тэгш бус хэмтэй тааз нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэх увидастай аж. Ерөөс хүнд хамгийн таатай мэдрэмж төрүүлэх орчин бол амьд байгальд байгаа мэт мэдрэмжийг авах аж.

Номын сан олон онцлог давуу талтай. Цугоасан олны анхаарлыг татсан нэг хэсэг бол “Study zone” юм.

image

“Study zone”-д төвлөрч суух шаардлагатай буюу олон улсын шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой аж. Мэдээж цахим сүлжээнд бүрэн холбогдсон. Үүнээс гадна хамтдаа суугаад ярилцах, бусдадаа өөрийн санаагаа танилцуулах, багийн ажил шаардлагатай үедээ “Team study zone”-ийг ашиглах боломжтой. Энэ хэсгийн дуу чимээ шингээх тоноглол нь том дэлгэцтэй төгс хосолж, багийн ажиллагааг илүү дэмжиж өгөхөөрөө давуу талтай.

image

Чөлөөт сонголт бүхий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь хуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.205] 2019-08-12 14:05:09

Сайхан мэдээ байна. Хайна байдаг юм бэ? Зөвхөн банкны ажилчдад зориулсан номын сан юм уу? Ядахдаа орж үзэж болох болов уу?

Zochin [59.153.115.244] 2019-08-12 12:19:07

Haana bairladag we

Зочин [203.91.118.180] 2019-08-12 11:59:34

Эерэг хандлагыг түгээсэн сайхан хамт олонд ажлын өндөр амжилт хүсье...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.