Б.Хурц нарт холбогдох хэргийг “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэйгээр прокуророос ирүүлсэн

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон.

Шүүх хуралдаан 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 хүний оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна.

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж,

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүх хуралдаан үргэлжилж байна хэмээн Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.45] 2019-08-23 11:43:26

Юун нууцын зэрэглэл байхав дээ. Ёстой ил тодоор шүүх нь шудрага ёсонд нийцэнэ. Төрийн толгойд гарсан луйварчин хулгайчууд, прокурор, шүүгч нарын булхайг илчлэхээс айж бүр МАШ НУУЦ гэсэн зэрэглэлд оруулж байгааг ард иргэд ойлгож тэвчиж чадахгүй нэг л мэдэхэд тэр чигээрээ босчихож мэдэх болоод байгааг ойлгох тэнхэлгүй болчихоод байна даа

зочин [202.179.24.137] 2019-08-23 07:54:00

энэ хэрэг ялтнуудын талд шийдэгдэн тэд цагаадана гэвэл. Нөгөө хүн хэлмэгдүүлсэн гурван шатны шүүгч нар, хэргийг мөрдөгчид яах болж байна аа. Тэднийг буруу ажилласан гэж бас шүүх хэрэг гарна шүү дээ.

ИРГЭН [64.119.27.54] 2019-08-20 17:32:07

УЛС ТӨР ЯВЧИХСАН Л ДАА. ТЭГЭХЭЭР ЯЛ ӨГЧ ТААРНА Л ДАА.

Иргэн [64.119.24.105] 2019-08-19 17:31:52

Нууц юм гэж байх ёстой! Гэхдээ шүүх хяналтын байгууллагын ийм олон ажилтан нийлж шоронд хүмүүсийг эрүүдэн тамлаж байгааг нууц болгож болохгүй байлгүй! Таслагч нарт ял завшуулж болохгүй! Тодорхой хэрэг байхад шүүхийн нөхдүүдийг хир шударга ажиллахыг ард түмэн харж байгаа шүү!!?

Зочин [66.181.161.44] 2019-08-17 18:11:25

4-н эсрэг 17 хүч тэнцвэргүй тулаан байна даа

зочин [66.181.161.45] 2019-08-16 09:36:37

Төрийн хэрэг нууц гэх юм юу байгаан, онц ноцтой хүн амины хэрэг гэр оронд болсон болохоос, өөрсдийгөө хамгаалах үлгэр зохиолгож ард түмнийг доромжлох юмаа

kkkkk [185.39.141.217] 2019-08-15 23:21:28

niutsiig ni tailaad ug . ilrvvleed ug geheer ulam l nuuyslaal . odoo bvvr mash nuuts bolj avsan .

Зочин [112.72.11.122] 2019-08-15 21:46:15

Ядгайчойндон [66.181.183.227] 2019-08-15 19:08:17

МАШ НУУЦ гэдэг нь монголын шүүх порькоорын ажиллагаа маш нууц олон юмтайн шинж шүү. Соль соль, түдгэлзүүл, хал.

Зочин [66.181.182.39] 2019-08-16 08:13:26

Улсын нууц гэж юу байдгыг мэдэхүү ?

Зочин [202.9.45.228] 2019-08-15 16:31:38

энгийн иргэдийг тамалсан нь шоу юм уу???.өнөөдөртөө та нар ингэж хуулиар тогло.Маргааш залуу үе бузар явдлыг чинь шүүж үр удамд чинь лайгийн нь үүрүүлэх л болно доо.

Зочин [112.72.11.114] 2019-08-18 18:30:55

zuv

Зочин [202.131.228.114] 2019-08-15 18:12:11

Алуурчдад тамлал гэж зүйл байдаг юм уу. Тамлал гээд байгаа та нарын үзсэн зүйл чинь цэргийн ангид бол хүүхдийн тоглоом ха ха ха

Зочин [202.55.191.194] 2019-08-15 16:11:55

Эрүүдэн шүүсэн хэрэг нь "Маш нууц" зэрэглэлтэй юм уу, бүр юу ч ойлгохоо байчихлаа.

Зочин [66.181.161.104] 2019-08-17 10:31:29

Харин тиймээ

Зочин [202.179.27.249] 2019-08-15 16:06:30

20 жил байдаггүй юм уу. 21 жил болсон

Зочин [69.181.152.219] 2019-08-15 15:07:45

20 jilliin daraa yal zavshsan Khurts amid baih uu?

Зочин [139.5.218.199] 2019-08-17 20:42:23

Xyrts udahgui…


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.