Бусдыгаа аврах гэж байгаад амиа алдсан нь тогтоогджээ

Д.Тулга / Хууль

Бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээндэнэ онд 3 удаа осол гарч 18 хүн өртсөнөөс 7 хүн нас барсан. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам, стандартыг хангалтгүй хэрэгжүүлж байгаагаас үүдэлтэй бөгөөд хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлийн осолд өртөгдөж байгаа ажилчдын 50% нь аврахаар ажилласан ажилчид байна. Иймд аврах төлөвлөгөөг хязгаарлагдмал орчинд орохоос өмнө мастер, хянагч, орж ажиллах ажилчид, эрх бүхий этгээд хамтран боловсруулж хянасан байх зайлшгүй шаардлагатай.

Үйлдвэрлэлийн ослуудын суурь шалтгаан, хүчин зүйлүүдийг судалж үзэхэд:

1. Ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хэрэгжүүлж хэвшүүлээгүй,

2. Ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүр авдаггүй, хязгаарлагдмал орчны агаарын найрлага хорт хийн агууламж болон хүчилтөрөгчийн агууламжийг ажил эхлэхээс өмнө тодорхойлдоггүй,

3. Ажиллагсдыг хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангадаггүй, түүнийг хэрэглэж хэвшүүлээгүй,

4. Хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг тогтмол тавьдаггүй нь осол гарахад нөлөөлсөн байна.

Иймд бохир ус зайлуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй инженер, техникийн ажилтан, ажиллагсдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөмж хүргүүлэн арга зүйн зөвлөгөө өгч, “Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангах” сэдвээр уулзалт сургалтыг зохион байгууллаа. Мөн Засгийн Газрын 2011 оны 311 тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж хэвшүүлэх нь нэн чухал болохыг сурталчилав.

Энэ оны эхний долоон сарын байдлаар гарсан үйлдвэрлэлийн осолд хүний хүчин зүйл 42,6 хувь, ажлын байр, техник технологи, ХАБЭА-н удирдлага зохион байгуулалттай холбоотой хүчин зүйлүүд57,4 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.74] 2019-08-18 20:57:47

Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын инженер Болдхуяг ах маань 2 хүн авраад 3 дахь хүнээ аврах гэж ороод өөрөө бурхан болсон юм шүү үүнийг хүн болгон мэдэж байх ёстой

Hongoroo [66.181.161.58] 2019-08-18 20:37:37

Haramsaltai l bn daa. Haa haana a hariutslagatai baimaar bn da

Zochin [103.212.119.123] 2019-08-16 23:33:14

Хаб-ын зардал бага гэсэн шалтгаанаар хаб-ын хувцас хэрэглэл авч өгдөггүй төрийн болон төрийн өмчит компаниуд хүний амийг хөнөөж байгааг эсэргүүцэж байна.

Зочин [182.160.1.81] 2019-08-15 20:32:33

Үнэхээр харамсалтай. Хүний амь хамгийн үнэтэй. Хариуцлага тооцооч шат шатанд нь

Зочин [202.179.31.123] 2019-08-12 16:19:22

Харамсалтай. Дарга нар нь очиж хараад юу юу хэрэгтэй яавал дээрийг тогтоогооч.

Зочин [103.10.23.113] 2019-08-12 15:09:41

ЗОРИУЛАЛТЫН ХУВЦАС БАГАЖ ХЭРЭГСЭЛ ДУТМАГ БАЙХГҮЙ БАЙГААГААС АМЬ НАС АА АЛДСАН БАЙНА ХАРИУЦЛАГЫН ШАТ ШАТАНЫ ДАРГА НАР НЬ ХҮЛЭЭХ ЁСТОЙ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.