Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Д.Тулга / Хууль

Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.53] 2019-08-19 08:48:58

Юу мэдэхгүй газар ухаж алт эрэх зүрх Хужаа нарт байхгүй шүү.Наадуулиин цаана сумын эрх мэдэлтэнгүүд дээр бас бус монголчууд байгаа.Тэд нарын бүгдийн шалга.Хүний нутагт ирээд газар ухах зүрх байхгүй. Бид нарын дэргэд жинхэнэ хууль цааз чангатай цагдаа дарга нараас айдаг эмээдэг хүмүүс.

Irgen [103.14.38.134] 2019-08-19 11:45:55

Vnen shv hvnii nutegt heniig ch tanihgvi yu ch medehgvi gadnii hvmvvs ireed gazar uhaj alt haina gej bhgvi ee. Tsaana ni mongol hvn baij l taaraa ted nariig ni olj shalgah heregtei.

Даам [182.160.33.89] 2019-08-18 18:42:04

Сумын. Засаг даргыг шалгаж хариуцлага тооцох нь зуйтэй

Zochin [202.21.107.163] 2019-08-18 13:07:44

Ardiin hyanan shalgah horoog yaran ustgaad debj yabsan debyyruudiin gabyaa eh orniig hariutslagagyin tam ruu tylhej bilee

зочин [202.179.8.210] 2019-08-18 11:29:37

Тэр гэрээ байгуулсан сумын засаг даргад хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Бид газар бүр шударга ёсыг тогтооно гэж байвал шууд хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна..Сумын засаг дарга хариуцлагын гадна байж болохгүй.Өөрөө шударгаар дутагдлаа хүлээх хэрэгтэй.Хариуцлагагүй байдал газар авсны нэг жишээ нь энэ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.