"Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг “Эрмитаж”-д гаргахаар боллоо

Д.Тулга / Улстөр

Дэлхийд алдартай “Эрмитаж”-д ирэх аравдугаар сард "Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг гаргах бөгөөд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ шийдвэрийг гаргасан бөгөөд "Эрмитаж"-д байгаа Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэх юм.

“Эрмитаж”-ийн санд хадгалдаг Алтан ордны улсын түүхтэй холбоотой маш олон түүх, соёлын дурсгал байдаг бөгөөд үүнийг олон нийтэд дэлгэнэ.

Мөн Үндэсний түүхийн музей болон Түүх археологийн хүрээлэнгээс тус бүр арван үзмэрийг "Эрмитаж"-д хүргэн, үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөсөн гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Мөн хуралдаанаар шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

2015 оны Засгийн газрын 27-р тогтоолоор шинжлэх ухааны байгууллагуудын тоог цөөлж, бүтэц орон тоог өөрчлөх нэрийдлээр механикаар чиг үүргийн бус хүрээлэнгүүдийг нэгтгэж, салгаж, байрыг нь өөр газар шилжүүлсэн, газрыг шилжүүлсэн зэрэг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан шийдвэрийг засаж залруулахаар болсон гэдгийг салбарын сайд мэдээлсэн юм.

Мөн санхүүжилтийн зорилтот түвшинг хангаж, улсын төсөвт суулгах, Шинжлэх ухааны парк байгуулах асуудлыг эрчимжүүлэх тогтоолыг баталсан байна. Мөн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу энэ есдүгээр сард шинжлэх ухааны байгууллагуудын улсын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулахаар болсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.25] 2019-08-15 04:57:36

Нөгөө чингисээ л ярьсаар байна уу галзуунуудаа.

Буцаан авна гэдэг ээдрээтэй бүтэхгүй зүйл. [202.131.228.118] 2019-08-15 04:42:28

Ер нь Египтын түүхэн эд зүйлсийг Их Британи, Францад ихээр "зөөж авчирчихаад" одоо хүртэл түүнийгээ буцаан авна гээд л маргалддаг. Мөн Эртний Грекийн эд зүйл Лондонд ихээр байгаа тухай маргаан тасардаггүй. Америкт ч гэсэн дэлхийн үй олон зүйл очсон. Хятадын түүхэн дурсгалт зүйлс, т-л Чингис, Хубилайн дүрс зураг Тайванд байгааг буцааж авах гээд гээд БНХАУ-ын Засгийн газар барахгүй л байна. Иймд түүхэн эд зүйлээ буцаан авна гэдэг юү л болдоо.

Оросуудад талархах хэрэгтэй. [202.131.228.118] 2019-08-15 04:35:08

Юу байгааг үзэх хэрэгтэй. Оросууд Монголын үзмэрийг хадгалж байсан нь яамайдаа. Тэгэхгүй бол монголчууд өөрсдөө түүхийн үнэт зүйлсээ 1930-ад оны үед устгачих байсан юм. Эсхүл 1990-ээд оны үед гадагш нь шаглаад зарчих байсан байлгүй. Харин энэ үзэсгэлэнг Москва юм уу, Эрхүү, Улаан-Үдэд авчирч дэлгэж болдоггүй юм байхдаа? Үзэх хүмүүс нь энд байгаа юм.

Зочин [202.179.24.15] 2019-08-15 02:23:43

orosuud hulgailsan yumaa uzuuleh n

зочин [122.201.21.75] 2019-08-15 01:47:50

Сайхан мэдээ байна Эрмитажид үзэсгэлэн гаргахад маш олон хүн үзэж сонирхож Монголоор маань бахархах нь зарим нэг нь манайх руу аялах нь тодорхой.Эрдэмтэдээ дэмжих нь зөв.

tumur [107.167.107.103] 2019-08-14 10:15:47

Монголд туух байхгуй гэж Молор-Эрдэнэ багш хэлсэн шд. Унэн байх. Аугаа орос орон мандан бадраг.

Зочин [202.126.88.67] 2019-08-14 09:58:07

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байсан хоёр "увш ахайн "нэг болох догшин хар увш ахайг оросын эрдэмтэн Эрмитажид аваад явсан гэдэг. Үүнийг буцаан авч ирж уугуул нутаг суугуул газар нь босгохгүй бол эль нутгийнхны хийморь сүлд доройтсон хэл аманд өртсөн хэт шуналд орсон гэх мэт алдас нүгэл атаа жөтөө арвижиж буй тул тэнгэр мэдтүгэй

Зочин [139.5.219.64] 2019-08-14 10:13:46

Шал худал цуурхал.

Зочин [202.179.31.124] 2019-08-14 08:53:54

Сайн мэдээнд талархаж байна.

Зочин [202.9.42.241] 2019-08-14 09:17:44

сайхан мэдээ

Зочин [66.181.181.22] 2019-08-14 09:03:22

Uhsen atsandaa sain medee ene ter gd bga novsh ve.mongoliin hamag tuuhiig orosuud hulgailaad deeremdeed avaad yavsan shd.hitaduudaas iluug orosuud hulgailsan shuu


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.