ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Д.Тулга / Боловсрол

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

БАГА ЗЭРГИЙН БОРООТОЙ 21 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

ҮНЭН ҮГ ХАТУУ Ч ӨӨРИЙН ЯВДАЛД ТУСТАЙ

Туулсан бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр хэн байхад чиглүүлсэн.

Хэцүү бэрхшээл бүхэн чинь чамайг өнөөдөр улам хүч чадалтай болгосон.

Бүү гутар харин ч баярла.

image

Айдсын өөдөөс эгц харж зогсож чадах тусам чи илүү хүчирхэг, зоригтой, өөртөө итгэлтэй болох болно. Өөрийн хийж чадахгүй гэж бодож байгаа тэр зүйлээ чи хийх ёстой.

Өөрөөсөө эхэл. Эргэн тойрноосоо юу олж хармаар байна, юу мэдэрмээр байна түүнээсээ эхэл.

Хайр дурлал ганц, харин дууриамал загварууд олон байдаг.

Эмэгтэй хүн сонсож дурладаг болохоор эрчүүд худал хэлдэг

Эрэгтэй хүн царай харж дурладаг болохоор эмэгтэйчүүд нүүрээ буддаг

Нойрыг унтаж биш, сэрж бар.

Өөрийн зөн совингоо дага, зөвхөн та л өөрөө хаашаа явахыг хүсч буйгаа мэднэ

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Угаалгын машинд өөр юу хийж болох вэ?

Угаалгын үед хэрэглэх арга нь зөвхөн салфетка хийх зэргээр хязгаарлагдахгүй юм. Жил болгон л хүмүүс янз бүрийн шинэ арга бодож олох ба зарим нэг нь хамгийн туршлагатай гэрийн эзэгтэйг ч гайхшруулах нь бий.

image

Угаалгын машиндаа аяга таваг угаагч машины 2 капсул хийж хоосон машиныг 60 хэмийн халуунтайгаар ажиллуул. Та ингэж янз бүрийн хуримтлагдсан зүйлс болон микробоос сална.

Хувцас болон бусад цагаан зүйлийн өнгийг сэргээхийн тулд аспирины хэдэн ширхэгийг угаалгын машиндаа хамт хий.

Угаалгын машинд теннисний бөмбөг хийснээр өд бөөгнөрөхөөс сэргийлэх төдийгүй бүх л хөөсийг шахаж гаргадаг байна.

Хар өнгийн хувцсыг хурц тод хэвээр нь байлгахын тулд шинэхэн чанасан хагас литр кофег угаалгын машиндаа хийж сэгсрэх горим дээр нь ажиллуулаарай.

Угаалга хийхдээ хэдэн ширхэг дөрвөлжин мөс хийхэд хувцасны үрчлээс бүрэн гардаг байна.

Угаалгын машиндаа базаж бөөрөнхийлсөн тугалган цаас хийвэл хувцас тань цахилгаанжихгүй байх болно.

Цагаан хэрэглэл угааж хатаахдаа хурц бус өнгөтэй үслэг эдлэл хийж хатаах үйлдэл дээр байлгавал цагаан хэрэглэл маань илүү зөөлөн болдог байна.

ХАМГИЙН ХЯЛБАР ХИЙЖ БОЛОХ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Та салатыг зөвхөн өдөр эсвэл оройн хоолонд идэх ёстой гэж бодож байна уу. Яагаад өглөөг эрүүл салатаар эхлүүлж болохгүй гэж...

image

Үүнд

-жижиглэсэн тарвас (улаан, шар нь гоо сайханд тустай) -1 аяга

-хальсалж жижиглэсэн өргөст хэмх -1/4 аяга

-нимбэгний шүүс- 1/4 аяга

- feta бяслаг

- жижиглэсэн гаа зэрэг орно. Орцуудаа хутгаад идэхэд хангалттай. Та эрүүл мэнддээ тустай өглөөний цай уусандаа сэтгэл хангалуун байж болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.